Аз жаргалтай амьдралаар амьдрах нь: Хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө бус--Хүлээн зөвшөөрөгдсөн хүн шиг амьдрах талаарх эцэг эхчүүдэд зориулсан 7-өдрийн чимээгүй цагийн судлалЗагвар
Дөрөв дэх өдөр: Аз жаргалтай айдас
Ерөнхийдөө хүмүүс айдас, жаргалыг (эсвэл ерөөгдсөн) хамтдаа явдаг гэж боддоггүй учраас Дуулал 128:1 нь анх уншихад төөрөгдөм зүйл мэт санагдаж болох юм: Хэрэв би Эзэнээс эмээвэл жаргалтай болох уу?
Тиймээ! Жаргалд хүргэхүйц айдас гэж байдаг. Баяр хөөрт хүргэхүйц эмээлт гэж байдаг.
Хэзээ айдас таныг жаргалд хүргэдэг вэ? Гайхширах болоодаюулгүй мэдрэмжийг хамтдаа мэдрэх үед айдас таныг жаргалд хүргэх болно. Гайхширахын тулд хүмүүс галзуу хулганыг унадаг бөгөөд тэд аюулгүйгээр бүсээ бүсэлсэн учраас айдас нь тэднийг хашхиран, инээмсэглэхэд хүргэдэг. Орчин тойрныхоо байгалийг гайхширан харж байхдаа хясааны дээр аюулгүй зогсон ууланд авирах, шүхрээр буух ч бас үүнтэй адилхан. Гайхширал, аюулгүй байдал хамтдаа байх үед тэр л хором сэтгэл хөдлөм бас сайхан байдаг.
Сэтгэл хөдлөл бүрийн араас хөөцөлдөх нь адилхан байдаггүйтэй адил Эзэнээс эмээх талаар Библи дээр дурдах үед энэ нь мөн гайхширах мэдрэмийг илэрхийлдэг. Энэ агуу Бурхан бол тэнгэр газрыг бүтээсэн Бурхан, бүхий л хүч чадлыг агуулах, бүхнийг мэддэг бас бүхнийг хардаг Бурхан гэдгийг бид гайхширан, хүндэтгэвэл зохино. Есүсийн үйлдсэн зүйлээс л болж бид гайхширан бас аюулгүй байж чаддаг. Есүсийн улмаас л бид энэ агуу Бурханы өмнө зогсох боломжтой болсон юм. Есүсийн улмаас л бид энэ агуу Бурханыг таалах боломжтой болсон. Энэ гайхамшигтай Бурхан биднийг Өөрийнхөө мутарт аюулгүйгээр тэвэрдэг.
Библи дээр жаргалын талаар дурдах үед түр зуурын жаргал эсвэл тайвшралын талаар дурддаггүй харин Бурханыг таньж мэдэхээс ирэх мөнхийн баяр хөөрийн талаар өгүүлдэг. Санхүүгийн стресс, хөдөлмөрийн чадвар алдалт, өвчин--зэрэг бэрхшээлээр өдөр тутмын амьдрал маань дүүрэн байх үед ч хүртэл--эргэн тойрон маань төгс төгөлдөр зүйлээр дүүрэн байгаагаас биш харин төгс Аврагч бидэнд байгаа учраас--жинхэнэ жаргал болох--мөнхийн баяр хөөртэй байх боломжтой.
Бурханыг хүндлэх, талархах байдал тань өсөхийн хэрээр жаргал тань өсөх болно.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Амжилт гарган, өөрсдийгөө байнга нотлох гэсэн хэрэгцээг мэдрэх замаар хүүхдүүд маань өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй асар их шахалтыг өнөө үед мэдэрч байна. Санаа зоволт хүүхдүүдийг маань бага наснаас нь дайрч байгаа бөгөөд хүүхдүүдийнхээ зүрхэнд: Христийн хайр, хүлээн зөвшөөрөлт баяр хөөр, эрх чөлөө бүхий амьдралаар амьдрах боломжийг бидэнд олгодог эдгээр Библийн дагуух үнэнийг суулгахад эцэг эхчүүдэд бид туслахыг хүсэж байгаа болно. Энэ чимээгүй цагийн судлал нь Имж, Дун, Аз жаргалын орон хэмээх хүүхдийн номонд үндэслэгдсэн.
More