Хайраа өсгөх ньЗагвар

Growing in Love

5-с 5 дахь өдөр

Өсөж буй хайр тодоос тод гэрэлтдэг

Саран дээр хүн анх удаа газардсаны 50 жилийн ойн дурсгалд зориулж Харрис Полл (маркетингийн судалгааны компани) өсөж том болоод ямар хүн болохыг хүсэж буй талаар Америк хүүхдүүдээс судалгаа авчээ. YouTube од болох нэгдүгээрт орсон байна. 

Урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр хүмүүс өөрийнхөө алдрыг гэрэлтүүлэхийг эрж хайх болов. Үүний эсрэгээр, христитгэлтнүүд Бурханы алдрын төлөө тодоор гэрэлтэхэд дуудагдсан. Амьдрал дээр энэ нь ямар байдалтай харагдах бол? 

Өнөөдрийн Бичээсийн эшлэлүүдийн заримыг нь тодруулах замаар үүнийг олж мэдэцгээе.

... өөрсдийн авралыг айдас ба чичрэлээр гүйцээ ... Учир нь та нарын дотор үйлдэгч нь Бурхан Өөрөө юм ... Бүхнийг гомдол маргаан үгүйгээр хийцгээ. Ингэснээр та нар ертөнцийн гэрэл мэт гялалзан, гажууд үеийнхний дотор Бурханы өөгүй, буруугүй хүүхдүүд байх юм. Филиппой 2:12-15
... Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг чинь алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг ...Матай 5:16
Гэхдээ өөрсдийгөө хуурдаг зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид байг. Иаков 1:22
… Хозлуулахуй ба эс хозлуулахуйн аль нь ч Христ Есүс дор хүчингүй, харин хайраар дамжин ажиллаж буй итгэл л чухал юм. Галат 5:6

Христитгэлтнүүдийн гэрэл бол итгэлийн дагуу хайр мөн Ариун Сүнстэй хамтран ажиллах дотор өсөх үйл ажиллагаа гэдгийг эдгээр эшлэлүүд илчилдэг. 

Өөрөөсөө гэрэл цацруулдаг христитгэлтэн гэж ямар хүнийг хэлдэг вэ? Үргэлж инээмсэглэдэг бас таагүй өдөр гэж хэзээ ч байдаггүй хүнийг хэлдэг үү? Гайхширам сайн хүнийг хэлдэг үү эсвэл таны таних хамгийн өгөөмөр хүнийг хэлдэг үү? 

Магадгүй эсвэл магадгүй тийм биш ч байж болох юм. Гуравдах өдрийн сүнсний тэнцвэржүүлэлтийг санагтун—үйлдэл болоод сэдэлт маань ямар байгаа нь чухал шүү.

Бяцхан хүү, сохор номин, үнэг ба морьхэмээх алдартай номын гайхалтай үнэн эш таталтын талаар тунгаан бодоход хэдэн хормыг зарцуул:

“Бидний дотор бүхий л зүйл болдог хэдий ч бид зөвхөн өөрсдийнхөө гаднахыг л хардаг нь хачин биш гэж үү?” 

Гэрэл цацрам хайр гаднах байдлыг харахаа больдог. Энэ нь харьцуулахаа, шүүхээ, шүүмжлэхээ мөн гадуурхлын үүднээс аашилж аяглахаа больж үүнийхээ оронд Бурхан руу хардаг. 

Тулаан маань сүнслэг байдлын харанхуйн эсрэг гэдгийг мэдэн мөн Христийн дагалдагчид болох бусадтай нэгдмэл байдлын төлөө залбирал дотроо тулалдах үедээ бид Бурханы хайрыг өөрсдөөсөө гэрэлтүүлдэг. Бид шударга бус байдлын төлөө үйлдэл хийн, дуугаа хураахгүй байж, өгөөмөр бас талархалтай амьдарч, хийж чадах бүхий л сайн сайхан зүйлийг хийж бас дайснаа хайрлах үедээ гэрэлтдэг.

Итгэлгүй соёл нь биднийг Бурханаас гадуур өөрсдийнхөө таашаал, философи, нэр алдар ба зорилгыг эрж хайхад татахыг хичээдэг. Шашингүй байдал нь өөртөө итгэлгүй байдал ба хоосон байдлын ужиг бүхий хүмүүсээр дүүрэн ертөнцийг бий болгосон нь үнэхээр инээдтэй. Тэд Бурханыг өргөмжилж, өсгөн томруулахыг огоорсон эсвэл үүнээс татгалзсан аж. 

Үүний эсрэгээр, Бурханыг алдаршуулагч хүмүүсийн ихэнх нь өөрсдийнхөө хэн болох бас ямар чухал хүн болох нь Түүнээс ирдэг гэдгийг мэддэг. 

Христийн доторх ах, эгч, дүүсээ, Христийн хайрыг өөрөөсөө байнга гэрэлтүүлсээр байхын тулд Христээр дамжин бид 100% аюулгүй, мөнхөд утга учиртай нэгэн гэдгээ санах ёстой. Тэр бол бидний амьдрал, аюулгүй байдал мөн утга учир маань мөн. 

Мөн бид Түүний Ариун сүнсний чиглүүлгээр амьдрах үедээ Түүний дотор хэн болох маань ганхашгүй, хайр биднээс гайхалтайгаар цацардаг бас Бурхан бүхий л алдрыг хүртдэг. 

Надтай хамт ЭЗЭНийг дээдэлж, Хамтдаа нэрийг нь өргөмжилцгөөе! Дуулал 34:3

Залбирал: Хайр болоод гэрлийн үзэсгэлэнт бас бишрэм Бурхан минь ээ, би өөрийгөө Таны өмнө даруу болгож байна. Би зөвхөн Таныг л алдаршуулах болно. Өөртөө итгэлгүй байдлын худлуудаас би татгалзаж байна. Та бол миний утга учир бөгөөд би Таны дотор ганхашгүй. Таны ариун, золиос гаргагч, гэрэл цацрам хайр дотор өсөхөд надад туслаач. Есүсийн Нэрээр залбирлаа, амен. 

Ингэж хэлэхийг та сонсож л байсанподкаст дээрээс Пастор Эмигийн цувралуудаас улам илүүг олно уу.  

Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Growing in Love

Бурханыг болоод бусдыг хайрлах бол юунаас ч чухал зүйл хэдий ч үүнийг бид хэрхэн үр нөлөөтэйгөөр хийх боломжтой вэ? Үнэн гэвэл, бид бусдыг өөрсдийнхөө хүчээр тийм ч сайн хайрлаж чадахгүй аж. Гэвч бид Бурхан руу хараагаа сунган, даруу байдалд бууж өгөх үедээ Бурханаас ирдэг бодит бөгөөд хүчирхэг хайрын дагуу амьдрах боломжтой болдог. Пастор Эми Грошелийн бэлтгэсэн энэ 5 өдрийн Библи уншлагын төлөвлөгөөнөөс хайраа хэрхэн өсгөх талаар улам илүү олж мэднэ үү.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.life.church/