Дэлхийг хэрхэн аврах (гүй байх) вэ: Яг хажуудаа байгаа хүмүүст Бурханы хайрыг илчлэх талаарх үнэнЗагвар

How (Not) to Save the World: The Truth About Revealing God’s Love to the People Right Next to You

5-с 1 дахь өдөр

Дэлхийг хэрхэн аврах (гүй) вэ: Өөрийнхөө хүчнээс хамаарах

Сан Францискогийн Тэндэрлойн дүүргийн орон гэргүй хүмүүст үйлчлэх үйлчлэлийг аав ээж хоёр маань эхлүүлэн юм. Хүүхэд ахуй цаг маань ихэнхдээ танихгүй олон нийтийн дунд гэр бүлийнхээ хамт цуглаан эсвэл Библи судлал хийх, өдрийн хоол, хувцас хунар тараах, шатар тоглох, сагс тоглохыг нь харах байдлаар өнгөрч билээ. 9 настай байхдаа би хамгийн анх удаа аллагыг нүдээрээ үзсэн. Бие биеэ үзэн ядах хоёр бүлэг хутгаар бие бие рүүгээ дайран, хүмүүс шавж байв. Хүмүүс холдох үед нэгэн эрэгтэй цээжиндээ хутгалуулсан байдалтайгаа цементэн дээр унасан байв.

Очих дуртай парктаа, элэгдсэн хуучин гутлаа ширтэн харж байх үед минь дотор муухайрах шиг санагдсан. Харах ёсгүй зүйлээ харсан болохоо би мэдэж байлаа. Өмнө нь хэзээ ч надад мэдрэгдэж байгаагүй зүйл мэдрэгдэж гэм буруутай мэт санагдана. Хэн нэгнийг аврах ёстой байсан атлаа аварч чадаагүй мэт мэдрэмж төрж байсныг би санаж байна. Гэм буруугийн мэдрэмж аль эртнээс зүрхэн дотор минь таригдсан байв. Тэдгээр нь зэрлэг ургамал адил соёолсоор байлаа. Хотынхондоо хүрэх асар олон сайн дурын ажилд би бүртгүүлсэн хэдий ч хөршүүдийн маань хэрэгцээ хэзээ ч цөөрөхгүй байгаа мэт байв. Улам илүүг хийхийг, улам илүүгээр аврахыг, арай дээр бусдыг аврахыг би хичээсэн ч үүнийхээ оронд сэтгэл гонсойлгом үр дүн намайг өөртөө итгэлгүй бас уур уцаартай нэгэн болгож байлаа.

Хэрхэн, хаана өссөнөөс маань үл хамааран эргэн тойрныхоо давшгүй хэрэгцээгээр цөхөрсөн бас сэтгэлээр унасан мэт мэдрэмжийг мэдрэх ямар байдгийг бидний ихэнх маань мэддэг. Хайртай хүмүүс маань шаналж буйг бид бүгд л хараад сэтгэл эмтэрдэг. Ертөнцөд аврах асар их хэрэгцээ байгаа гэдэг бодит байдалтай бид хөл нэгдэн алхдаг. Бид шийдлийн нэг хэсэг нь байхыг хүсдэг. Үүнээс чөлөөлөхүйц үнэнийг би танд хэлэхийг хүсэж байна: Есүс бол Аврагч. Бидэнд биш харин Есүст аврах хүч бий.

Есүсийн дагалдагч болохынхоо хувьд эргэн тойрныхоо бүх хүнийг аврах үүрэг надад бий гэдэг худалд итгэх нь ямар байдгийг би мэднэ. Бусдыг аварч чөлөөлөх нь бидний үүрэг биш энэ бол үнэн зүйл. Есүс бол ертөнцийн Аврагч. Өөрсдийнхөө хүчинд найдахаар мөн хүн бүрийн авралыг мөрөн дээрээ үүрэхээр бид бүтээгдээгүй. Биднээс хамаагүй хүчирхэг Нэгэн бидэнд хэрэгтэй.

Гэсэн ч Есүс хүчээр тулгах байдлаар аврахаар ирээгүй. Аврагч гадаад сүр жавхлангаасаа Өөрийгөө хоослон, "Өөрийгөө юу ч үгүй болгон боолын дүрийг авч, хүнтэй адил болж" хүн төрөлхтөнд үйлчлэхээр ирсэн (Филиппой 2:7). Тэр гэмтнүүдтэй хамт цагийг өнгөрүүлж, тэднийг хайрлан, тэдэнд үйлчлэхээр иржээ. Аврагч шигээ, Христ шиг, Есүсийн адил амьдралаар амьдардаг нэгэн болох эрэл хайгуулд маань үйлчлэгч нэгэн байх үлгэр жишээ бидэнд өгөгдсөн. Есүсийн адил нэгэн байх дуудлага бол аврах дуудлага огтхон ч биш. Энэ бол үйлчлэх дуудлага юм. Бурхан бидний хажууд байхад бүтэлгүйтсэн гэм буруу маань аль хэдийнээ үгүй болсон.

Есүс бол авардаг Нэгэн ба бид бол Түүний түүхийг өгүүлэгчид мөн. Үр дүн нь ямар байх бол гэдэг шахалт үгүйгээр амьдралдаа Есүсийн хийсэн зүйл болох гайхамшигт мэдээг та чөлөөтэйгөөр хуваалцаж болно. Тэгэхээр энэ нь төгс бус байх үед ч хүртэл түүхээ бусадтай хуваалц, талархлаа илэрхийлэхгүй хүмүүст үйлчил мөн Түүнийг хэзээ ч хүлээж авахгүй байж болзошгүй хүмүүстэй Есүсийг хуваалц.


Хариу үзүүлэх

Бурханы хүчний оронд өөрсдийнхөө хүчнээс хамаарах үед ямар аюул ирдэг вэ?

Есүс бол Аврагч мөн бид бол Түүний түүхийг өгүүлэгчид гэсэн үнэн бусадтай Есүсийн талаар хуваалцахад таныг хэрхэн чөлөөлж байна вэ?

Есүсийн үйлчлэгч байсан үлгэр жишээг та хэрхэн дагах бас өөртөө ойр буй хэн нэгэнтэй өнөөдөр Түүний хайрыг хэрхэн чөлөөтэй хуваалцах боломжтой вэ?


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

How (Not) to Save the World: The Truth About Revealing God’s Love to the People Right Next to You

Хайртай хүмүүсийнхээ төлөө тэмцэж мөн Бурханы хувьд тэд ямар үнэ цэнтэй болохыг нь бусдад харуулахыг та хүсэж байна уу? Энэ 5 өдрийн уншлагын төлөвлөгөө бол Хосанна Вонгийн Дэлхийг хэрхэн аврах (гүй) байх вэ гэдэг номд үндэслэсэн бөгөөд Бурханы таныг дуудсанчлан бусдыг хайрлахаас хойш татаж буй худлуудыг олж нээдэг. Түүнийг таньж мэдэх мөн өөрийнхөө онцгой туршлагаараа дамжуулан Түүнийг бусадтай хуваалцахыг олж мэдэхэд Есүсийн урилгыг олж нээхэд зориулж цаг гарга.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан HarperCollins/Zondervan/Thomas Nelson-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://bit.ly/savetheworldyouversion

Холбоотой төлөвлөгөө унших