Есүс яагаад төрсөн бэЗагвар

Why Jesus Was Born

5-с 5 дахь өдөр

Есүс яагаад ирсэн бэ

Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн. (1 Tимот 1:15)

Тимот, Титэд хандан бичсэн захидлыг "Пасторуудад илгээсэн захидал" гэж нэрлэдэг учир нь Ефест болоод Крэтийн арал дахь Пасторууд болохынх нь хувьд Паул тэдэнд энэ захидлыг бичжээ. Тимот, Тит нар хоёрдох үеийн номлогчдыг төлөөлж байсан агаад Паул тэдэнд сайнмэдээний буухай модыг дамжуулан өгөх бэлтгэлээ хангаж байх үедээ тэднийг урамшуулсан.

Паул эдгээр эцсийн захидлуудаа бичиж дуусах үед "хэлбэл зохих" үгсийн тоо эхэн үеийн чуулганд давтагдаж эхэлжээ. Библийн хэвлэмэл хэлбэр эсвэл ямар нэгэн бичмэл материал хэнд ч байгаагүй болохоор сайнмэдээг цөөн үгээр дүгнэсэн байдлаар хүмүүс цээжлэх шаардлагатай болсон. Пасторуудад илгээсэн гурван захидалд Паул эдгээр түгээмэл үг хэллэгүүдийг онцолсон байдаг бөгөөд Пасторынхоо хувьд тэдэнд баталгаажуулсан тамга дарж буйгаа харуулжээ. Энэ 1 Тимот номын эхэн хэсэгт олноо танигдсан хэллэгийг эш татжээ: "Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн."

Сайнмэдээний гол чухал зүйл болохынх нь хувьд эдгээр үгийг амталцгаая. Христ мэндэлсэн баярын үеэр ямар их гэмтэй хүмүүс вэ гэж бид өөрсдийгөө тэр бүр бодоод байдаггүй. Бид бүх зүйлийг баяр хөөртэй, гэрэлтэй тод байлгахыг хүсдэг. Гэхдээ гэмийн улмаас л Есүс Бетлехемд мэндэлсэн юм. Есүс биднийг тэр бүхнээс аврахаар мэндэлсэн. Үүнд л Христ мэндэлсэн баярын утга учир оршдог.

Бид "Есүсийн залбирал"-ыг мэдэх агаад үүнийг олонтоо залбирдаг. Энгийн залбирал байдаг: "Эзэн Есүс Христ, Бурханы Хүү Та, гэмт намайг өршөөгөөч." Ийм төрлийн өршөөлийг хүртэх нь боломжтой гэдгийг бид мэддэг. Учир нь "Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн."


******

Энэ чимээгүй цагийн судлал нь Найдварын Үгсийн Адвент чимээгүй цагийн судлалын нэг сарын цувралын нэг хэсэг юм. Улам илүүг уншихыг хүсвэл Найдварын үгсийн чимээгүй цагийн судлалд өнөөдөр нэгдэнэ үү !


Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Why Jesus Was Born

Есүс яагаад төрсөн бэ? Энэ нь магадгүй бодож үзэхэд хэт танил, хэт энгийн асуулт мэт санагдаж болох юм. Гэхдээ, энэ жил Христ мэндэлсэн баярт бэлтгэх үедээ амьдралд тань болоод энэ дэлхий дээр Есүсийн төрөлтийн гүн гүнзгий утга учир ба зорилгыг эргэцүүлэн бодоход зориулж цаг гаргаарай. Энэ бол Скотт Хойзийгийн бэлтгэсэн 5 өдрийн цуврал бөгөөд Найдварын үгсээс гаргасан Өдөр тутмын чимээгүй цагийн материалаас эш татагдсан судлал юм.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Найдварын Үгсэд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://woh.org/youversion