Дэлхийг хэрхэн аврах (гүй байх) вэ: Яг хажуудаа байгаа хүмүүст Бурханы хайрыг илчлэх талаарх үнэнЗагвар

How (Not) to Save the World: The Truth About Revealing God’s Love to the People Right Next to You

5-с 5 дахь өдөр

Дэлхийг хэрхэн аврах (гүй байх) вэ: Aливааг үргэлж ганцаараа хий

Үйлчлэлээ анх эхлүүлж байх үедээ улсынхаа олон чуулган, үйл ажиллагаанд оролцоход зориулж дөрвөн жил гаруйг зарцуулж билээ. Энэ үеэр өөр айлуудад би зочноор очиж, зочилж буй айлдаа илүү өдрөөр байхыг би хэзээ ч хүсдэггүй байлаа. Эхний жилүүдэд Шеон, Шелли хоёртой би танилцсан. Тэд намайг чуулганыхаа ирэх таван долоо хоногийн цувралд урьсан бөгөөд тэдний зочны өрөөнд би байрлахаар болов. Тэд надад яг л гэр бүлийнхэн шиг хандсан. Тэд надад хэдий чинээ зочломтгой хандана төдий чинээгээр би тэднийг солиотой хүмүүс юм болов уу гэж бодож билээ. Надад тэдний тусламж эсвэл хөөрхийлөл огт хэрэггүй байсан—ганцаараа хэрхэн тэсвэрлэн гарахыг би мэддэг байсан. Би энд зүгээр л ажлаар байрлаж байлаа. Тэднээс би зайгаа барихыг хичээсэн.

Замд гарч аялах шийдвэрийг гаргах үедээ би хэзээ ч ийм дэмжлэг огт үгүй, ганцаар мэт мэдэрч үзээгүй ч би тэмцэгч нэгэн байсан. Бусад хүмүүсийн хийж чадахаас би ганцаараа хамаагүй илүүг хийж гүйцэтгэж чадна гэдгийг өөртөө ахин дахин нотолсон. Бусад хүмүүсийг ойртуулах нь миний хурдыг сааруурах бөгөөд Шеон, Шеллигийн гэрээс сарын дараа л би явна шүү дээ.

Амьдралынхаа туршид мэддэг байсан ч болоосой гэдгийг ухаарахад би асар олон жилийг зарцуулсан: Үргэлж аливааг ганцаараа хийж байна уу? Ингэж л дэлхийг аврах (гүй байх) болно. Ганцаараа бид амьдралдаа Бурханы зорилгыг хэзээ ч бүрэн дүүрэн биелүүлж бас бидний хэн байхаар Түүний бүтээсэн нэгэн болж хэзээ ч чадахгүй гэдэг бол үнэн. Хамт олноор байх нь амаргүй зүйл л дээ. Биднийг гүнээ шархлуулсан хамт олонтой бидний ихэнх маань өмнө нь холбогдож л байсан ба буруу хүмүүст бид найдахыг огтхон ч хүсдэггүй. Шаардлагатай бол бид ганцаараа тэсвэрлэн гарна гэдэг шийдвэрийг бид гаргасан байдаг.

Бурхантай бас бусадтай—хамт байлгахаар ертөнцийн Эзэн биднийг бүтээсэн. Хамт олон бол сонголт биш. Тэдний бүрэн хэмжээнд хүрэхийн тулд амьдралд маань энэ бол зайлшгүй чухал шаардлагатай зүйл мөн. Биднээр хийлгэхээр Бурханы дуудсан зүйлийг хийж гүйцэтгэхэд хамт олон биднийг дэмжээд зогсохгүй Түүний биднийг хэн байхаар бүтээсэн тэр хүн болоход тусалдаг. Дайсан үүнийг бас мэддэг. Бидэнд хамт олон хэрэггүй гэсэн худалд тэр биднийг итгүүлэхийг хүсдэг.

Шеон, Шелли хоёр жинхэнэ Есүст төвлөрсөн хамт олон ямархуу байдалтай байж болох вэ гэдгийг надад харуулсан юм. Би ганцаараа амьдралыг туулж болох хэдий ч жинхэнэ харилцаануудыг амьдралдаа оруулахгүйгээр хамгийн шилдэг чадвараараа би Бурханд дуулгавартай байж чадахгүй гэдгийг ухаарсан. Залбирсаар ирсэн тийм л төрлийн хамт олныг нэг хэсэг нь би болох боломжтой гэдгийг тэд надад заасан.

Бурхан таны амьдралд хэн нэгнийг оруулах үед үүнийг тоохгүй бүү өнгөр. Хэрэв та тэгэх юм бол таныг барьж босгох бас хүчирхэгжүүлэх боломжтой амьдралыг өгөгч харилцаануудыг та алдах болно. Таны дотор болон танаар мөн Өөрийнхөө хүмүүсээр дамжуулан Бурханы хийхийг хүсэх зүйлд хязгаарыг бүү тавь.

Бидний ихэнхийн хувьд хийх хамгийн эхний алхам бол хүлээн зөвшөөрч эхлэх бас гуйж эхлэх юм. Таны зорилго бол идэвхжүүлэхүйц үнэ цэнтэй гэдэг шийдвэрийг гарга мөн хамт олон үүнийг хүчирхэгжүүлдэг болохоор үүний төлөө болоод үүний зүг алхам хийх бас эрсдэл гаргах нь үнэхээр үнэ цэнтэй зүйл мөн. Хэрэв бид амьдралыг ганцаараа туулахаар шийдэх юм бол бид хамгийн шилдгээрээ байж хэзээ ч чадахгүй. Тэр үнэхээр хэрэгцээтэй дэлхийд хүрэх Есүсийн төлөвлөгөө бол Чуулган мөн. Хэдий чинээ бид нэгдэлтэй байх тусам төдий чинээгээр бидний үр нөлөө ихсэх болно. Бурхан Өөрийнхөө Чуулган болох биднийг Өөртэйгөө хамтран дэлхийг аврах гэсэн үйлчлэлд нэгдэхэд урьж байна.


Хариу үзүүлэх

Хамт олонтой харьцахад яагаад заримдаа хэцүү байдаг вэ?

Есүсийн жинхэнэ бас зориулалт гаргасан хамт олонтой та хэрхэн улам илүүтэйгээр холбогдох боломжтой вэ? Ийм төрлийн хамт олныг барьж босгоход та ямар хэсэг нь байх боломжтой вэ?

Тэдэнд хүрэх бас тэдэнтэй холбогдох зүрх зориг буй хэн таны амьдралд байна вэ?


Хайртай хүмүүсийнхээ төлөө хэрхэн тэмцэх мөн итгэлдээ гүн гүнзгийгээр хэрхэн өсөхөд гүн шумбахыг та хүсэж байна уу?
Дэлхийг хэрхэн аврах (гүй байх) вэ гэдэг номын эхний бүлгийг татаж ав & эндээс номын талаар улам илүүг олж мэднэ үү: www.hosannawong.com/savetheworld.


Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

How (Not) to Save the World: The Truth About Revealing God’s Love to the People Right Next to You

Хайртай хүмүүсийнхээ төлөө тэмцэж мөн Бурханы хувьд тэд ямар үнэ цэнтэй болохыг нь бусдад харуулахыг та хүсэж байна уу? Энэ 5 өдрийн уншлагын төлөвлөгөө бол Хосанна Вонгийн Дэлхийг хэрхэн аврах (гүй) байх вэ гэдэг номд үндэслэсэн бөгөөд Бурханы таныг дуудсанчлан бусдыг хайрлахаас хойш татаж буй худлуудыг олж нээдэг. Түүнийг таньж мэдэх мөн өөрийнхөө онцгой туршлагаараа дамжуулан Түүнийг бусадтай хуваалцахыг олж мэдэхэд Есүсийн урилгыг олж нээхэд зориулж цаг гарга.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан HarperCollins/Zondervan/Thomas Nelson-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://bit.ly/savetheworldyouversion

Холбоотой төлөвлөгөө унших