Өөрчлөгдсөн амьдралаар амьдрах нь: Ганц бие байхдааЗагвар

Хэн болох тань
Жоохон байхдаа бид бүгд л хэн болох вэ, амьдрал маань ямар байх вэ бас үүнд хүрэхэд хэр зэрэг хугацаа шаардагдах талаарх тооцоололтой байсаар ирдэг. Залуу насанд хүрэгч болохын маань хувьд бидэнд, "хүнтэй гэрлэхээсээ өмнө өөрийг таньж мэд" мөн "үүндээ хүрэхэд тань хугацаа шаардагдах нь гарцаагүй" гэж хүмүүс хэлдэг. Асар хурдан бидэнд хангалттай цаг хугацаа үлдээгүй мэт санагддаг. Ганц бие байсаар байх нь хүлээн зөвшөөрөхгүй зүйл болон хувирч бас харилцааныхаа байдлаас болж бусдаас дутмаг нэгэн мэт мэдрэмжийг бидэнд төрүүлэх нь бий.
Хориод насандаа, энэ арван жилийн төгсгөл гэхэд харилцааны байдал маань ганц биеэс гэрлэсэн болж өөрчлөгдөхийг би маш ихээр хүсэж байлаа. Яагаад ч юм 30н насандаа ганц бие хэвээрээ байх юм бол би бусдаас дутмаг эмэгтэй, мэргэжилтэн, насанд хүрэгч, тэр ч бүү хэл христитгэлтэн байх юм шиг надад санагдаж байв. Дэлхийн өөрчлөгдсөөр байх тооцоололтой нийцэх гэж хичээсээр би өөрийгөө асар ихээр туйлдуулсан.
Соёлд өөрийгөө тодорхойлох боломжийг олгож байснаа би тухайн үедээ миний ухаараагүй. Хэрэв нийгэм маань эр хүнгүйгээр би думтаг эмэгтэй гэж хэлвэл би үүнд итгэсэн. Хань ижил, хүүхэдтэй байснаар жинхэнэ төлөвшил ирдэг гэж нийгэм маань хэлэх үед ч бас би үүнд үнэмшсэн. Эдгээр зүйлс болох нийгмийнхээ цаг хугацаанд багтаагүй бол надад хов хоосон, үнэ цэнэгүй, итгэлгүй бас ичгүүрээр дүүрэн мэдрэмж тиөрж байлаа. Харилцааны маань байдал ганц бие байсан учраас бусдад өгөгх зүйл гэж надад нэг ч үгүй мэт санагдаж байв.
Улмаар би Бурхан Өөрийнхөө Үгэнд миний талаар юү гэж хэлсэн болоход суралцсан ба үүнд итгэхийг би сонгосон юм. Тэр намайг үнэ цэнэтэй, сонгогдсон, Түүний хүүхэд болохынхоо хувьд бүрэн дүүрэн хайрлагдсан хэмээн дууддаг. Бурханы намайг хэн гэж хэлдэгт алхан орох нь бүхнийг өөрчилсөн. Бусдын тогтоосон тооцоололтой нийцэх нь миний амьдралд тийм чухал зүйл байхаа больсон. Бурхан намайг хэн гэж хэлдэг, надад зориулан Түүний бэлтгэсэн замаар алхах нь миний амьдрал чухал зүйл болж ирэв. Өнөөдөр миний хэн болох маань харилцааны маань байдлаас биш харин намайг бүтээсэн Нэгэнээс хамаардаг болсон. 30д насандаа ганц бие эмэгтэй байсаар байгаагийнхаа хувьд Бурхан намайг ийнхүү хэлсэн учраас би үнэ цэнэтэй нэгэн гэдгээ мэдэх ба энэ л надад хангалттай юм.
Ганц бие гэдэг нь дэлхийн бий болгосон шошго боловч энэ нь таны хэн болохыг эсвэл ямар үнэ цэнэтэй болохыг тодорхойлогч биш юм. Та бол Түүний дүр төрхөөр гайхамшигтайгаар бүтээгдсэн гэж Бурханы Үг хэлдэг. Та тодорхой зорилгын төлөө зорилготойгоор бүтээгдсэн нэгэн. Хань ижилгүйгээр та дутмаг нэгэн биш бөгөөд харилцааны байдлаасаа үл хамааран Бурханы хаанчлалд та мөнхийн үр нөлөөг үзүүлэх боломжтой. Та бол сонгогдсон. Та бол үнэ цэнэтэй. Та бол Бурханд үнэ цэнэтэй нэгэн.
Энэ төлөвлөгөөний тухай

Амьдрал маань ямархуу байх талаарх төсөөлөл хүн бүрд л байдаг. Магадгүй та аль хэдийнээ гэрлэсэн байхаар төсөөлж байсан ч үүнийхээ оронд ганцаардмал, төөрсөн эсвэл найдваргүй мэт мэдрэмжийг мэдэрч байж болох юм. Үнэн гэвэл, баяр хөөрийг олох бас дуудлагынхаа дагуу амьдрахын тулд та гэрлэсэн байх албагүй. Энэ 5 өдрийн төлөвлөгөө танд зорилготойгоор амьдрах бас ирээдүйд тань найдварыг өгөхөд туслах болно.
More
Холбоотой төлөвлөгөө унших

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

Хүлээлт

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

ГЭРЛЭЛТ

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос

BibleProject | Topa

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Миний бизнес Бурханых
