Дэлхийг хэрхэн аврах (гүй байх) вэ: Яг хажуудаа байгаа хүмүүст Бурханы хайрыг илчлэх талаарх үнэнЗагвар
Дэлхийг хэрхэн аврах(гүй байх) вэ: Бусдын тааллыг олохын тулд амьдрах
Ээж минь 50 гарангуутаа хоёр дах үйлчлэлээ эхлүүлсэн. Гэр бүлийн үйлчлэл гэдэг утгаар ээж минь гудамжны үйлчлэлд асар олон жил үйлчилж, үйлчилж буй хүмүүсийнхээ дунд зөөлөн атлаа эрх мэдэлтэй дуу хоолойтой нэгэн байсан. Гэсэн хэдий ч тэр одоо Бурхан өөрийг нь цоо шинэ зүйлд дуудаж байгаа эсэхтэй тэмцэлдэж байлаа. Амьдралын энэ үе шатанд Бурханы түүнд зориулсан цоо шинэ зүг чигийг дагна гэдэг түүний хувьд ямар утга учиртай байх бол? Өөрчлөлтийг хийхэд хэт оройтсон уу? Цоо шинэ дуудлагад хөл тавих зүрх зориг түүнд байгаа юу?
Түүний айдсаар дамжуулан би түүнийг сонсохыг бас эрсдэл гаргахад хөтөлсөн юу түүний зүрхэнд хөдөлж буйг эрэн сурвалжлахыг хичээсэн. Эцэст нь тэр, санаа амарсан байдалтайгаар уртаар санаа алдан, "Би цэцэрлэгийн багш болохыг хүсэж байна" гэдгээ хүлээн зөвшөөрч билээ. Бусад хүмүүс юу гэж хэлэх бол мөн амьдралынхаа энэ үе шатанд цоо шинэ зүйлийг хийх нь ямархуу байдалтай харагдах бол гэсэн айдсаараа ээж минь урам хугарсан байв.
Биднээр хийлгэхээр Бурханы дуудах зүйлийг хийх шаардлагыг бид хангахгүй гэдэг мэдрэмжийг бид хэзээ нэгэн цагт мэдэрч үзсэн байх. Бусад хүмүүсийн хэмжүүр, үзэл бодол эсвэл шаардлага мэт санагдах зүйлд үндэслэн бид өөрсдийгөө ажил мэргэжил эсвэл үүргийг гүйцэтгэхэд хангалтгүй нэгэн болгодог. Есүсийн аврахаар ирсэн дэлхийн тааллыг олохыг бид үргэлж хичээсээр байх үедээ бид хэрхэн Есүсийн төлөө амьдарч бас Есүсийг дэлхийд харуулж чадах вэ? Бусдын тааллыг олохын тулд амьдрах бол дэлхийг хэрхэн аврахгүй байх арга зам мөн.
Хэрэв бид бусад хүмүүсийн хэлж буй зүйлсийн боол нь байх юм бол Бурханы хэлэх зүйлд дуулгавартай байж чадахгүй. Хөдөлгөөн бүрээрээ бусад хүн бүрд таалагдахыг хүсэхийн хажуугаар Бурханы бидний дуудах итгэлийн алхмыг бид хийж чадахгүй. Хэрэв та Бурханд таалагдахын тулд биш харин бусдад таалагдахын тулд амьдардаг бол амьдралд тан Бурханы бэлтгэсэн бүрэн зорилгод та хэзээ ч алхан орж чадахгүй. Есүсийн аврахаар ирсэн хүмүүст таалагдахын тулд амьдарсаар байх юм бол Есүсийг бусад хүмүүс таньж мэдэж чадахгүй.
Сүүлийн хэдэн жил ээж минь цэцэрлэгийн багшаар багшилж байгаа. Амьдралынхаа цоо шинэ эрин үед амьдарч буй ээж минь надад, "Би үүнийг л хийх ёстой хүн. Би энд л байх ёстой гэдгээ сайн мэдэж байна" гэж хэлж билээ. Найз минь, байгаа байдлынхаа талаар бүү санаа зов. Юу хийх ёстой, үүнийгээ хэзээ хийх ёстой гэсэн нүдэнд үл харагдах цаг хугацааны хүснэгтээ урж хая. Хязгаарыг өөрөөсөө авч хая. Бурханыг хязгаарлахаа ч бас боль. Амьдралын үе шат бүрд минь Бурхан ямар нэгэн цоо шинэ зүйлийг бидний дотор бас биднээр дамжуулан хийхийг хүсдэг. Бүү хэт яаравчил. Бүү алгас. Яг одоо амьдарч буй энэ хором мөчид таныг зууран аваасай гэж хүсэх, бусдад өгөх ямар нэгэн онцгой зүйл Бурханд бий.
Хариу үзүүлэх
Хүсэл тэмүүлэл, Бурханы танд зориулсан дуудлагыг дагахад юу таны урмыг хугалсан бэ?
Соёлыг дагахын тулд эсвэл Бурханд таалагдахынхаа оронд бусдад таалагдахын тулд амьдрах үед юу эрсдэлд ордог вэ?
Өнөөдөр за гэж хэлэх ямар зүйлд Бурхан таныг дуудаж байна вэ?
Энэ төлөвлөгөөний тухай
Хайртай хүмүүсийнхээ төлөө тэмцэж мөн Бурханы хувьд тэд ямар үнэ цэнтэй болохыг нь бусдад харуулахыг та хүсэж байна уу? Энэ 5 өдрийн уншлагын төлөвлөгөө бол Хосанна Вонгийн Дэлхийг хэрхэн аврах (гүй) байх вэ гэдэг номд үндэслэсэн бөгөөд Бурханы таныг дуудсанчлан бусдыг хайрлахаас хойш татаж буй худлуудыг олж нээдэг. Түүнийг таньж мэдэх мөн өөрийнхөө онцгой туршлагаараа дамжуулан Түүнийг бусадтай хуваалцахыг олж мэдэхэд Есүсийн урилгыг олж нээхэд зориулж цаг гарга.
More