Есүс яагаад төрсөн бэЗагвар

Why Jesus Was Born

5-с 2 дахь өдөр

Төрөлт

...тэр ууган хүүгээ төрүүлж...(Лук 2:7)

Тодорхой хэмжээгээр Христитгэлтэн байсан хүний хувьд энэ түүх хэт танил түүх аж. Хэдэн сая модон малын хашаа, тэвшний дүр зураг ба чуулган дахь амьд төрөлтийг харуулсан дүрслэлийн ард гол урамшуулал оршдог. Үүнийг асар олон арга замаар алтан өнгийн гэрлээр хучсанаас үл хамааран энэ бол даруу төрөлт байсан. Энэ нь бараг энэ дэлхий дээр ирэх ичмээр арга зам байсан. Гэхдээ үүнд л энэ бүхний гол утга учир оршиж байгаа аж. Бурханы Хүү ийм дор байдалд орсноороо бид бүхнийг дээш өргөх боломжтой болжээ.

Гэсэн хэдий ч, сайнмэдээг хамгаалсан энэ үйл явдлыг Лук хэрхэн жаазалсан болохыг бид анзааран харвал зохино. Лук 3-р бүлэгт улам илүү гүнзгийгээр харуулахын хамт, Лук тухайн үеийн Ромын засаглалын үед хэн хэн ямар үүрэгтэй байсан болохыг анхааралтайгаар тэмдэглэжээ. Цезарь Август өөрийгөө "Dominus et Deus" буюу "Эзэн ба Бурхан" хэмээн тухайн үеийн хаант улсдаа тунхагласан байв. Цезарь, "Үсэр!" гэж хэлэх юм бол дэлхий тэр чигээрээ "Хэр хол?" гэж асуудаг байв. Цезарь, Понти Пилат, Херод, Куирин: нар тухайн үеийнхээ хүчирхэг элитүүд, улс төрийн нэр төр бүхий хүмүүс байлаа.

Гэхдээ Лук түүхийг яв цав дурдахаас өөр зорилготойгоор тэдний нэрсийг дурджээ. Тэр теологийн үзэл санааг тусган харуулж байв. Эдгээр дэлхийн удирдагчид бүх сүр жавхлан болоод хүссэн нөхцөл байдалдаа эрхэмсгээр алхаж болох байсан хэдий ч тэд Есүсийн хаа ч хүрэхгүй байсан. Цезарь яваандаа түүхийн хогийн савны ёроолд орох байсан. Гэвч Бетлехем дэх бяцхан Хүү жинхэнэ бас мөнхийн хаадын Хаан, эздийн Эзэн болох болно. Бурханд талархъя!


Бичээс

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Why Jesus Was Born

Есүс яагаад төрсөн бэ? Энэ нь магадгүй бодож үзэхэд хэт танил, хэт энгийн асуулт мэт санагдаж болох юм. Гэхдээ, энэ жил Христ мэндэлсэн баярт бэлтгэх үедээ амьдралд тань болоод энэ дэлхий дээр Есүсийн төрөлтийн гүн гүнзгий утга учир ба зорилгыг эргэцүүлэн бодоход зориулж цаг гаргаарай. Энэ бол Скотт Хойзийгийн бэлтгэсэн 5 өдрийн цуврал бөгөөд Найдварын үгсээс гаргасан Өдөр тутмын чимээгүй цагийн материалаас эш татагдсан судлал юм.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Найдварын Үгсэд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://woh.org/youversion