Дэлхийг хэрхэн аврах (гүй байх) вэ: Яг хажуудаа байгаа хүмүүст Бурханы хайрыг илчлэх талаарх үнэнЗагвар
Дэлхийг хэрхэн аврах (гүй байх) вэ: Миний зөв байх эрх
Намайг арван найман настай байхад аав минь хавдраар нас барсан юм. Дүү, Елиша маань арван хоёр настай байлаа.
Елиша сэтгэл хөдлөлийн хувьд хаалттай болж, улмаар юу мэдэрч буй талаараа хэнтэй ч ярихаа больсон. Тэр аавын маань талаар ярих огт дургүй байсан, тэр бүү хэл Бурханы талаар ярих огт хүсэлгүй байлаа. Түүнтэй холбогдох ямар ч арга зам үгүй мэт байв.
Миний сурч байсан их сургууль хэдэн зуун км-ийн зайтай байсан бөгөөд чадах үедээ түүн рүү залгаж хэр байгааг нь асуух үед минь тэр зөвхөн зурагт номын талаар л ярихыг хүсдэг байв. Удалгүй, хэрэв би дүүтэйгээ харилцаатай байхыг хүсвэл түүний ертөнцийг би сонирхох хэрэгтэй гэдгийг ухаарсан юм. Би зурагт ном уншиж эхэлсэн юм. Зүгээр л нэг өнгөцхөн түвшний биш харин түүний дуртай зүйлд би дуртай болох ёстой болов. Түүний хэрхэн дэлхийг хардгийг би олж харах хэрэгтэй болсон. Дараагийн хэдэн сарын туршид би түүн рүү залгах бүрд бидэнд ярих зүйл асар их байдаг байлаа.
Бид хэн нэгний ертөнцөд нэвтрэхэд зориулан цаг гаргах үед тэдний бодит амьдралд үр нөлөөтэйгөөр ярих боломжтой болдог. Ихэнхдээ бид зөв зүйлийг хийхийг, хэлэхийг хүсдэг хэдий ч төгс болгосон, сүнслэг яриаг маань хэн сонсож буйг орчин нөхцөлийн талаар огтхон ч авч үздэггүй.
Ихэнхдээ, тэдний байгаасай гэж бидний хүссэн тэр газарт байж чадахгүй мөн бидний ертөнцийг хардаг шигээр хардаггүй тэдгээр хүмүүст бид уурлан уцаарладаг. Есүс гэж Хэн болохыг мөн Түүний бидэнд санал болгох амьдралыг бусдад үр нөлөөтэйгөөр харуулахын тулд бид тэдний ертөнцөд алхан орж, тэдний хэрэглэх үг хэллэг, арга замуудад суралцан, харилцааныхаа төлөө тэмцэх хэрэгтэй болдог. Бурхан биднийг хайрлагад шигээр бид бусдыг хайрлах хэрэгтэй. Тэд биднийг хайрлахаас нь өмнө тэднийг хайрла. Тэд биднийг сонгохоос нь өмнө тэднийг сонго. Тэд бидний ертөнцөд хөл тавихаас нь өмнө тэдний ертөнцөд хөл тавь.
Өөрийнхөө зөв байлгахаар тэмцэн байна уу? Энэ бол дэлхийг аврах (гүй байх) төгс төлөвлөгөө мөн.
Өөрийнхөө зөв байлгахаар тэмцэлдэхээ бид зогсоон, харилцааныхаа төлөө тэмцэж эхлэх хэрэгтэй.
Арван нэгэн жилийн дараа дүү минь нөхөр бид хоёрт амьдралаа Есүст өргөхийг хүсэж буйгаа хэлж билээ. Дүүгийнхээ хэн болохыг гүн гүнзгий түвшинд судалж, түүний санаа тавьдаг зүйлд санаа тавьж, харилцаанд хөрөнгө оруулахад арван нэгэн жил зарцуулж билээ.
Есүсийн Нэрсийн нэг бол Иммануел буюу Бурхан бидэнтэй хамт гэдэг юм. Биднийг хүмүүстэй хамт байхад Тэр бас дууддаг. Тэдний зовж буйг сонсуулахаар. Тэдний зовлон дунд нь хамт байлгахаар.
Ихэнх тохиолдолд бусадтай хамт байх нь хамгийн агуу гэрчлэл байдаг.
Бусдыг үнэхээр таньж мэдэхийг Бурхан биднээс хүсэж байна тэгснээрээ тэд Түүнийг үнэхээр таньж мэдэх болно. Энэ амархан байхгүй ч энэ нь бусдын амьдралыг тэр чигээр нь өөрчлөх болно. Тэд хэчнээн хайрлагдсан хүн болохоо таньж мэдэхэд нь энэ тэдэнд туслах болно. Хайрлагдсан байхыг үзэн яддаг хүн гэж нэг ч байдаггүй.
Хариу үзүүлэх
Яг байгаа газарт тань хэнийг та түшиж тулах боломжтой байна вэ? Хэний ертөнцийн дурангаар харахад та суралцах боломжтой вэ?
Харилцааныхаа төлөө тэмцэхийнхээ оронд Христийн дагалдагчид үргэлж өөрийнхөө зөв байхаар тэмцэлдэх үед юу хамгийн ихээр эрсдэлд ордог вэ?
Хүмүүсийн эсрэг биш харин хүмүүсийн төлөө мөн харилцааныхаа төлөө тэмцэлдсэн бол гэр бүл, чуулган, ертөнц маань ямар өөр байх байсан бол?
Энэ төлөвлөгөөний тухай
Хайртай хүмүүсийнхээ төлөө тэмцэж мөн Бурханы хувьд тэд ямар үнэ цэнтэй болохыг нь бусдад харуулахыг та хүсэж байна уу? Энэ 5 өдрийн уншлагын төлөвлөгөө бол Хосанна Вонгийн Дэлхийг хэрхэн аврах (гүй) байх вэ гэдэг номд үндэслэсэн бөгөөд Бурханы таныг дуудсанчлан бусдыг хайрлахаас хойш татаж буй худлуудыг олж нээдэг. Түүнийг таньж мэдэх мөн өөрийнхөө онцгой туршлагаараа дамжуулан Түүнийг бусадтай хуваалцахыг олж мэдэхэд Есүсийн урилгыг олж нээхэд зориулж цаг гарга.
More