Аз жаргалтай амьдралаар амьдрах нь: Хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө бус--Хүлээн зөвшөөрөгдсөн хүн шиг амьдрах талаарх эцэг эхчүүдэд зориулсан 7-өдрийн чимээгүй цагийн судлалЗагвар

Living a Happy Life: A 7-Day Devotional for Parents About Living From Acceptance—Not for Acceptance

7-с 1 дахь өдөр

Нэг дэх өдөр: Амьдрах хоёр арга зам

Тавдугаар ангийн хоёр хүүхэд өнөөдөр хөл бөмбөгийн сургуулилтандаа явна. Нэг нь бусдыг ялах, өөрийнхөө төлөө ялах--ялалтын төлөө тоглох болно. Нөгөөх нь мөн адил өөрийнхөө хамгийн сайнаар хичээх хэдий ч өөр шалтгааныг агуулжээ. Есүсийн улмаас тэр аль хэдийнээ ялсан бөгөөд одоо тэр цагийг сайхан өнгөрүүлж, эрх чөлөөтэйгөөр тоглох боломжтой болсон. Тэр хамаагүй бага шахалт, улам илүү баяр хөөртэйгөөр тоглодог. 

Хоёр эмч өнөөдөр хагалгаа хийнэ. Нэг нь өөрийнхөө үнэ цэнэтэй болохыг нотлохыг хүссэн учраас хагалгааг хийх болно. Нөгөөх нь өөрийнх нь өмнөөс хийсэн Христийн үйлсийн улмаас тэр аль хэдийнээ үнэ цэнэтэй нэгэн гэдгээ мэдэхээс ирэх нигүүлсэнгүй, өөртөө итгэлтэй байдлын дагуу хагалгаа хийх болно. 

Хоёр зураач өнөөдөр зураг зурах болно. Нэг нь бусдаар хүлээн зөвшөөрөгдөхийг маш ихээр хүсдэг учраас зурдаг бас зураг нь "төгс" байх юм бол магадгүй бусад хүмүүс өөрийг нь хүлээн зөвшөөрөх ч юм билүү гэж боддог. Нөгөөх нь аль хэдийнээ Христээр хүлээн зөвшөөрөгдсөн учраас зурдаг, түүний Аврагч бүтээлч Нэгэн мөн бүтээх дур хүслийг өөрт нь өгсөн учраас тэр бүтээлийг гаргахдаа үнэхээр дуртай байдаг. 

Хийж буй зүйлс эсвэл хийж байгаа ажлаар нь тавдугаар ангийн хүүхдүүд, эмч нар, зураачдыг бие биенээс нь ялгах боломжгүй. Тэд олон зүйлийг ижилхэнээр хийх боловч хийж байгаа зүйлээ яагаадхийдэг нь маш их ялгаатай. Имж, Дун, Аз жаргалын орон гэдэг хүүхдийн номонд имж, дун хоёр төстэй амьдралаар амьдрах хэдий ч тэдний сэдэлт нь эрс тэс аж. Дун бусдаар хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө амьдардаг бол аз жаргалтай нэгэн болох--имж--аль хэдийнээ хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн байр суурьтайгаар амьдардаг аж. 

Таны хувьд ч мөн адил амьдрах хоёр арга зам бий. Та ялахын төлөө эсвэл Христийн танд аль хэдийнээ бататгаж өгсөн ялалтын улмаасамьдрах боломжтой. Та бусдаар хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө эсвэл Бурхан танд аль хэдийнээ өгсөн хүлээн зөвшөөрөлтийн улмаасамьдрах боломжтой. Өөрөө өөрийгөө зөвтгөсөн эсвэл Есүсийн улмаас аль хэдийнээ зөвтгөгдсөн гэсэн байр сууринаас амьдарч болно. 

Христ таныг Бурхантай аль хэдийнээ эвлэрүүлсэн учраас үүний төлөө та зүдэж зүтгэх шаардлагагүй. Үүнээс та тэтгэгдэн амьдрах боломжтой. Ингэх үед та Бурханы амар тайван болоод баяр хөөрөөр дүүргэгдэх болно. 

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Living a Happy Life: A 7-Day Devotional for Parents About Living From Acceptance—Not for Acceptance

Амжилт гарган, өөрсдийгөө байнга нотлох гэсэн хэрэгцээг мэдрэх замаар хүүхдүүд маань өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй асар их шахалтыг өнөө үед мэдэрч байна. Санаа зоволт хүүхдүүдийг маань бага наснаас нь дайрч байгаа бөгөөд хүүхдүүдийнхээ зүрхэнд: Христийн хайр, хүлээн зөвшөөрөлт баяр хөөр, эрх чөлөө бүхий амьдралаар амьдрах боломжийг бидэнд олгодог эдгээр Библийн дагуух үнэнийг суулгахад эцэг эхчүүдэд бид туслахыг хүсэж байгаа болно. Энэ чимээгүй цагийн судлал нь Имж, Дун, Аз жаргалын орон хэмээх хүүхдийн номонд үндэслэгдсэн.

More

Энэхүү төлөвлөгөөний төлөө Би Энд Эйч Хэвлэлд талархал илэрхийлье. Илүү мэдээллийг авахыг хүсвэл: http://www.QuokkasandSnails.com -д зочилно уу