Аз жаргалтай амьдралаар амьдрах нь: Хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө бус--Хүлээн зөвшөөрөгдсөн хүн шиг амьдрах талаарх эцэг эхчүүдэд зориулсан 7-өдрийн чимээгүй цагийн судлалЗагвар

Living a Happy Life: A 7-Day Devotional for Parents About Living From Acceptance—Not for Acceptance

7-с 3 дахь өдөр

Гурав дахь өдөр: Зовлонтой амьдрал

Хүмүүс ихэнхдээ Христийн уучлалыг хүлээн аваад сайн байснаараа, сайн үйлс хийснээрээ Түүний уучлалыг хадгалсаар байх болно гэж боддог. Хүмүүс мөнх амийн үнэгүй бэлгийг хүлээн авчихаад хүлээн авбал зохих нэгэн гэдгээ нотлох замаар үүнээс зуурсаар байх нь тэднээс өөсрдөөс нь хамаарах зүйл гэж боддог.

Ийм арга замаар бодох сорилт ирэх талаар Библи дээр дурдсан бүхэл бүтэн ном бий. Галат ном бол өөрийн хайртай хүмүүстээ бичсэн элч Паулын захиа байсан. Бурханы нигүүлсэл л тэднийг гагцхүү авралд хүргэсэн болохыг мөн тэдэнд Бурханы нигүүлсэл хэрэгтэй байгааг нь тэдэнд сануулахаар бичжээ. Тэдний хувьд "хүснэгтэн дээр сүнсний наадаг зургыг наах" амьдралаар амьдарч эхлэх нь үнэхээр аймшигтай зүйл байв! Хүлээн авсан нигүүлсэл, эрх чөлөөгөө таалан хүртэж чадахгүй байх учраас энэ нь үнэхээр зовлонтой бөгөөд эцэж цуцмаар зүйл байх байсан. 

Бид өөрсдийнхөө хийж байгаа ажилд Бурханы хүлээн зѳвшѳѳрлийг хайх аваас бидний баяр баясгалан хэзээ ч дүүрэн болдоггүй. Харин бид дарамтанд орж, үргэлж хүнд тэмцэлтэй тулгарах болно.

Өөрсдийнхөө ажлаас Бурханы хүлээн зөвшөөрөлтийг бид хайх юм бол ажилд маань төгсгөл гэж байхгүй байх болно. Үргэлж л өөр бусад хийх зүйл гэж байдаг учраас Бурханы хайрыг олж авахыг хичээх нь үнэхээр эцэж цуцам юм. 

Талархах зүйл гэвэл, Бурханы нигүүлсэл бол хүрч болдог зүйл биш харин хүлээн авах зүйл мөн. Загалмай дээрх Есүсийн хийх ёстой зүйл төгс биелэлээ олсон учраас хийх ёстой зүйл маань төгс биелсэн. Есүс нас барж байхдаа, "Гүйцэлдлээ" хэмээн хашхирчээ. Бурханы хайрыг өөрийнхөө хүчээр олж авахыг хичээх боолчлолд бүү эргэн оч. 

Бичээс

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Living a Happy Life: A 7-Day Devotional for Parents About Living From Acceptance—Not for Acceptance

Амжилт гарган, өөрсдийгөө байнга нотлох гэсэн хэрэгцээг мэдрэх замаар хүүхдүүд маань өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй асар их шахалтыг өнөө үед мэдэрч байна. Санаа зоволт хүүхдүүдийг маань бага наснаас нь дайрч байгаа бөгөөд хүүхдүүдийнхээ зүрхэнд: Христийн хайр, хүлээн зөвшөөрөлт баяр хөөр, эрх чөлөө бүхий амьдралаар амьдрах боломжийг бидэнд олгодог эдгээр Библийн дагуух үнэнийг суулгахад эцэг эхчүүдэд бид туслахыг хүсэж байгаа болно. Энэ чимээгүй цагийн судлал нь Имж, Дун, Аз жаргалын орон хэмээх хүүхдийн номонд үндэслэгдсэн.

More

Энэхүү төлөвлөгөөний төлөө Би Энд Эйч Хэвлэлд талархал илэрхийлье. Илүү мэдээллийг авахыг хүсвэл: http://www.QuokkasandSnails.com -д зочилно уу