Өөрчлөгдсөн амьдралаар амьдрах нь: Ганц бие байхдааЗагвар
Уучлалт
Ганц бие насанд хүрсэн хүний хувьд нийгэмд шоовдорлогдсон хүн мэт мэдрэмж бидэнд төрөх нь элбэг байдаг. Бидэнд ямар нэгэн буруу зүйл байгаа мэт хүмүүс биднээс яагаад ганц бие хэвээрээ байна вэ гэж асуудаг. Ганц бие байхын буруу гэж байхгүй атал бидний зарим маань шархнаасаа зууран, хүмүүсийг өөрсдөөсөө түлхэхдээ мэргэжилтэн мэт болсон байдаг. Бидний хувьд харилцаанд амжилттай байхын тулд бид уучилж сурах ёстой болдог.
Өнгөрсөнд ирсэн шархнаасаа болоод бусдыг амьдралдаа оруулахгүй байх нь ямар байдгийг би мэднэ. Би 6 настай байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Энэ нь миний буруугаас болсон гэсэн худалд би итгэсэн байв. Би бохир, гэмтсэн, хайрлагдах зохисгүй нэгэн мэт мэдрэмжийг мэдэрч байлаа. Би маш их ичгүүрт байсан ба өөрийнхөө хэн болохыг бусдаас нууж, сэтгэл санааны хувьд хэнийг ч өөртөө хэт ойртуулдаггүй байв. Бусадтай энгийнээр харилцахыг би юунаас ч илүү хүсдэг байсан хэдий ч харилцаанаас асар ихээр айдаг байв. Би өөрөө шархалсан байсан учраас бусдыг ч бас шархлуулсан. Тэд намайг шархлуулахаас нь өмнө би тэднийг шархлуулах хэрэгтэй гэж бодсон байв.
Насанд хүрсний дараа хүүхэд байхад минь ирсэн шарх бас өнгөрсөн үеийн харилцаанаас ирсэн шархнаасаа эдгэрэх үйл явцыг би эхлүүлсэн. Татгалзал, ичгүүр, өөртөө итгэлгүй байдал, өөрийгөө хэт доогуур үнэлэхээс би эдгэрэх хэрэгтэй байв. Энэ үйл явцаар дамжуулан, хүүхэд байхдаа тохиолдсон зүйлийг одоо буй харилцаануудад маань нөлөөлөх боломжийг олгох шаардлагагүй болоход суралцсан. Уучлалтыг би сонгож болно. Зүрхээ Бурханаар эдгээх боломжийг олгохыг би сонгож болно.
Энэ нь үгээр илэрхийлэхийн аргагүй хэцүү байсан ба нэг шөнийн дотор л болчихоогүй хэдий ч хүүхэд байхад минь намайг хүчирхийлсэн хүнийг би аль хэдийнээ уучилсан. Мөн шархнаасаа болоод өөрийнхөө бусдад хийсэн зүйлсийнхээ төлөө би өөрийгөө уучилсан. Өнөөдөр эрүүл харилцааг тогтоох боломжийг уучлалтыг байнга үзүүлдэг байх нь надад олгогдсон юм.
Бурхантай ба бусадтай харилцах харилцаанд уучлалт бол маш чухал. Магадгүй таны өнгөрсөн шарх тань минийхтэй адилхан эсвэл огт өөр төрлийн шархыг та олж авсан байж болох юм. Магадгүй аав чинь танд хэзээ ч сайхан үг хэлж байгаагүй эсвэл өмнө нь гэрлэж байсан хүн чинь таныг хуурсан байж болох юм. Бусдад итгэхэд амаргүй болгодог өнгөрсөнд болсон тэр зүйл тань юу ч байсан та уучлах боломжтой болохын тулд тэдгээр шархаа Бурханаар эдгээх боломжийг олгох ёстой.
Бид ч бас өөрсдөө мөн уучлагдсаны адилаар бусдыг уучлахад Бурхан биднийг дууддаг. Уучлалт нь юу болсныг байдаг л зүйл болгож байгаа эсвэл огт чухал зүйл биш болгож байгаа юм биш. Хэн нэгний танд авч ирсэн шархных нь төлөөх уучлалтыг сонгох нь таныг хүлээсээс чөлөөлдөг. Эрүүл харилцаанд орох боломжтой болохын тулд эдгэрэх бас уучлахад танд туслахыг Бурханаас гуйн залбир.
Энэ төлөвлөгөөний тухай
Амьдрал маань ямархуу байх талаарх төсөөлөл хүн бүрд л байдаг. Магадгүй та аль хэдийнээ гэрлэсэн байхаар төсөөлж байсан ч үүнийхээ оронд ганцаардмал, төөрсөн эсвэл найдваргүй мэт мэдрэмжийг мэдэрч байж болох юм. Үнэн гэвэл, баяр хөөрийг олох бас дуудлагынхаа дагуу амьдрахын тулд та гэрлэсэн байх албагүй. Энэ 5 өдрийн төлөвлөгөө танд зорилготойгоор амьдрах бас ирээдүйд тань найдварыг өгөхөд туслах болно.
More