Төмөр төмрийг ирлэдэг: Life-to-Life® Хуучин Гэрээн дэх зөвлөгөөЗагвар
3 дахь өдөр: Наоми, Рут хоёр
Өөрийнхөө хүмүүст зориулан Иошуаг ирээдүйн удирдагчаар бэлтгэхэд Бурхан Мосег ашигласанчлан, амьдралынх нь хамгийн эмзэг бөгөөд хэцүү үед нь бэр охин Рутын түшиг тулгуур нь болоход Бурхан Наомиг ашигласан.
Рутын номын дөрвөн бүлгээс бид тэдний түүхийг унших боломжтой. Энэ нь Еврейчүүд амласан газар нутагт төвхнөсний дараа Шүүгчдийн үед, анхны хаанаа хаанаар өргөмжлөхөөс өмнө болсон аж. Газар нутагт нь болсон өлсгөлөн Елимелехийг, эхнэр Наоми, хоёр хөвгүүнээ авч Бэтлехемээс Моаб руу нүүхэд хүргэв.
Нүүсний дараахан эмгэнэлт явдал болон Елимелех өөд болжээ. Наомигийн хоёр хүү моаб эмэгтэйчүүдийг эхнэр болгон авцгаасан ба эмгэнэлт явдал ахин ирэхэд хоёр хүү нь хоёул үхэв. Нэг бэр нь Моабт үлдсэн ч нөгөө бэр Рут хадам эхийгээ Бэтлехем рүү даган явсан.
Нөхрийнхөө газар нутаг болох Иудад Рут харийн хүн байсан ба яваандаа өөрт нь зөвлөгч болсон Наомид тэр ойр хэвээрээ л байв. Энэ талаар та сайтар тунгаан бодох юм бол тэр хоёр бие биенээсээ огт өөр хүмүүс байсан нь гарцаагүй. Нэг нь нас ахисан, нөгөө нь залуухан. Тэд өөр гарал угсаа, соёл, шашны суурьтай хүмүүс байлаа.
Гэсэн хэдий ч тэдний түүхийг унших явцад бид үүнээс эрүүл бие биенээсээ хамааралтай байдлыг олдог. Мөн Рут хэрхэн Наомитай гэрээт харилцаанд нэвтрэн орохыг нь бид гэрчилдэг нь Рутын зүрхэнд хүрсэн зориулалтыг агуулан: "Таны ард түмэн миний ард түмэн, таны Бурхан миний Бурхан. Таны үхэх газарт би үхэж тэндээ би оршуулагдана. Тиймээс хэрэв би үхэхээс бусдаар танаас салбал намайг Эзэн шийтгэг, бүр ч илүүг үйлдэг!" гэж хэлсэнийг багтаадаг.
Түүх цааш үргэлжлэх явцад, Рут Боаз гэдэг эртэй танилцан, харилцаа бий болгох үед нь Наоми Рутыг дэмжсээр ирдэг. Түүний зөвлөгөө Рут, Боаз хоёрын гэрлэлтэд хөтлөх болно. Рут Давид хаан мөн Мессиа болох Есүсийн өвөг дээдэс, элэнц эх болох болно!
Тэдний түүх өөр өөр үеийг хамарсан, амьдралд нөлөөлөхүйц харилцаа харилцан үр ашигтай байдгийг бидэнд сануулдаг. Бид бие биедээ үнэхээр хэрэгтэй! Амьдралд нөлөөлөхүйц дагалдагч бэлтгэх гэж амьдралыг хамтдаа туулахыг л хэлж буй бөгөөд—"амьдралдыг хамтдаа үзэж туулахыг" хэлдэг. Наоми, Рут хоёрын нөхцөл байдлаас, ийм төрлийн харилцаанууд гэр бүлээс маань ч хүртэл гарч ирж болох боломжтойг бид хардаг!
Энэ төлөвлөгөөний тухай
Та "бусдад заах чадвартай итгэмжит хүмүүсийг өсгөх", Агуу захирамжид өгсөн Есүсийн тушаалыг дагахыг хүсдэг үү (Матай 28:18-20)? Тийм бол, энэ үйл явцад зориулагдсан үлгэр жишээ болохуйц хүнийг олох нь хэцүү болохыг та магадгүй аль хэдийнээ олж мэдсэн байх. Хэний үлгэр жишээг та дагах боломжтой вэ? Өдөр тутмын маань амьдралд дагалдагч бэлтгэх нь ямар байдалтай харагддаг вэ? Хуучин гэрээнээс бусдын амьдралд хөрөнгө оруулалт хийсэн таван хүний талаар харцгаая, Life-to-Life®.
More