Хайраа өсгөх ньЗагвар

Growing in Love

5-с 3 дахь өдөр

Өсөж буй хайр нь сүнсний тохируулгыг шаарддаг

Чин зүрхнээсээ хайрлахад чин үнэн, цэвэр сэдэлт хэрэгтэй байдаг. Тийм ч учраас, хайраа өсгөхийн тулд эрүүлээр өөрөө өөрийгөө дүгнэж цэгнэх хэрэгтэй болно.

Таны хайр чин сэтгэлийнх үү—хоёр нүүртэй эсвэл дүр эсгэсэн байна уу? Та үүнийг хэрхэн мэдэх боломжтой вэ? Сүнсний тохируулгыг хийхэд зориулж санаатайгаар цаг гарга. Үүнийг би тайлбарлая.

Нуруугаа тэгшлүүлэхээр би заримдаа бариач дээр очдог. Доктор Лиса үргэлж л ямар нэгэн зүйл байрнаасаа гажсан болохыг нь гарцаагүй олоод—тэгээд тэр тас, няс хийлгэн байх ёстой байранд нь эргүүлж оруулдаг. Энэ засалт нь бие махбодод минь асар олон арга замаар тус болдог.

Энэ уншлагын төлөвлөгөөний эхний өдөр, Түүнийг болоод бусдыг бүрэн хайрлахын тулд Бурханы тусламж бидэнд гарцаагүй хэрэгтэй болохыг бид ойлгосон. Бурхан руу өдөр бүр харцаа сунган, Түүнээс хамааралтай байх үр ашгуудын нэг нь залруулга—эсвэл сүнсний тохируулга хэрэгтэй буй ямар нэгэн тодорхой зүйлийг Тэр илчлэх нь элбэг байдаг.

Заримдаа би хүүхдүүдээ зөвөөр хайрлахынхаа оронд айдас дээр үндэслэсэн байдлаар хүмүүжүүлж байгаа бөгөөд үүнийгээ Түүнд бууж өгөх хэрэгтэйг маань Бурхан надад харуулдаг. Заримдаа, би хэн нэгэнд гомдох бөгөөд хаана гэмших шаардлагатай бардамнал мөн уучлах ёстой уучлал байгааг Ариун Сүнс надад харуулдаг. Ихэнхдээ, хайрын дагуух тусламжийг нөхцөл байдалдаа зөвшөөрөхийнхөө оронд би зүгээр л өөрөө өөрөөсөө хамааран, зөрүүдээр өөрийнхөө гарцыг авч ирэхийг эрж хайдаг. 

Би асар олон жишээг дурдсаар байж болох хэдий ч өөрсдийнхөө алдааг засахад нээлттэй байж, Ариун Эмчийн өмнө даруугаар хэвтэх хүртлээ бид бусдыг чин сэтгэлээсээ хайрлаж чадахгүйг ойлгосон хэмээн би найдаж байна. 

Айдас, гомдол, өөрөө өөртөө төвлөрсөн байдал эсвэл зөрүүд байдалтай байх үедээ би бусдыг хайрлаж чаддаггүй. Та ч бас чадахгүй. Үүнийг хэдэн хором тунгаан бод.

Та бидний хийдэг ихэнх зүйл зөвт юм шиг гаднаа харагдаж болоход асуудал оршдог. Бид өөрөө өөртөө үйлчлэх, өөрөө өөрийгөө зөвтгөх мөн өөрөө өөртөө сэтгэл хангалуун байхдаа үнэхээр сайн хүмүүс. Гэвч нүдэнд харагдахаас хайр хамаагүй гүн гүнзгий зүйл аж. 

Сайн сайхан зүйл нь дандаа хайр дагуухзүйл байдаг юм биш. Чин зүрхнээсээ хайрлахад сэдэлт хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. 

Ийм л учраас өөрөө өөрийгөө хуурсан байдлаас биднийг зайлуулахуйц зөөлөн, даруу зүрхтэйгээр бид Бурхан дээр очих хэрэгтэй. Бариач дээр очдог шиг залбирал дотор Бурхантай санаатайгаар цагийг хамт өнгөрүүлэх нь сүнсэнд минь хэрэгцээтэй ухамсартай байдлыг бидэнд авч ирдэг.

Тэгэхээр өнөөдөр өөрөө өөрөөсөө дараах зүйлийг асуухад зориулж цаг гарга: Зөв юм шиг харагдах атлаа зөв сэдэлт үгүй ямар зүйлийг би хийсээр ирсэн бэ? 

Залбир: Чин зүрхнээсээ хайрлахын тулд Түүнд өргөх хэрэгтэй хуурамч сэдэлт байгаа бол танд харуулж өгөхийг Бурханаас гуйн залбир. 

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Growing in Love

Бурханыг болоод бусдыг хайрлах бол юунаас ч чухал зүйл хэдий ч үүнийг бид хэрхэн үр нөлөөтэйгөөр хийх боломжтой вэ? Үнэн гэвэл, бид бусдыг өөрсдийнхөө хүчээр тийм ч сайн хайрлаж чадахгүй аж. Гэвч бид Бурхан руу хараагаа сунган, даруу байдалд бууж өгөх үедээ Бурханаас ирдэг бодит бөгөөд хүчирхэг хайрын дагуу амьдрах боломжтой болдог. Пастор Эми Грошелийн бэлтгэсэн энэ 5 өдрийн Библи уншлагын төлөвлөгөөнөөс хайраа хэрхэн өсгөх талаар улам илүү олж мэднэ үү.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.life.church/