ЦӨМ: Итгэлээ Бэхжүүлэхэд Зайлшгүй Шаардлагатай 8 ЗүйлсЗагвар
Анхаар
"Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй гэж хэлэв.” Лук 1:37
Гараандаа
Тамирчдыг маш сайн хөгжихөд нь туслах дасгалын гарын авлага дасгалжуулагч бүрт байдаг. Үүнтэй адил зүйлийг итгэгчдэд зориулан Бурхан хийдэг. Библи бол тоглолтын ном, удирдамж ба нэг зүйлд цутган хийсэн гарын авлага юм. Энэ бол Бурханы оюун бодол ба зүрх сэтгэлээс ундран гарсан үнэн үгс юм.Товчхондоо, Библийг гурван хэлбэрээр дүрсэлж болно:
Библи бол Бурханы Үг мөн– Библи бол Бурханыг мэдэх үндсэн арга зам юм. Энэ нь Есүст итгэсэн итгэлээ амьдрал дээр хэрхэн харуулахыг бидэнд заадаг. Бурханы тоглолтын ном нь Бурхан хэн бэ, бид үнэхээр хэн бэ, бас бидний зорилго ба хувь тавилангийн тухай үнэнийг багтаасан билээ.
Библи бол амьд ба идэвхтэй– Библи бол зүгээр л нэг удаа уншаад тавиур тавьчихдаг тийм зүйл огт бишээ. Библийг өдөр бүр уншиж, түүний хүчийг мэдэрч, Бурханы үнэнийг ойлгох ба Бурханыг илүү сайн мэдэж, энэ дэлхий дээр хэрхэн амьдрахыг ухаарахад библи танд тусална. Үүнийг нээх тоолонд таны амьдралд шууд хэрэглэх шинэ ойлголтыг Бурхан танд илчлэн харуулах болно.
Библи бол Үнэн– Библи бол алдаа мадаггүй, учир нь бүх бичээс нь Бурханы Өөрийнх нь амьсгалаар хөглөгдөн онгод орж бичигдсэн билээ.Энэ нь таны амьдрал дахь найдвартай, итгэлийг тань хүлээсэн зүйл мөн. Энэ дэлхийд байгч бусад бүх зүйлс нь Бурханы Үгийн эсрэг хэмжигдэнэ гэсэн үг.
Та P.R.E.S.S. Аргыг ашиглан Библийг унших боломжтой. Үүнийг ийнхүү ойлгож болно:
Pray-Залбир: Хэрэгтэй зүйлээ сурахад минь туслаач хэмээн та Бурханаас гуйж залбир.
Read-Унш: Тодорхой ишлэл эсвэл девошнл олж унш. Дор хаяж хоёр удаа дуустал нь уншаад, таны хувьд чухал ач холбогдолтой санагдсан өгүүлбэрүүд болон үгсийг бичиж тэмдэглэ.
Examine-Шалга: Өөрийнхөө Үгээр дамжуулан Бурханы танд дамжуулах гэсэн санааг хэрхэн ашиглах вэ гэдгийг өөрөөсөө асуу.
Summarize-Дүгнэлт: Ишлэлийг өөрийн үгээр дахин бич.
Share-Хуваалц: Та сурсан зүйлийнхээ талаар Бурханд ярьж өг. Дараа нь, Бурханы танд зааж байгаа зүйлийг өөр хэн нэгэнтэй хуваалц.
Яв
1. Зөв ба бурууг тогтооход Библи танд хэрхэн туслах боломжтой вэ?
2. Бурханы Үгийг уншихыг чухалчлахын тулд та ямар зүйлсийг өөрийнхөө амьдралд хийх боломжтой вэ?
Дасгал
2 Тимот 3:16
Дуулал 139
Илүү Цаг
“Аав минь ээ, Таны Үгэнд баярлалаа. Таны надад хэлж буй сургаалыг ойлгоход надад туслаач. Амен.”
Энэ төлөвлөгөөний тухай
ЦӨМ бол таны сүнслэг гол цөмийг бэхжүүлэхэд шаардлагатай зүйлсийг хангаж өгөх найман өдрийн унших төлөвлөгөө юм. Сүнслээ бэхжүүлэхэд цаг заваа зориулахад таны амьдрал бүхэлдээ Есүс Христ ба Түүний Үгийн хүчээр өөрчлөгддөг. ЦӨМ-ийн ачаар, та шинэ итгэгч, дагалдагч болж Есүс Христтэй харилцаагаа сайжруулж чадна.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org/