Есүс яагаад төрсөн бэЗагвар

Why Jesus Was Born

5-с 4 дахь өдөр

Гэрэлтсээр байдаг

Гэрэл харанхуйг гийгүүлдэг. (Иохан 1:5)

"Сайнмэдээний эхлэлийг" Марк бидэнд хэрхэн танилцуулахыг нь бид харцгаасан. Өнөөдөр Иохан биднийг Эхлэл номд яг үүнтэй адилхан: "Эхэнд" гэдэг үгээр хамгийн эхэнд эргүүлэн авч ирдэг. Иохан номд Есүсийн төрөлтийн талаарх деталь бүр агуулагддаггүй хэдий ч тэнгэр огторгуй ямар уудам байдаг шигээр бидний үзэл баримтлалыг тэлэх замаар тэр бидэнд хамгийн гол зүйлийг харуулдаг.

Бурханы "Үг"-ийн талаар Иохан өгүүлдэг. Грекээр энэ бол Логос гэдэг үг юм. Грек хэл дээрх Логос гэдэг үг бол хамгийн гол цэгцлэх зарчим гэсэн утгатай үг аж. Энд, Иохан тэр санааг маш чухал өөрчлөлтийн хамт ашиглажээ. Жинхэнэ Логос гэж тодорхой бус огторгуйн хүчийг хэлдэггүй. Энэ бол Назарын Есүс болж энэ дэлхий дээр хожим нь төрсөн Бурханы Хүү байсан.

Эхлэл 1-р бүлэг дээр "Гэрэл бий болог . . . Газар нь ургамал ногоог ургуултугай . . . Шунган шумбагч амьд биетээр уснууд цалгилтугай . . ." гэдгийг унших үед үүнийг Бурханы Хүү хэлж байсан аж. Ертөнцийг бий болоход Эцэг, Хүү, Ариун Сүнс бүгд идэвхтэйгээр оролцсон хэдий ч Логос—Бурханы—Үг тушааж буй Нэгэн байсан юм.

Тэр бол огторгуйн Амь амьдрал нь мөн. Мөн Тэр бол гэрэлтэгч Гэрэл. Фредрик Дэйл Брүнер Иоханы Сайнмэдээтайлбартаа үйл үгийн одоо цагийг онцлон тэмдэглэсэн: Гэрэлтсээр буй Гэрэл. Энэ бол одоо ч гэрэлтсээр байгааг хэлж буй аж. Энэ хэзээ ч гэрэлтэхээ болихгүй. Муу ёрын харанхуй үүнийг хэзээ ч унтрааж чадахгүй. Заримдаа энэ дэлхийн харанхуй дийлдэшгүй мэт санагддаг. Гэхдээ энэ бол Гэрэлтэй дүйцэж огтхон ч чадахгүй гэж сайнмэдээ бидэнд хэлдэг!

Бичээс

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Why Jesus Was Born

Есүс яагаад төрсөн бэ? Энэ нь магадгүй бодож үзэхэд хэт танил, хэт энгийн асуулт мэт санагдаж болох юм. Гэхдээ, энэ жил Христ мэндэлсэн баярт бэлтгэх үедээ амьдралд тань болоод энэ дэлхий дээр Есүсийн төрөлтийн гүн гүнзгий утга учир ба зорилгыг эргэцүүлэн бодоход зориулж цаг гаргаарай. Энэ бол Скотт Хойзийгийн бэлтгэсэн 5 өдрийн цуврал бөгөөд Найдварын үгсээс гаргасан Өдөр тутмын чимээгүй цагийн материалаас эш татагдсан судлал юм.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Найдварын Үгсэд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://woh.org/youversion