Хайраа өсгөх ньЗагвар

Growing in Love

5-с 4 дахь өдөр

Хайран дотор өсөх нь бусдад төвлөрсөн байдаг

Юуг ч аминч санаархал эсвэл ихэрхэг зангаар бүү хий. Харин даруугаар бие биеэ өөрөөсөө дээр гэж үзэж, хүн бүр өөрийн ашиг сонирхлыг бус, харин бусдын ашиг сонирхлыг хар. Филиппой‬ ‭2:3-4‬ ‬‬‬‬‬‬‬

Хайран дотор өсөх нь бусдад төвлөрсөн байдаг. Байнга өөрийнхөө асуудал, дэмжлэг, дуршил эсвэл дараагийн ололт амжилтдаа төвлөрсөн хэвээрээ байх юм бол би бусдыг хайрлаж чадахгүй. Тэгэхээр бусдыг чин сэтгэлээсээ хайрлахын тулд өөрсөд дээрээ төвлөрсөөр байлгадаг дайсны мэхнээс бид сэрэмжлэх хэрэгтэй.

Сүнсний дайсны бидний эсрэг хэрэглэдэг хамгийн үндсэн зэвсэг бол сатаарал гэдэгт би итгэдэг. Дайсан биднийг юунаас сатааруулахыг хүсдэг вэ? Үүний хариулт бол Бурханд чухал бүхий л зүйл гэдэг юм. Жишээ нь:

  • Сайнмэдээг хуваалцах (Бурханы авралын зорилго)  
  • Бурхантай дотно харилцах харилцаа   
  • Бие биеэ хайрлах 

Үнэндээ, эдгээр чухал зүйлсээс дайсан биднийг хэсэг хугацаагаар сатааруулах юм бол үр дүн нь хагарал, ганцаардал болоод сүйрэл байх болно гэдгийг тэр мэддэг. 

Нэгдүгээрт, сатаарлыг тодорхойлцгооё. Үндсэндээ, өөр зүйл рүү анхаарал болоод бодол санааг маань татдаг ямар ч зүйлийг сатаарал гэнэ. Сатаарал ямар байдалтай байж болох талаарх түгээмэл жишээнүүд: Эмчид үзүүлэх цагаа хүлээж байх үед танд чөлөөтэй цаг гарчээ, утсаар ярих эсвэл залбирах хэн нэгнийг сануулж өгөхийг Бурханаас гуйхынхаа оронд анхаарал чинь сүүлийн үеийн мэдээ, утасны мэдэгдлүүд, сошиал медиа дээрх постууд эсвэл өөр ямар нэгэн төрлийн тусгаарлагдсан зугаа цэнгэлд татагдсан учраас чөлөөт цагаа та үр нөлөөгүйгээр дэмий үрдэг. 

Би ч бас ийм нөхцөл байдалд орж бас ийм зүйлийг хийж байсан л даа! Энэ бүхэн хуруугаа хөдөлгөх төдийд л бидэнд харагдах боломжтой болсон учраас энэ бол асар амархан халтирах зуршил мөн.

Гэхдээ би сатаарсан байдалтайгаар амьдрахыг огт хүсэхгүй байна. Байгаа байдалдаа сэтгэл хангалуун байдаг нэгэн болохыг би хүсэхгүй байна. Өмнөө байгаа хүнийг олж харах чадваргүй болохыг би хүсэхгүй байна. Би яг л Есүс шиг амьдрахыг хүсэж байна!

Бид үнэхээр бие биедээ хэрэгтэй гэдэг баримт дотор сэрцгээе. Үнэндээ, бие махбод, сэтгэл хөдлөл болоод сэтгэхүйн эрүүл мэндэд эрүүл харилцаа бүхий бүлэглэл тустай болохыг судалгаанууд нотолсон байдаг.

Илүү санаатайгаар холбоо тогтоох бас тогтмол харилцаатай байх шийдвэрийг өнөөдөр гарга. Таарах хүн бүрд өдөр тутмын урамшууллын эх сурвалж нь байх шийдвэрийг гарга. Бурханы хайрыг үлгэрлэсэн, Хаанчлалын ажил дээрээ төвлөрсөн хэвээрээ байх амьдралаар амьдрах шийдвэрийг гарга.

Бусдад төвлөрсөн амьдралаар амьдрахад нөхөр Крэйг минь намайг зоригжуулдаг. Түүний хэрхэн амьдарч буйг харж буйгаа би жагсаалт болголоо. Энэ бас таныг ч мөн зоригжуулаасай гэж би найдаж байна:

  • Зовж шаналж буй нэгэн хэр байгааг нь асуухаар тэр байнга утсаар залгадаг.  
  • Тэр бусдын төлөө итгэмжтэйгээр залбирдаг.   
  • Тэр бусдад зөвлөх эсвэл тэднийг сонсоход тэвчээртэйгээр цаг гаргадаг.   
  • Хувиасаа ямар ч зардал гарсан хамаагүй—хийх хэрэгтэй зүйлийг тэр хийдэг.   
  • Тэр гэр бүлээ болоод намайг нэгдүгээрт тавьдаг.   
  • Түүний буруу байх үед тэр улайн, уучлалт гуйдаг.  
  • Тэр өгөөмөр байх арга замуудыг төлөвлөдөг.   
  • Тэр үргэлж баярлан талархаж буйгаа илэрхийлдэг.  
  • Тэр өөрийгөө хамгийн сүүлд тавьдаг.   
  • Тэр үргэлж хэн нэгнийг онцгой детальчилсан байдлаар урамшуулдаг.   
  • Хэн нэгний эндэгдлийг тэр санан, дурддаг.   
  • Өөрийнхөө талаар ярихынхаа оронд тэр хүнтэй холбоотой асуултуудыг асуудаг.   
  • Өөрийнхөө тавган дээрх хоолыг тэр үргэлж хуваадаг! 

Крэйгийн амьдрал Ариун Сүнсний боловсорсон, амттай үр жимсийг харуулдаг. Өөрийнхөө дотор орших Ариун Сүнсний амийг өөрийн болгохыг тэр үргэлжлүүлэн сонгосоор байдаг учраас эдгээр жижиг мэт санагдах хэдий ч золиос бүхий хайрын итгэмжит үйлдлүүд нь тууштай байдаг. Өдөр бүр, үүнтэй адилаар үйлдэх боломж бидэнд олгогддог тиймээс бусдад хэрхэн улам илүүтэйгээр төвлөрсөн нэгэн байх арга замуудыг эрж хайхад зориулан цаг гарга. 

Залбирал: Ааваа, Бурхан дээр бас бусдад төвлөрсөн амьдралаар хэрхэн амьдрахад зүрх сэтгэлийг маань болоод нүдийг маань нээж өгөөч. Ялангуяа ойр дотно хүмүүстээ өөрийнхөө анхаарлыг хандуулахад туслаач. Үйлдлээрээ болоод үгсээрээ бусдыг бид чин сэтгэлээсээ хайрлан, үнэлж цэгнэх болтугай. Есүсийн Нэрээр залбирлаа, амен.

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Growing in Love

Бурханыг болоод бусдыг хайрлах бол юунаас ч чухал зүйл хэдий ч үүнийг бид хэрхэн үр нөлөөтэйгөөр хийх боломжтой вэ? Үнэн гэвэл, бид бусдыг өөрсдийнхөө хүчээр тийм ч сайн хайрлаж чадахгүй аж. Гэвч бид Бурхан руу хараагаа сунган, даруу байдалд бууж өгөх үедээ Бурханаас ирдэг бодит бөгөөд хүчирхэг хайрын дагуу амьдрах боломжтой болдог. Пастор Эми Грошелийн бэлтгэсэн энэ 5 өдрийн Библи уншлагын төлөвлөгөөнөөс хайраа хэрхэн өсгөх талаар улам илүү олж мэднэ үү.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.life.church/

Холбоотой төлөвлөгөө унших