Өөрчлөгдсөн амьдралаар амьдрах нь: Ганц бие байхдааЗагвар

Living Changed: When You’re Single

5-с 4 дахь өдөр

Цэвэр ариун байдал

Христитгэлтнүүдийн хүрээнд цэвэр ариун байдал бол ганц бие эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувьд амандаа бувтнадаг том үг мөн. Бид "гэрлэх хүртлээ цэвэр ариун байдалтай байх"-аар урамшуулагдсан нь гэрлэх хүртлээ бэлгийн харилцаанд орохоо хүлээх гэсэн үндсэн утгатай. Гэсэн хэдий ч, цэвэр ариун байдал нь бэлгийн харилцаанаас хамаагүй давсан ойлголт юм. Энэ нь гэрлэснээр дуусгавар болдог юм биш, нэг л удаа хүлээгээд болчихдог юм биш. Ариун байдал бол Бурханы хувьд асар чухал зүйл атал бидний ихэнх маань цэвэр ариун байдлын талаар буруу ойлголттой байдаг.

Хүүхэд байхдаа хүчирхийлэгдсэнээс болоод цэвэр ариун байдал маань надаас хулгайлагдсан мэт санагддаг байв. Би ичгүүрийг асар ихээр мэдэрдэг байсан ба хэн намайг хүсэх вэ дээ гэж эргэлздэг байлаа. Гэхдээ цэвэр ариун байдлын талаарх үндсэн ойлголт маань буруу байсныг би ухаарсан. Онгон байдлаарх амьдралд бид дуудагдаагүй. Бид бол цэвэр ариун байдлаарх амьдралд дуудагдсан хүмүүс. Онгон байдал үйлдэл дээр маань анхаарлаа төвлөрүүлдэг ба ихэнхдээ маргаантай байсаар ирсэн асуудал бол цэвэр ариун байдал нь бидний зүрх сэтгэлд төвлөрдөг ба үүнд маргаан огт байдаггүй. Цэвэр ариун байдал бол зүрх сэтгэлийн нөхцөл байдал мөн.

Библи дээр маш олон удаа зүрх сэтгэлийн талаар дурдсан нь үйлдлүүд ба сэдлүүдийг маань илэрхийлэн тусгагдсан байдаг. Дуулал номонд Давид Батшебатай завхайран, нөхрийг нь алуулсныхаа дараа миний дотор цэвэр зүрхийг бий болгооч хэмээн Бурханаас гуйдаг. Лук номонд, бидний зүрхнээс сайн муу ундран гарч байдаг гэж Есүс хэлжээ. Матай номонд хэн нэгнийг тачаадан хүсэх нь зүрхэндээ завхайрч буй хэрэг гэж Тэр бидэнд хэлсэн. Нийгэм маань зөвхөн үйлдэл дээр анхаарлаа хандуулах үед Христ бидний зүрх сэтгэлд анхаарлаа төвлөрүүлдэг.

Магадгүй та аль хэдийнээ бүтэлгүйтсэн мэт өөрийгөө бодож байж болох юм. Магадгүй та гэрлэлтээс гадуур онгон байдлаа хэн нэгэнд өгсөн байж болох юм. Танд огт найдвар үгүй эсвэл таны үзэж туулсан шархнаас болоод таныг хүсэх хүн нэг ч үгүй гэсэн худлуудад итгэсэн байж болох юм. Нөхцөл байдал тань юу болохоос үл хамааран, цэвэр ариун байдал таны хувьд боломжтой зүйл хэвээрээ байгаа шүү.Есүсийн Нэрэнд аврал ба сэргэлт байдаг. 

Бүхий л ичгүүр, гэм буруу ба ялаас таныг чөлөөлөхийн тулд Христ энэ дэлхий дээр ирсэн. Түүний хүч чадал, ариун сүнсний хамт таныг чиглүүлэх үед өнгөрсөнөөсөө үл хамааран цэвэр ариун байдалтайгаар бүхий л амьдралаар амьдрахыг та сонгож болно. Бурханыг болон ирээдүйн ханиа цэвэр ариун байдлаарх амьдралаар хүндлэхийг та өнөөдөр ба хуримын өдрөөсөө хойш ч сонгож болно шүү. Өнөөдөр та хил хязгаарыг тогтоон, өнөөдрөөс эхлэн хэмээн дараах зүйлийг хэлж болно: 

Бэлгийн харилцааны болоод ёс суртахууны цэвэр ариун байдлаарх амьдралыг би өнөөдөр сонгож байна. Ханиасаа өөр хүнтэй би хамт байхгүй мөн хүсэн тачаадахгүй. Зүрх сэтгэл, санаа зорилго, үг ба үйлдэл минь амийг авагч биш харин амийг өгөгч байх болно. Загалмай дээрх Есүсийн үйлдсэн үйлдэл гэм буруугүй байж, гэм буруугүй амьдралаар амьдрах боломжийг надад олгодог. Би зүрхээ хамгаалах болно. Би бодол санаагаа шинэчлэх болно. Есүсийн Нэрээр залбирлаа. 

Цэвэр ариун байдлаарх амьдралаар амьдрах нь ийм л утга учиртай бөгөөд та ч бас энэ амьдралаар амьдарч чадна шүү. 

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Living Changed: When You’re Single

Амьдрал маань ямархуу байх талаарх төсөөлөл хүн бүрд л байдаг. Магадгүй та аль хэдийнээ гэрлэсэн байхаар төсөөлж байсан ч үүнийхээ оронд ганцаардмал, төөрсөн эсвэл найдваргүй мэт мэдрэмжийг мэдэрч байж болох юм. Үнэн гэвэл, баяр хөөрийг олох бас дуудлагынхаа дагуу амьдрахын тулд та гэрлэсэн байх албагүй. Энэ 5 өдрийн төлөвлөгөө танд зорилготойгоор амьдрах бас ирээдүйд тань найдварыг өгөхөд туслах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Өөрчлөгдсөн эмэгтэйчүүдийн үйлчлэлийн багт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.changedokc.com