Төмөр төмрийг ирлэдэг: Life-to-Life® Хуучин Гэрээн дэх зөвлөгөөЗагвар
5 дахь өдөр: Естер, Мордахай хоёр
Өмнө нь бид Наоми, Рут хоёрын түүхийг харцгаасан ба хадам эх бэр охиндоо зөвлөхөд ямар гол чухал үүрэг гүйцэтгэх боломжтойг харцгаасан. Одоо бид тэнгэрулсад нэвтрэн ороход нь гэр бүлийн бусад гишүүдийн маань, тэр ч бүү хэл эсрэг хүйсийн зээ дүүгийн маань (эсвэл охин) амьдралд Бурхан биднийг хэрхэн ашиглах боломжтойг харж байна.
Мордехаи Персийн Сусад Бурханы хүмүүсийн цөллөгийн үед амьдарч байв. Тэр эцэг эхгүй болж өнчирсөн зээ дүү Естерийгээ зөвлөж эхэлсэн бөгөөд улмаар түүний охин шиг болжээ. Энэ үйл явцад тэр яг зөв цагт Естерийг түшиж тулах хүн нь тэр болсныг мөн "энэ л цагийн төлөө" Бурханы хүмүүс болоод тэдний дайснуудын гол дунд зогсох зөв хүн нь тэр байв!
Естер номын арван бүлгээс, энэ үл танигдах залуу эмэгтэй хэрхэн хатан болсныг бид хардаг. Түүний нас залуу, туршлагагүй байдлын улмаас мөн Еврей олзлогдогч болохын нь хувьд туршлагатай нас ахисан хүний чиглүүлэг Естерт хэрэгтэй болжээ.
Естерийн үеэл ах Мордехаи энэ үйл явдлын эхнээс нь төгсгөл хүртэл түүнд зөвлөсөн ба тэр үеэл ахыгаа сонсон дагах үед эргэн тойрныхныхоо нүдэнд тэр ивээлийг олж байсан. Газар нутаг дээрх Иудей хүмүүсийг устгах муу ёрын хуйвалдаан гарах үед Бурханд найдах, Бурханы хүмүүсийн өмнөөс зуучлах алхам бүрд нь Мордехаи Естерийг чиглүүлжээ.
Бурхан хамгаалсан! Мордахаин зөвлөгөө Естерийн амьдралыг өөрчлөөд зогсолгүй, энэ нь бүхэл бүтэн үндэстнийг өөрчилсөн. Бурхан Өөрийнхөө хүмүүсийг хамгаалаад зогсолгүй хожим ирэх Эзэн Есүс Христийг Тэр мөн хамгаалжээ!
Үнэндээ, амьдралд өөр хэн нэгэнтэй алхахад бидний Тэр чиглүүлж мөн ашиглах үед Бурхан юу хийхээр төлөвлөж буйг бид хэзээ ч мэдэж чадахгүй. Тиймээ, Бурхан хүн нэг бүрд хайртай бөгөөд агуу бурханлаг байдалд хүрч өсөхийг нь харахыг Тэр хүсдэг. Үүний хажуугаар, амьдралд нөлөөлөхүйц бидний авч үзэцгээсэн бүхий л харилцаанаас харахад, үйл явцад та бидэнтэй адилхан хүмүүсийг ашиглах байдлаар—энэ дэлхийд зориулсан Өөрийнхөө зорилгыг биелүүлэх гайхалтай арга замуудаар Бурхан үргэлж ажлаа хийж байдаг гэдэг нь тодорхой харагдаж байна!
Хуучин гэрээн дэх амьдралд нөлөө үзүүлсэн зөвлөх харилцааны энэ судлал—амьдарч, ажиллаж мөн залбирч буй газартаа эргэн тойрныхондоо хөрөнгө оруулахад таныг урамшуулах болтугай!
_____
Энэ уншлагын төлөвлөгөөний төлөө Залбир! Залбирлын тэмдэглэлийн дэвтрийнзохиогч Дийн Риддингст, талархал илэрхийлье. Мөн дараах хаягаар нэвтэрнэ үү, Жолоодогч.
Энэ төлөвлөгөөний тухай
Та "бусдад заах чадвартай итгэмжит хүмүүсийг өсгөх", Агуу захирамжид өгсөн Есүсийн тушаалыг дагахыг хүсдэг үү (Матай 28:18-20)? Тийм бол, энэ үйл явцад зориулагдсан үлгэр жишээ болохуйц хүнийг олох нь хэцүү болохыг та магадгүй аль хэдийнээ олж мэдсэн байх. Хэний үлгэр жишээг та дагах боломжтой вэ? Өдөр тутмын маань амьдралд дагалдагч бэлтгэх нь ямар байдалтай харагддаг вэ? Хуучин гэрээнээс бусдын амьдралд хөрөнгө оруулалт хийсэн таван хүний талаар харцгаая, Life-to-Life®.
More