1Самуел 18:1-5
1Самуел 18:1-5 АБ2013
Давид Саултай ярилцаж дуусахад Ионатаны зүрх түүнийхтэй нэгдэн Давидыг Ионатан амь шигээ хайрлалаа. Саул тэр өдөр Давидыг эцгийнх нь гэрт буцаалгүй үлдээсэн билээ. Давидыг Ионатан амь шигээ хайрласан тул Давидтай гэрээ байгуулав. Ионатан өмсөж байсан гадуур дээлээ тайлж, өөрийн хуяг дуулга илд, нум сум, бүсний хамт Давидад өгөв. Ийнхүү Давид Саулын илгээсэн газар бүрд явж ялалт байгуулсанд Саул түүнийг дайчдынхаа ахлагч болгов. Энэ нь бүх ард түмний болон Саулын зарц нарын нүднээ тааламжтай байлаа.