Есүс яагаад төрсөн бэЗагвар
Эхлэл
Бурханы Хүү Есүс Христийн сайнмэдээний эхлэл. (Марк 1:1)
Адвент бол цоо шинэ эхлэл мөн. Адвент бол огторгуйн эхлэл. Өнөөдөр Марк биднийг энэ эхлэл рүү авч ирж байна. Энэ эхний эшлэл нүргээнийг агуулдаг. Аливааг товчхон хэлдэг хүн болохынхоо хувьд—Марк үгийг хэзээ ч ямар нэгэн утга агуулалгүйгээр хэлдэггүй—энэ бол сайнмэдээний эхлэл гэдгийг бидэнд үүгээр дамжуулан тэр хэлдэг. Улмаар тэр, Есүс гэдэг Назарын хүний Хэн болохыг нь тодорхойлж, үүний дараа нэн даруйд Тэр бол Христ, Мессиа, амлагдсан Нэгэн гэдгийг хэлдэг. Дараа нь, Тэр бол Бурханы Хүү гэдгийг тэр бидэнд хэлжээ. Эдгээр арав гаруй үгийг тайлбарлахад бүхэл бүтэн амьдрал зарцуулагдах ч боломжтой.
Энэ Марк номд "эхлэл" хэр хол үргэлжилдэг болохыг мэдэх хүн гэж нэг ч үгүй. Эхлэл нь энэ эхний бүлэгт л тусгагдсан уу? Эхний бүлгийн нэг хэсэг нь юм уу? Магадгүй Марк ном тэр чигээрээ эхлэл юм уу? Есүс бол Бурханы сонгосон бас тослогдсон Христ гэдэг шулуухан хүлээн зөвшөөрлөөр эхэлдэг. Есүс бол Цорын ганц Нэгэн! Гэхдээ Тэр Бурханы Хүү учраас Есүс гэдэг нэртэйгээр хүний биеэр төрсөн Гурвалын тэнгэрлэг Нэгэн гишүүн болох Тэр мөнхийн мөнхөд оршсоор ирсэн гэдгийг нь бид мэддэг.
Энэ бол сайнмэдээ бас мөн учир нь, тэр од түгсэн шөнөөр Бетлехемд төрсөн тэр Нэгэнд биднийг гэмээс маань аврахад шаардагдах тэнгэрлэг хүч чадал оршдог. Аврагдах бол хүн бүрийн түүхийн төгсгөл мөн. Гэхдээ энэ нь Бурханы Хүү болох Есүс Христээс эхэлдэг!
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Есүс яагаад төрсөн бэ? Энэ нь магадгүй бодож үзэхэд хэт танил, хэт энгийн асуулт мэт санагдаж болох юм. Гэхдээ, энэ жил Христ мэндэлсэн баярт бэлтгэх үедээ амьдралд тань болоод энэ дэлхий дээр Есүсийн төрөлтийн гүн гүнзгий утга учир ба зорилгыг эргэцүүлэн бодоход зориулж цаг гаргаарай. Энэ бол Скотт Хойзийгийн бэлтгэсэн 5 өдрийн цуврал бөгөөд Найдварын үгсээс гаргасан Өдөр тутмын чимээгүй цагийн материалаас эш татагдсан судлал юм.
More