Хайраа өсгөх ньЗагвар

Growing in Love

5-с 1 дахь өдөр

Хайраа өсгөх нь Бурханаас хамааралтай

Амьдрал маань зав чөлөөгүй болох үед юу үнэхээр чухал болохыг анзааралгүй өнгөрөх нь маш амархан байдаг. Гэвч энэ улиралд харилцаанууд ба хайраа өсгөх нь ямар чухал болох талаар надад харуулсаар ирсэн. Дараагийн хэдэн өдөрт, Бурханыг болоод бусдыг хайрлах хайраа хэрхэн өсгөх талаар бид судлах болно, тэгснээрээ Түүний хайрыг мэдрэх, мөн үүнээс улбаалсан амьдралаар амьдрах—гэсэн Бурханы гол хүсэл ба биднийг дуудах дуудлагыг бид амтлах боломжтой болох юм.

Үнэндээ, Матай 22:37-40-д Бурханыг өөртөө байгаа бүхнээрээ хайрлах мөн өөрсдийгөө хайрлахтай адилаар бусдыг хайрлах нь бүх хууль ба эш үзүүллэгийг биелүүлж байгаатай адил гэж Бичээс бидэнд хэлдэг. 

Та магадгүй үүнийг аль хэдийнээ мэдэж байсан байх. Гэхдээ энэ нь хийхэд тийм ч амар зүйл биш тийм үү? 

Энэ нь яагаад боломжгүй мэт байгаа талаарх сая сая шалтгуудыг тоочихынхоо оронд энэ хамгийн чухал дуудлагад өсөхийг би сонгож байна. Мөн та ч бас үүнийг хийхийг хүсэж байгаа болов уу гэж би таамаглаж байна. 

Тэгэхээр, бид хэрхэн ийнхүү үнэхээр хайрлах боломжтой вэ? Бид өөрсдийнхөө хүчээр—үүнийг үнэндээ хийж чадахгүй.

Хайрын маань эх сурвалж болох—Бурхан руу бид харцаа сунгах хэрэгтэй! Бурхан бол зөвхөн хайрын эх сурвалж төдийгүй мөн Бурхан бол хайр гэж Библи бидэнд заадаг (1 Иохан 4:16- харна уу). Христитгэлтнүүд болохынхоо хувьд бид одоо чин сэтгэлээсээ хайрлах боломжтой болсон нь биднийг гэсэн Түүний өрөвч хайрыг бид амталсан учраас аж (Филиппой 2:1-2-г харна уу). 

Энэ дэлхий дээр байхдаа бид төгс хайранд хэзээ ч хүрэхгүй хэдий ч хайрлах хэмжээ хязгаараа үргэлж өсгөх боломжтой. Мөн хором бүртээ Түүнийг хүлээн зөвшөөрч мөн Түүнээс хамааралтай байхад суралцах үедээ Бурханы хайрын дагуу амьдрах боломжтой болдог 

Бурханы нигүүлсэл ба уучлалтыг мэдрэхээс өмнө амьдрал чинь ямар байсныг санаж байна уу? Түр зогсон, христитгэлтэн болохынхоо хувьд таалан хүртэх гурван дотоод ерөөлүүдээ нэрлэ. 

Бурхан Хэн болохыг бид ухааран, үүнээс зуурч, үүн дотор баярлах үед жинхэнэ хайр үр дүн нь болдог!

Эзэн Есүсийнхээ үлгэр жишээг харцгаая:

Өөрт нь эргэлзэн, шүүмжлэгч хүмүүст, Түүний хийсэн болоод хэлсэн бүхэн Тэнгэрлэг Эцэгийнх нь чиглүүлэг байсан гэж Есүс хэлжээ. Мөн үүний үр дүнд, Түүний амьдралаар дамжуулан бусад хүмүүсийн амссан зүйл нь бүрэн төгс өршөөнгүй, тэнгэрулсад оруулахуйц хайр байв.

Хайр дотроо өсөхийн тулд улам илүүтэйгээр хичээх эсвэл өөрсдөөсөө хамаарах шаардлага байдаггүй. Бид Есүсээс суралцан мөн залбирлаар дамжуулан Бурхантай гүн гүнзгий дотно харилцааны араас хөөцөлдөх шаардлагатай болно.

Хайр дотор алхах талаарх мэдлэгийг олж авахын тулд бид Библийн талаарх мэдлэгтэй болох хэрэгтэй мөн өөрсдийнхөө доторх Түүний аминд хараагаа сунган бас үүнээс хамааралтай байхад бид суралцах хэрэгтэй болно.

Залбирал: Бурхантай ярихад зориулан цаг гарга. Түүнээс улам илүү хамааралтай байх хэрэгцээгээ хүлээн зөвшөөр. Түүний хүүхэд байх нь ямар их баяр хөөр болохыг Бурханд хандан илэрхийл мөн өөрийнхөө доторх Түүний Ариун Сүнснээс эх үүсвэртэйгээр амьдрах тодорхой арга замуудыг илчилж өгөхийг Түүнээс гуйн залбир.

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Growing in Love

Бурханыг болоод бусдыг хайрлах бол юунаас ч чухал зүйл хэдий ч үүнийг бид хэрхэн үр нөлөөтэйгөөр хийх боломжтой вэ? Үнэн гэвэл, бид бусдыг өөрсдийнхөө хүчээр тийм ч сайн хайрлаж чадахгүй аж. Гэвч бид Бурхан руу хараагаа сунган, даруу байдалд бууж өгөх үедээ Бурханаас ирдэг бодит бөгөөд хүчирхэг хайрын дагуу амьдрах боломжтой болдог. Пастор Эми Грошелийн бэлтгэсэн энэ 5 өдрийн Библи уншлагын төлөвлөгөөнөөс хайраа хэрхэн өсгөх талаар улам илүү олж мэднэ үү.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.life.church/