Өөрчлөгдсөн амьдралаар амьдрах нь: Ганц бие байхдааЗагвар
Эрх чөлөө
Биднийг эрх чөлөөт амьдралаар амьдруулахын тулд Есүс энэ дэлхий дээр иржээ. Зөвхөн гэмээс чөлөөт амьдралаар бус харин өнгөрснийхөө шархнаас, барьж хүлэх хэв маягтаа гацсан амьдралаас эсвэл биднийг хоосон үлдээх зүйлсийн араас хөөцөлдөхөөс эрх чөлөөт амьдралаар амьдруулахаар Тэр иржээ. Бидний ихэнх маань гомдол, шарх, үл нийцэх төсөөллөөрөө доош татагдсан байдаг боловч Бурхан биднийг 100% амьд амьдралаар амьдраасай гэж хүсдэг.
Насанд хүрэх эхний хэдэн жилүүддээ аз жаргалтай байхын тулд эр хүн надад хэрэгтэй гэсэн дэлхийн худалд би итгэсэн байв. Би нөхрийг маш ихээр хүсэж байлаа. Би үргэлж л хуримын өдрөө, аз жаргалтай гэр бүлийн зургууд гэх мэт бүхий л зүйлээ төсөөлсөөр ирсэн! Би 30 настай, ганц бие, хүүхэдгүй нэгэн байхыг хүсээгүй. Би ганцаараа байхыг хүсээгүй. Тиймээс би нөхрийн төлөө үнэхээр шаргуу залбирсан.
Гэсэн хэдий ч, нөхөр хүсэх шалтгаан маань буруу байсныг би асар түргэн ухаарсан юм. Залбирал минь өчүүхэн бас тэр чигээрээ өөр дээрээ төвлөрсөн байсан. Бурханыг таньж мэдэх ба Түүний төлөө амьдрах—гэсэн намайг үнэхээр хангалуун байлгах зүйлээр эзэмдүүлэхийнхээ оронд нөхөр хүсэх хүслээр би эзэмдэгдсэн байлаа. Нөхөртэй байх нь намайг тогтвортой байлгах зүйл биш болохыг одоо би мэддэг болсон. Тэр цаг үе ирэх үед гэрлэлт нь бялууны түрхэц/чимэглэл мэт байх болно. Энэ нь намайг үнэхээр тогтвортой байлгагч болох—Есүсийн дээр нэмэлт зүйл мэт байх болно.
Ганц бие байсан он жилүүддээ хүлээж байх үед ч хүртэл Бурхан бол сайн Нэгэн гэдэгт би суралцсан. Гомдол, шарх, тодорхойгүй байдлын үед ч хүртэл Тэр бол итгэмжит Нэгэн. Миний бодсоноос амьдрал минь өнөөдөр огт өөр хэдий ч одоо байгаа нь миний мөрөөдсөнөөс ч хамаагүй илүү. Хэлбэржигдэхээр хэзээ ч бүтээгдээгүй тэр хэвэнд би өөрийгөө тохируулахаар хүчлэх шаардлагагүй гэдгийг мэдэхийн хамт эрх чөлөөн дотор би амьдарч байна. Би бүрэн бууж өгсөн, эдгэрсэн бас ирэх зүйлсэд найдсаар байна. Гэр бүлтэй болох мөрөөдөл надад одоо ч бий боловч Эзэн дотор би үнэхээр сэтгэл хангалуун байгаа.
Хэрэв та одоо амьдарч байгаа амьдралдаа сэтгэл хангалуун биш байгаа бол Бурхан руу өмнөхөөсөө ч илүүтэйгээр ойртон очоорой гэж би таныг урамшуулж байна. Бурханы танд зориулсан хамгийн шилдэг нь танд хэн нэгнийг өгөхөөс хамаагүй агуу зүйл мөн.Түүн дотор, өнгөрснөөсөө та эдгэрлийг, хүлээж байхдаа тайтгарал ба зорилгыг мөн ирээдүйд ирэх зүйлсийн төлөөх найдварыг олж авах боломжтой.
Амьдралыг бүрэн утгаар нь амьдрана гэдэг нь Есүсийг таньж мэдэн, хайрлан, дагах гэсэн утгатай. Есүстэй дотно харилцаатай байхаас бас энэ хором мөчид таны байгаасай гэж Түүний хүсэх тэр л газарт та байгаа гэдэгт итгэхээс баяр хѳѳр ирдэг. Зүрхнийхээ бүхий л хүслүүдийг биелэхийг нь хараагүй хэдий ч Бурханд өнөөдрөө бас ирээдүйгээ найдах боломжтой гэдгийг мэдэхийг амар тайван гэдэг. Түүний төлөө бүрэн амьдрах гэдэг нь эрх чөлөөн дотор амьдарна гэсэн үг аж.
Энэ төлөвлөгөөний тухай
Амьдрал маань ямархуу байх талаарх төсөөлөл хүн бүрд л байдаг. Магадгүй та аль хэдийнээ гэрлэсэн байхаар төсөөлж байсан ч үүнийхээ оронд ганцаардмал, төөрсөн эсвэл найдваргүй мэт мэдрэмжийг мэдэрч байж болох юм. Үнэн гэвэл, баяр хөөрийг олох бас дуудлагынхаа дагуу амьдрахын тулд та гэрлэсэн байх албагүй. Энэ 5 өдрийн төлөвлөгөө танд зорилготойгоор амьдрах бас ирээдүйд тань найдварыг өгөхөд туслах болно.
More