Дэлхийг хэрхэн аврах (гүй байх) вэ: Яг хажуудаа байгаа хүмүүст Бурханы хайрыг илчлэх талаарх үнэнЗагвар

How (Not) to Save the World: The Truth About Revealing God’s Love to the People Right Next to You

5-с 3 дахь өдөр

Дэлхийг хэрхэн аврах (гүй байх) вэ: Түүхээ нуун дарах

Миний харсан цорын ганц Хятад эмэгтэй номлогч бол би өөрөө байсан. Асар олон жил би удам угсаагаараа бахархалгүй мөн холимог арьстай Хятад гаралтай гэдгээ чадах чинээгээ нуудаг байлаа. Конференцэд илтгэл тавих хүмүүсийн овог нь "Вон" байхыг би хэзээ ч харж байгаагүй болохоор илтгэл тавихаар аялах эхэн үедээ би Хосанаа Поетри гэдэг нэрээр явдаг байв. Ази хүн байх нь амжилтад маань саад болно гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс ичиж байсан. Бусдаас өөр байхыг би үзэн яддаг байлаа. Гэхдээ л би Есүсийн талаар чадлынхаа хирээр бас аль болох үнэнчээр ярьж байсан хэдий ч өөрийн түүхийн үнэнийг орхигдуулахаар би асар шаргуугаар хичээж байлаа.

Би бол Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн гэдэг ямар утга учиртай болохыг би огт ойлгоогүй байлаа. Энэ нь Бурхан намайг зүгээр л бүтээсэн гэсэн утгатай болохоос үүний цаад мөн чанарыг би ойлгодоггүй байсан. Би өөрийгөө ямар нэгэн өө сэвтэй, шаардлага хангахгүй, хоёр дах зэрэглэлийн гэсэн дотоод мэдрэмж миний дотор үргэлж байдаг байв. Бурханы Үгийг итгэмжтэйгээр судалсны үр дүнд хэн гэдгээсээ ичдэг ичгүүр дотор амьдарч байгаагаа бас хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй тулд гэрчлэлээ нууж байсныгаа олж мэдсэн. Энэ бол яг л дэлхийг хэрхэн аврах (гүй байх) арга зам мөн. Бид болоод бидний суурь, гэрчлэл маань хангалттай бус гэдэг худалд дайсан биднийг итгүүлэхийг хүсдэг учир нь хэн болохоороо байхад, бодит гэрчлэлээ хуваалцахад хүч оршдог гэдгийг тэр мэддэг. Хэн болохоо далдлах үедээ та Бурханы дизайн ба хүч чадлыг далдалж байдаг.

Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн байх гэдэг бол өөр бусад бүтээл бүрээс бид тусгаарлагдсан гэсэн утгатай. Бурханы дүр төрх бидэн дээр, бидний дотор тамгалагджээ. Түүний цус бидний цусаар дамжин урсдаг. Цорын ганц Бүтээгчийн бидний дотор бүтээсэн зүйлийг биднээс булаан авах чадвартай бүтээл гэж нэг ч үгүй. Өөрсдийгөө болоод бусдыг хэрхэн хардгийг маань үнэн өөрчилдөг.

Та бол Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн гэдэг бол үнэн мөн. Та Түүнийг таньж мэдэх боломжтой төдийгүй Түүнийг бусдад таниулах эрх мэдэл танд Түүгээр өгөгджээ. Танд зөвшөөрөл өгөгдөөд зогсоогүй өөрийнхөө хэн болохыг мөн туулж үзсэн бүхнээ Түүнийг алдаршуулахад бас яг хажуудаа байгаа хүмүүст Түүний хайрыг илчлэхэд ашиглах үүрэг хариуцлага оногдсон.

Эмэгтэй, холимог арьс өнгөтэй, донтолтоосоо салсан хүний хүүхэд байх нь үнэндээ Есүсийн талаарх үнэнийг илчлэхэд минь тусалдаг болоход суралцсан. Нуухыг хүссэн зүйлс маань үнэндээ Хэн болохоо бас Тэр юу хийх чадвартайгаа илчлэхэд Бурханы ашиглахыг хүссэн тэр л зүйлс байжээ. Би хэн гэдгээсээ бага биш харин хэн гэдгээсээ хамаагүй давсан нэгэн байх ёстой. Ичгүүр, дуугаа хураасан байдлаар маань дамжуулан Дайсан дахин ялаасай гэж би хүсэхгүй байна. Амьдралын деталь бүр чинь хана биш харин хаалга мөн. Ялагч Аврагчийн түүхэнд бусдыг урихад тэдгээр хаалганууд туслах боломжтой. Өөрийнхөө жинхэнэ хүч чадлыг таны жинхэнэ түүхээр дамжуулан ашиглахыг Бурхан хүсдэг. Бурханы дүр төрх бусдад харагдах ёстой мөн Түүний хүч чадал илчлэгдэх ёстой.


Хариу үзүүлэх

Бидэнд үнэ цэн гэж үгүй, түүхээ бид нуух ёстой гэсэн худалд бид бүгд итгэх үед дайсан ямар ялалтыг олж авдаг вэ?

Бурхан ашиглахад хэцүү мэт ямар түүх таны амьдралд байна вэ?

Гэрчлэлээ хуваалцахад чинь юу саад болж байна вэ?


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

How (Not) to Save the World: The Truth About Revealing God’s Love to the People Right Next to You

Хайртай хүмүүсийнхээ төлөө тэмцэж мөн Бурханы хувьд тэд ямар үнэ цэнтэй болохыг нь бусдад харуулахыг та хүсэж байна уу? Энэ 5 өдрийн уншлагын төлөвлөгөө бол Хосанна Вонгийн Дэлхийг хэрхэн аврах (гүй) байх вэ гэдэг номд үндэслэсэн бөгөөд Бурханы таныг дуудсанчлан бусдыг хайрлахаас хойш татаж буй худлуудыг олж нээдэг. Түүнийг таньж мэдэх мөн өөрийнхөө онцгой туршлагаараа дамжуулан Түүнийг бусадтай хуваалцахыг олж мэдэхэд Есүсийн урилгыг олж нээхэд зориулж цаг гарга.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан HarperCollins/Zondervan/Thomas Nelson-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://bit.ly/savetheworldyouversion