Хайраа өсгөх ньЗагвар
Өсөж буй хайр нь даруу байдаг
Цоо шинэ чадвар чадамжуудыг эзэмшихдээ та дуртай байдаг уу? Утсан дээрээсээ сүүлийн хоёр жил гаруй өдөр тутмын хэрэглээний Испани хэлийг би сурч байгаа. Энэ нь үнэхээр таатай сайхан зүйл!
Ямар ч зүйлийн талаарх мэдлэг болоод ойлголтоо өсгөхөд би үнэхээр дуртай. Үнэндээ, ямар нэгэн зүйлийг үл тоомсорлох нь намайг бага зэрэг айлгадаг. Магадгүй энэ нь надад эмзэг, хайхрамжгүй эсвэл чухал биш нэгэн мэт мэдрэмжийг надад төрүүлдэг учраас байж болох юм. Харин мэдлэг нь надад өөртөө итгэлтэй байдал болоод өөрөө өөрийгөө хянах хяналтыг мэдрүүлдэг.
Одоо ямар нэгэн олхиогүй зүйлээ улайх цаг ирээд байна. Бүгдийг мэддэг гэж өөрийгөө боддог бас дандаа миний зөв байхыг хүсдэг хүн бол би мөн. Хэрэв та надтай адил хүн бол энэ чимээгүй цаг танд тусалж бас ивээл болоосой гэж би найдаж байна!
Нэг зүйл хэлье: Аливааг сурах нь сайн зүйл. Ялангуяа Бурханы Үгийн мэдлэг дотор өсөх нь бидэнд үнэхээр хэрэгтэй! Гэхдээ мэдлэгт асуудал байдаг болохыг бид өнөөдрийн Бичээсээс харах болно.
Үнэндээ, өнөөдрийн эшлэлүүд дээр саатах хэсэг хугацааг зориул хэмээн би таныг урамшуулж байна.
Ингэх үедээ мэдлэгийн талаарх дараах хоёр том асуудлуудыг тунгаан бод:
- Бурханы оронд мэдлэгээсээ хамаарах маань асар хялбар байдаг.
- Мэдлэгийнхээ талаар бид бардам бөгөөд хамгаалахад бэлэн нэгэн болон хувирах боломжтой.
Мэдэхийг хүсэх мөн өөрийнхөө зөв байхыг хүсэх хүсэл нь өөрөөсөө өөрөөр бодож сэтгэдэг эсвэл үйлддэг хүмүүсийг өөрөөсөө дорд үзэх асар том сорилтыг бий болгодог. Мөн мэдлэгийг хамгаас дээгүүрт үзэх нь таны өнцгөөс харж чадахгүй хүмүүсээс таныг тусгаарладаг.
Үүний хаана нь хайр эсвэл сайнмэдээг үр нөлөөтэйгөөр хуваалцах боломж байна вэ? Хэрэв энэ асуулт таныг бага зэрэг хатгаж байгаа бол би үүнд ч бас таны хамт суралцаж байгаа гэдгийг санаарай!
Эцэст нь хэлэхэд, бардам зан болоод хайр хамт оршдоггүй.
Бурхан болохынхоо хувьд бүхнийг мэддэг байсан атлаа бусдад үйлчлэхийн тулд, хүн төрөлхтөнд зааж мөн тэднийг аврахын тулд Өөрийгөө хоослон Хэн ч биш болсон—Есүс шиг хайрлахын тулд—бид Түүний даруу байдал дотор алхах хэрэгтэй болно.
Мөн үүнийг хийхийн тулд бардам зангаа бид хаях ёстой.
Есүс шиг даруугаар хайрлах гэж өөрсдөдөө байгаа мэдлэг бүрийг Бурханы мэргэн ухаан болоод гярхай байдлын хамт шингээхийг хэлдэг. Тэр л үедээ бид хүмүүстэй хайрын дагуу харьцах, асуултыг тэднээс асуух, баяр хөөр эсвэл зовлон дунд нь мөн гэм эсвэл хайхрамжгүй байдал дунд нь—яг байгаа газарт нь үнэлж цэгнэх боломжтой болдог. Есүс үүнийг л үйлдсэн шүү дээ.
Хүмүүстэй бид Д.С.О. байх ёстой болдог: Даруу. Сонирхол бүхий. Оролцоотой. Учир нь үнэхээр хэн нэгнийг хайрлах нь тэдэнтэй зүгээр холбоо барих биш харин тэднийг олж харан, сайтар сонсохыг шаарддаг.
Өдөр бүр сонголт нь биднийх байдаг. Өөрөө өөрийгөө зөвтгөсөн мэдлэгээр амьдрах уу эсвэл Христийн даруу, нигүүлсэл бүхий үнэн болоод амийг аврагч хайрын үүднээс амьдрах уу гэдэг нь бидний сонголт мөн.
1 Коринт 13-р бүлэг бид хэсэгхэнийг мэддэг боловч харин Бурхан бүхнийг мэддэг гэдгийг бидэнд сануулдаг. Тэгэхээр Түүний даруу хайрын арга замд итгэж найдацгаая.
Залбирал: Түр зогсон, Эцэгийг эрж хай. Нуугдмал ямар нэгэн бардам зан байгаа бол нүдийг чинь нээж өгөхийг Ариун Сүнснээс гуйн залбир. Бардам зан гэтэн ирэх тохиолдол бүрд таныг яллахыг Түүнээс гуйн залбир. Амьдралын чинь хамгийн ил тод харагдагч зүйл Бурханы хайр байхыг гуйн залбир.
Энэ төлөвлөгөөний тухай
Бурханыг болоод бусдыг хайрлах бол юунаас ч чухал зүйл хэдий ч үүнийг бид хэрхэн үр нөлөөтэйгөөр хийх боломжтой вэ? Үнэн гэвэл, бид бусдыг өөрсдийнхөө хүчээр тийм ч сайн хайрлаж чадахгүй аж. Гэвч бид Бурхан руу хараагаа сунган, даруу байдалд бууж өгөх үедээ Бурханаас ирдэг бодит бөгөөд хүчирхэг хайрын дагуу амьдрах боломжтой болдог. Пастор Эми Грошелийн бэлтгэсэн энэ 5 өдрийн Библи уншлагын төлөвлөгөөнөөс хайраа хэрхэн өсгөх талаар улам илүү олж мэднэ үү.
More