Төмөр төмрийг ирлэдэг: Life-to-Life® Хуучин Гэрээн дэх зөвлөгөөЗагвар
1 дэх өдөр: Абрахам, Лот хоёр
Абрахам Хуучин гэрээн дэх бусдыг дагалдуулах хамгийн эхний үлгэр жишээг бидэнд харуулдаг. Тэр, Бурханы амласан цоо шинэ газар нутаг руу явахаар Ур хэмээх төрсөн нутгаа орхин, зээ дүү Лотыгоо хажууд дагуулан явжээ.
Гараанаасаа л эхлээд, Абрахам бол өөрийнхөө үлгэр жишээний дагуу дагуулагч хүн байв. Абрахам Бурхантай уулзан, Түүнээс сонсож, Түүнтэй ярилцахыг нь харсаар ирсэн. Абрахам хэрхэн өөрт нь үзэгдсэн Эзэнд тахилын ширээ босгохыг нь тэр харж байлаа. Лот, Абрахам хэрхэн Бурханаас санаа шулуудсан байдалтайгаар хамааралтай байж, Түүнд хэрхэн итгэхийг нь харж байв.
Эзэн тэр хоёрыг хоюуланг нь ивээх үед, тэдний мал сүрэг, малчид, майхныг нь газар нутаг тэжээн тэтгэж хүрэлцэхгүйд хүрэх цаг ирсэн учраас тэр хоёр өөр өөрсдийн замаар салан явах шаардлагатай болов. Гайхалтай нь, Абрахам хаана суурьшихыг хүсэж буй тэр газраа эхлээд сонго хэмээн Лотод хэлсэн ба Абрахам үүнээс нь өөр газарт оршин суурьшдаг.
Абрахам хэрхэн зээ дүүгээ харж хандсаныг нь анзааран хараарай. Лот хямралд бүрхэгдэх үед нь тэр ирж түүнийг авардаг ба өөр бусад хямрал ирэх үед Лот ба түүний гэр бүлийн төлөө тэр шаргуу зуучилжээ.
Энэ харилцаанаас бусдын амьдралд зөвлөх үедээ ямар амьдралд ойр сургамжийг бид авах боломжтой вэ? Нэгдүгээрт, хувийн үлгэр жишээний хүч чадлыг хэзээ ч бүү дутуугаар үнэл! Үлгэр жишээгээрээ та асар олон хүнд зөвлөгч бөгөөд ялангуяа хамгийн ойр алхах тэдгээр хүмүүстээ та зөвлөгч нь болно шүү.
Хоёрдугаарт, зөвлөж буй хүмүүстээ өөрсдийнхөө аяныг төлөвлөх боломжийг бид олгох ёстой. Тэдэнтэй өнгөрүүлэх цаг хугацаа маань хязгаарлагдмал бөгөөд алсдаа бид тэднийг Бурханы халамжид суллан тавьж явуулах ёстой. Тэд заримдаа ухаалаг бус, тэр ч бүү хэл эмгэнэлтэй сонголтуудыг ч хүртэл хийж болно (Эхлэл 19:8, 33, 34). Ингэхдээ, бид тэндийг хэзээ ч бүрэн тавьж явуулдаггүй. Тэдний амьдралд үнэнийг хэлэх, Эзэн доторх урт удаан, үр жимс бүхий амьдралаар амьдрахад нь туслахуйц хийж чадах бүхнээ хийх замаар Бурханаар ашиглагдахад бид бэлэн хэвээрээ л байх болно.
Энэ төлөвлөгөөний тухай
Та "бусдад заах чадвартай итгэмжит хүмүүсийг өсгөх", Агуу захирамжид өгсөн Есүсийн тушаалыг дагахыг хүсдэг үү (Матай 28:18-20)? Тийм бол, энэ үйл явцад зориулагдсан үлгэр жишээ болохуйц хүнийг олох нь хэцүү болохыг та магадгүй аль хэдийнээ олж мэдсэн байх. Хэний үлгэр жишээг та дагах боломжтой вэ? Өдөр тутмын маань амьдралд дагалдагч бэлтгэх нь ямар байдалтай харагддаг вэ? Хуучин гэрээнээс бусдын амьдралд хөрөнгө оруулалт хийсэн таван хүний талаар харцгаая, Life-to-Life®.
More