Өөрчлөгдсөн амьдралаар амьдрах нь: Ганц бие байхдааЗагвар

Living Changed: When You’re Single

5-с 3 дахь өдөр

Зорилго

Орон гэрээ өмчлөх, зохих машиныг жолоодох, мэргэжилтэй болох, гэрлэх, гэр бүл үр хүүхэдтэй болох хэрэгтэй гэж нийгэм маань бидэнд хэлдэг. Эдгээр зүйлтэй болчих л юм бол сэтгэл хангалуун болно гэж бодож болно гэдгийг бид олонтаа сонсдог. Гэвч зөвхөн гаднаа төгс амьдрал хэмээн дэлхийн тодорхойлох зүйлсийн араас хөөцөлдүүлэхээр Бурхан биднийг бүтээгээгүй. Үүнээс хамаагүй агуу зорилгын тулд бид бүтээгдсэн.

Нөхөр хүсэн энэ талаар мөрөөдөхөд би асар их цаг хугацааг үр ашиггүй үрсэн. Энэ бол үнэхээр ганцаардмал, өрөвдөлтэй амьдралын арга зам байлаа. Өөрөөсөө хамаагүй давсан зүйл рүү харж, чуулгандаа үйлчлэхээр шийдэх үедээ өөрийнхөө зүрхний хүслийг би олсон: Би бусадтай холбогдох бас хэн болохоо Христ дээр үндэслүүлэхэд нь эмэгтэйчүүдийг урамшуулах үнэхээр дуртай. Үйлчлэлээр дамжуулан амьдрал маань цоо шинэ утга учрыг олж авсан. Гэнэт, өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй арга замаар Христийн төлөөх гал дөлөөр дүрэлзэн, жинхэнэ баяр хѳѳрийг би олж авсан. Би нөхөр олж авахыг хүссэн хэвээрээ ч энэ нь миний зүрхийг хүнд дарах асуудал байхаа аль хэдийнээ больсон."Тиймээ би гэрлэхийг хүсэж байна" гэдгийг биш харин, "Сайн байна, итгэмжит сайн зарц минь!" гэдгийг би юунаас ч илүүтэйгээр сонсохыг хүсдэг болж хувирсан.

Түүний хаанчлалд онцгой үүргийг гүйцэтгүүлэхээр Бурхан хүн нэг бүрийг бүтээсэн ба дуудлагынхаа дагуу амьдрах үедээ л бид үнэхээр сэтгэл хангалуун байж чаддаг. Хүн бүрт Бурханаас өгөгдсөн зорилго руу маань чиглүүлэх онцгой авъяас, туршлага, чадвар гэж байдаг. Зарим хүмүүс бүтэн цагийн үйлчлэлд дуудагдсан байхад бусад хүмүүс том корпарациудад гэрэл болохоор дуудагдсан байх нь бий. Арга зам нь хүн бүрийн хувьд өөр өөр байдалтай харагдаж болох ч Христийн дагалдагчид болохынхоо хувьд бид бүгд Есүсийн төлөө бусдад хүрэхээр дуудагдсан хүмүүс мөн. Гэрлэлтийн байдал энэ дуудлагыг маань өөрчилдөгггүй. 

Түүний хаанчлалд үйлчлэхээр Бурхан хэрхэн дуудаж буйг та тийм ч сайн мэдэхгүй байгаа бол танд харуулахыг Түүнээс гуйн залбир. Ийнхүү залбирахынхаа хажуугаар ямар нэгэн байдлаар зүгээр л үйлчилж эхэл. Чуулганы үнэ цэнэтэй хэсгийн нэг нь та биш бас ганц бие байхдаа өөрчлөлтийг та авч ирж чадахгүй гэсэн худалд бүү итгэ. Хэзээ нэгэн цагт биш харин яг одоо—Бурхан таныг сонгогдсон, тослогдсон, бэлтгэгдсэн нэгэн гэж хардаг. Харилцааны байдал дахь өөрчлөлтийн үр дүнд сүнслэг байдлын төлөвшил ирдэг юм биш. Есүстэй харилцах харилцааны үр дүнд сүнслэг байдлын төлөвшил ирдэг.

Магадгүй нэг л өдөр, Бурхан таныг гэрлэлтэд дуудаж болох юм. Хэрэв та үүнийг хүсэж байгаа бол үүнийг гуйн залбир. Хань ижилийнхээ төлөө залбирах нь буруу зүйл биш хэдий ч тэр хүслээ итгэл дотроо яг одоо өсөхөд бас бусдыг ч ийм зүйлд удирдахад саад болох зүйл бүү болгон хувиргаарай. Сургаалт үгс 16:9-д хэлсэнчлэн, бид замаа зүрхэндээ төлөвлөдөг ч алхааг маань Бурхан чиглүүлдэг. Өнөөдөр өөртөө буй бүхнээрээ Түүнд үйлчил бас зөв цагт, зөв замаар Тэр таныг чиглүүлэх болно гэдэгт нь Түүнд найд. 

Алсдаа гэрлэхээр дуудагдсан ч бай эсвэл үгүй ч бай яг одоо дуудагдсан дуудлагынхаа дагуу амьдрахад Бурхан биднийг дуудаж байна.Энэ дэлхий дэх хугацаа маань хязгаарлагдмал агаад амьдралд маань бэлтгэсэн Бурханы зорилгыг биелүүлэхэд саад болох боломжийг бид харилцааныхаа байдалдаа олгож болохгүй. Тиймээс, яв! 

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Living Changed: When You’re Single

Амьдрал маань ямархуу байх талаарх төсөөлөл хүн бүрд л байдаг. Магадгүй та аль хэдийнээ гэрлэсэн байхаар төсөөлж байсан ч үүнийхээ оронд ганцаардмал, төөрсөн эсвэл найдваргүй мэт мэдрэмжийг мэдэрч байж болох юм. Үнэн гэвэл, баяр хөөрийг олох бас дуудлагынхаа дагуу амьдрахын тулд та гэрлэсэн байх албагүй. Энэ 5 өдрийн төлөвлөгөө танд зорилготойгоор амьдрах бас ирээдүйд тань найдварыг өгөхөд туслах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Өөрчлөгдсөн эмэгтэйчүүдийн үйлчлэлийн багт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.changedokc.com