Аз жаргалтай амьдралаар амьдрах нь: Хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө бус--Хүлээн зөвшөөрөгдсөн хүн шиг амьдрах талаарх эцэг эхчүүдэд зориулсан 7-өдрийн чимээгүй цагийн судлалЗагвар

Living a Happy Life: A 7-Day Devotional for Parents About Living From Acceptance—Not for Acceptance

7-с 5 дахь өдөр

Тав дахь өдөр: Жаргалд хүрэх харгуй

Ерөөгдсөн (жаргалтай) амьдралын тодорхойлолтоор Дуулал ном эхэлдэг. Эзэний тушаалд баярладаг жаргалтай аж. Сайхан хоолыг таалан иддэг хүн зүгээр л гэдсээ дүүргэхээр хоол иддэггүй харин амт, найзууд эсвэл гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа өнгөрүүлэх цагийг таалан хүртдэг. Түүгээр өөрийгөө хайрлуулахыг хичээх үүднээс--үүрэг минь гэсэн хандлагаар Бурхантай цагийг өнгөрүүлэх--таныг гэсэн Түүний хайр хэзээ ч хувирашгүйг мэддэг учраас баяртайгаар Бурхантай цагийг өнгөрүүлэхийн хооронд асар том ялгаа бий.

Жаргалтай, Эзэн дотор баярладаг хүн том модтой адилхан. Алдартай модны өмнө зургаа авхуулахын тулд жуулчид хэдэн арван километр аялдаг. Зарим мод үнэхээр гайхамшигтай учраас дараах нэрээр нэрлэгдсэн байна: Шёрман, Цор ганц агар мод, Хайперион гэх мэт. Харин сул дорой--Бурханд баярладаггүй хүмүүс--хивэгтэй зүйрлэгддэг. Хивэг бол үрний гаднах хэсэг юм. Эрдэнэ шишийн үрний гаднах хальс шүдний завсар наалдах үед ямар зовлонтой байдгыг сана. Хивэгний өмнө зургаа авхуулахыг хүсэх хүн гэж нэг ч үгүй! 

Энэ амьдралд замнах хоёр төрлийн харгуйн төгсгөлийг Дуулал 1-р бүлэг бидэнд сануулдаг. Бид Эзэнд баярлан, Түүний уучлалийг хүлээн авч, Тэр биднийг хамгаалан байх үед мөнхийн жаргалтай байдлыг таалан хүртэж болно. Эсвэл бид өөрийнхөө хүссэн, буруутын замаар явж болно. Энэ замын төгсгөлд сүйрэл отож байдаг учир нь энэ замаар замнагч нэгэн Эзэний өмнө зогсож чадахгүй байх болно. 

Сайнмэдээ гэвэл Есүс нарийн харгуйгаар бидний л төлөө төгс алхсан. Хэрэв бид Түүнд найдвал, Тэр биднийг Өөрийнхөө замаар замнуулан, биднийг харж хамгаалан, биднийг Өөрийнхөө баяр хөөрөөр дүүргэдэг. Улмаар өөрсдийнхөө сайн сайхны улмаас бус--харин бидний аль хэдийнээ хүлээн авсан Есүсийн сайн сайхны улмаас бид Бурханы өмнө зогсох боломжтой болдог. Энэ үнэхээр жаргалтай байх шалтгаан биш гэж үү! 


Бичээс

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Living a Happy Life: A 7-Day Devotional for Parents About Living From Acceptance—Not for Acceptance

Амжилт гарган, өөрсдийгөө байнга нотлох гэсэн хэрэгцээг мэдрэх замаар хүүхдүүд маань өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй асар их шахалтыг өнөө үед мэдэрч байна. Санаа зоволт хүүхдүүдийг маань бага наснаас нь дайрч байгаа бөгөөд хүүхдүүдийнхээ зүрхэнд: Христийн хайр, хүлээн зөвшөөрөлт баяр хөөр, эрх чөлөө бүхий амьдралаар амьдрах боломжийг бидэнд олгодог эдгээр Библийн дагуух үнэнийг суулгахад эцэг эхчүүдэд бид туслахыг хүсэж байгаа болно. Энэ чимээгүй цагийн судлал нь Имж, Дун, Аз жаргалын орон хэмээх хүүхдийн номонд үндэслэгдсэн.

More

Энэхүү төлөвлөгөөний төлөө Би Энд Эйч Хэвлэлд талархал илэрхийлье. Илүү мэдээллийг авахыг хүсвэл: http://www.QuokkasandSnails.com -д зочилно уу