Төмөр төмрийг ирлэдэг: Life-to-Life® Хуучин Гэрээн дэх зөвлөгөөЗагвар
4 дэх өдөр: Давид, Ионатан хоёр
Давид, Ионатан хоёрын хоорондын харилцаа амьдралд нөлөөлөхүйц зөвлөх гэж ямархуу байдалтай харагддагыг харуулах өөр нэг жишээ мөн.
Саул хаан бол Израилийн хамгийн анхны хаан байсан бөгөөд Ионатан түүний хүү нь байв. Даруу эхлэлээсээ үл хамааран Саул аажмаар Бурханыг үл тоомсорлож мөн өөрийнхөө хаантчлалаа бий болгохын төлөө зүтгэж эхэлжээ.
Гэсэн хэдий ч энэ нь Бурханы төлөвлөгөө байсангүй. Үүний оронд, Саулын оронд яваандаа тавигдах хаанаар залуу хоньчин хүү Давидыг тослоход Бурхан эш үзүүлэгч Самуелийг хөтөлжээ. Давид "Бурханы зүрх сэтгэлийн дагуух" хүн байв. Гунигтай нь, Саул хаан үүнээс тэс эсрэг нэгэн болох нь илчлэгдсэн. Тийм ч учраас, атаархсандаа болоод түүнийг алах санаатай мөн Ионатаныг хаант суудлыг өвлөх, хаанаар амжилт олох замыг заасан Саул Давидын араас няцашгүйгээр хөөцөлдсөн. (1 Самуел 1-31-ийг үзнэ үү.)
Эдгээр эмх замбараагүй байдал дунд боломжгүй мэт санагдах нэгэн зүйл болсон: Давид, Ионатан хоёр дотно найзууд болцгоов; "Ионатаны зүрх Давидынхтай нэгдэн Давидыг Ионатан амь шигээ хайрлалаа." Тэмцэлдээн огт үгүй, аль нэг нь урван нөхөрлөлдөө нөлөөлөх вий гэсэн тайван бус байдал огт үгүй; ямар үнэ цэн гаргахаас үл хамааран бие биенийгээ гэх болно хэмээн тэр хоёр эргэлт буцалтгүй шийдсэн байв.
Библи даяар ийм төрлийн харилцан үр ашигтай харилцаанд дуудах дуудлагыг бид хардаг. Ялангуяа энэ нь хоёр сургаалт үгсэд тусгагджээ: "Үерхэгчид нь хүнийг эвдэж болох. Үнэн хайрлагч нь ахаас ч илүү эвлэж болох." бас "Төмөр төмрийг ирлэдэг. Хүн хүнээ хурцалдаг" (Сургаалт үгс 18:24; 27:17).
Давид, Ионатан хоёрын харилцаанаас үнэхээр "арыг чинь даах" хүнтэй байх нь ямар чухал болоход суралцдаг. Үнэндээ, Давидын хүү Соломоны бичсэнчлэн, ганцаараа байснаас хоёул байх нь илүү дээр (Номлогчийн үгс 4:9-12) мөн Бурхан тухайн харилцаанд байх үед, "Гурамсалж гөрсөн сур тийм ч амар тасардаггүй" (12-р эшлэл).
Энэ төлөвлөгөөний тухай
Та "бусдад заах чадвартай итгэмжит хүмүүсийг өсгөх", Агуу захирамжид өгсөн Есүсийн тушаалыг дагахыг хүсдэг үү (Матай 28:18-20)? Тийм бол, энэ үйл явцад зориулагдсан үлгэр жишээ болохуйц хүнийг олох нь хэцүү болохыг та магадгүй аль хэдийнээ олж мэдсэн байх. Хэний үлгэр жишээг та дагах боломжтой вэ? Өдөр тутмын маань амьдралд дагалдагч бэлтгэх нь ямар байдалтай харагддаг вэ? Хуучин гэрээнээс бусдын амьдралд хөрөнгө оруулалт хийсэн таван хүний талаар харцгаая, Life-to-Life®.
More