Аз жаргалтай амьдралаар амьдрах нь: Хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө бус--Хүлээн зөвшөөрөгдсөн хүн шиг амьдрах талаарх эцэг эхчүүдэд зориулсан 7-өдрийн чимээгүй цагийн судлалЗагвар
Долоо дахь өдөр: Есүст итгэ
Имж, дун, аз жаргалын орон хэмээх хүүхдийн номонд наадаг зургын хүснэгт нь мөнхийн мөнхөд дүүрэн байх боломжтой гэсэн сайнмэдээг имж дунтай хуваалцав. Гаргавал зохих томоохон шийдвэрийн хамтаар дун гэртээ харьжээ: амьдарч байсан шигээрээ амьдарсаар байх уу (хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө) эсвэл үүнээс хамаагүй дээр зүйлийг сонгох уу?
Уучлалыг минь бат бэх байлгахын тулд Христ бүхнийг үйлдсэн хэдий ч Түүний уучлалыг хүлээн авахын тулд бид найдвараа Түүнд тавьбал зохино. Түүний хүү, охин болохын тулд хүн бүр Түүнд итгэх ёстой.
Түүнд итгэх нь Түүний талаарх зүйлсэдитгэхээс огт өөр зүйл юм. Түүний талаарх зүйлсэд итгэх нь Есүсийн талаарх зарим баримтыг мэдэхийг хэлдэг. Либрон Жэймс эсвэл Жастин Бийвэрийн талаарх баримтыг мэддэг хүн Либрон эсвэл Жастинд итгэдэг эсвэл тэдэнтэй хувийн харилцаатай гэсэн үг биш юм.
Есүст итгэх гэж уучлал, мөнхийн амийн талаар Түүнд найдахыг хэлдэг. Есүст итгэсэн хором мөч бол Есүстэй харилцах мөнхийн харилцааг тухайн хүн эхлүүлсэн тэр л хором байдаг.
Есүст итгэх нь амьдралынхаа Эзэн, Удирдагчаа хэмээн Христэд итгэл хүлээлгэхийн хэлдэг. Амьдралыг тань Есүсээс хамаагүй дээр удирдах хүн бий гэж үү? Тэр биднээс хавьгүй дээр Удирдагч мөн!
Та эсвэл хүүхэд тань Есүст итгэхэд бэлэн байгаа бол итгэдэг, хүндэлдэг христитгэлтэнд энэ талаараа хэлээрэй. Энэ мэдээг зөвхөн өөртөө бүү хадгал. Есүс бол Эзэн гэдгийг амаараа тунхагла мөн Бурхан Түүнийг үхлээс амилуулсан гэдэгт зүрхэндээ итгэ! Ингэж л та Түүний хаанчлалд орж, Түүний уучлалыг хүлээн авдаг.
Энэ чимээгүй цагийн судлал нь өөр эх сурвалжаас товчлон авагдсан болно. Улам илүүг QuokkasandSnails.com дээрээс судлана уу
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Амжилт гарган, өөрсдийгөө байнга нотлох гэсэн хэрэгцээг мэдрэх замаар хүүхдүүд маань өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй асар их шахалтыг өнөө үед мэдэрч байна. Санаа зоволт хүүхдүүдийг маань бага наснаас нь дайрч байгаа бөгөөд хүүхдүүдийнхээ зүрхэнд: Христийн хайр, хүлээн зөвшөөрөлт баяр хөөр, эрх чөлөө бүхий амьдралаар амьдрах боломжийг бидэнд олгодог эдгээр Библийн дагуух үнэнийг суулгахад эцэг эхчүүдэд бид туслахыг хүсэж байгаа болно. Энэ чимээгүй цагийн судлал нь Имж, Дун, Аз жаргалын орон хэмээх хүүхдийн номонд үндэслэгдсэн.
More