Амийг өгүүлэх ньЗагвар
Сошиал мэдиа
Бидний амьдарч байгаа дэлхий дээрх сошиал мэдиа дээр өөрийн бодлоо хэлэхгүйгээр АМИЙГ ӨГҮҮЛЭХҮЙ Библи төлөвлөгөөг хааж чадахгүй нь. Эргэлзээгүйгээр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол бидний бодол цаашлаад оюун санаанд МАШ ТОМ нөлөө үзүүлдэг. Энэ бол мэдээлэл хүлээн авах маш давамгайлсан эх сурвалж юм. Та үргэлж байдаг сөрөг, хөнөөлтэй урхитай харьцуулахад эерэг, амьдралыг өгөгч үнэ цэнийг эргэцүүлж байсан уу?
Үнэхээр олон хүмүүс санаа зовнил болон сэтгэл гутралаас болж зовдог. Бурханы Үгэнд эсвэл байгальд амийг өгөгч цаг хугацааны хамгийн бага дүнд бас сөрөг хүлээж авч буй мэдээллийн дийлэнх дүнд буцаад мөрөөрөө мөшгөгддөг гэдэгт би итгэдэг. Энэ таны зурагт, нүүр номны хаяг, жиргээны хаяг эсвэл инстаграм хаяг байсан ч гэсэн, та дэлгэцэн дээр хэр их цаг зарцуулж байна вэ гэдгээ эргэцүүлэх хэрэгтэй. Бидний ихэнх нь дэлгэцэнд үнэхээр зарцуулдаг цагийнхаа тоог мэдэхэд гайхах болно. Намайг битгий буруугаар ойлгоорой. Хүчийг өгдөг боломжит зураг, пост, видеонууд байгаа гэдэгт би бас итгэж байна. Гэхдээ одоог хүртэл үнэхээр их сөрөг мэдээллээр дамжуулж бид өөрсдийн ухаан бодлоо мэдэмхийрэл, өөрийгөө алдаршуулсан маш их хогоор дүүргэж байна. Бидний ихэнх нь сэтгэлийн хямрал болон дэлгэцний цаг хоёрын хоорондын уялдааг ойлгохгүй үгүйсгэдэг. Бидний ихэнх нь орж байгаа мэдээлэл гарч байгаа мэдээлэлдээ нөлөөлдөгийг эргэцүүлдэггүй. Бид өөр хэн нэгний санал бодолд санаа зовох хэрэггүй, харин зөвхөн Бурханы бодолд анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Энэ дэлхий, мэдээ, бас бидний нөхцөл байдал биднийг цөл эсвэл хуурай хаягдсан газраар алхаж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг. Бидний сүнс амиар цангаж байдаг бөгөөд амийг өгөгч хоолоор заавал тэжээгдэх ёстой байдаг. Бурханы Үгс. Бурханы бүтээл. Бурханы нөхөрлөл. Та дэлгэцний цаг болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн цөлөөр эсвэл хуурай хаягдсан газарт удаан хугацаанд алхаснаасаа болоод сэтгэлээр унаснаа мэдэрч байна уу? Амьд усанд хүрч ирээд, Бурханаар сүнснийхээ хэрэгцээг хангуул. Тэдгээр дэлгэцийг унтраагаад, Бурханы Үгийг нээ. Тэнд Бурхантай уулзахыг асуугаад, Түүний Үгийг амьд болгоорой. Тэгээд гадагшаа гараарай. Цаасан шувуу нисгээрэй. Сайн ном уншаарай. Амийг өгөгч найзтайгаа уулзаарай.
Би таныг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс хэсэг чөлөө авах чалленжид дуудаж болох уу? Үүнийг хэзээ хийх талаар залбираад, тодорхой цаг хугацаа зааж өгөөрэй. Энэ нь нэг төрлийн мацаг барилт байх болно. Сүүлд нь, хэрвээ таны авсан хэсэг чөлөө тань үнэ цэнэтэй мэдрэгдвэл, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлдээ буцаад орохдоо хязгаарлалт тавих амлалт гаргаарай. Зөвхөн бусдыг урамшуулсан эсвэл Христ төвтэй контент постлохыг эргэцүүлээд үзээрэй. Бидний эх оронд зөрчил их байдаг тул, та өвдөж буй дэлхийд амийг ярьж урамшуулж, заах ямар нэг зүйл авчирна гэдгээ шийдээрэй.
Амьдрал бага дарамттай бас үнэхээр илүү хялбар байж болно. Бид нарт үнэхээр илүү их найдвар байж болно. Ямар ч хамааралгүй зүйлсийн тухай дэлгэц дээрээ унших цагаа хамааралтай Хэн нэгэнд цагаа зарцуулан ашиглах хэрэгтэй!
Хэрвээ та амиар амьдармаар байвал, амийг ярь тэгээд дүүртэл нь амийг өг, тэгээд өөрийн өдрүүдийнхээ хүлээн авч буй мэдээллүүдийг заавал эргэцүүлээрэй. Оролтоо өөрчил, гаралтаа өөрчил. Бидний өдөр хоногууд урсан өнгөрч байна. ОДОО эхэл.
Эргэцүүлэхүй: Сошиал мэдиагийн дэлгэцийн цагаа та хэрхэн хасч, бууруулж өөрчлөлтийг хийж чадах вэ? Чөлөөт цагаараа таны хийж болох бүтээлч зүйлс юу байж болох вэ?
Залбирал: Өө Эзэн минь! Дэлгэцийн цагаа хязгаарлахад бас Танд гаргах цагийг нэмэгдүүлэхэд туслаач. Би бусдын зүрхэнд амийг ярьж зоримог амьдармаар байна. Энэ миний дотор эхлэнэ гэдгийг би мэдэж байна.
__________________________________________________________________
ТӨВЛӨГӨӨНИЙ ТӨГСГӨЛИЙН ТЭМДЭГЛЭЛ: Роксаннагийн хүсэл тэмүүлэл бол бусдын зүрх сэтгэлд амийг өгөгч үнэнг ярих юм. Тэр чуулга уулзалт болон амар тайван газар ярих дуртай. Мөн ГҮНЗГИЙРҮҮЛСЭН Эрчимжүүлсэн сургалтууд болон ажлуудыг орон даяар үйлчлүүлэгч нартаа хувийн амьдралын көүчээр зохион байгуулдаг. Та түүнтэй холбогдож илүү мэдээлэл авч болно. RoxanneParks.com. Тантай холбогдох нь түүний хувьд нэр төрийн хэрэг байх болно.
Энэ төлөвлөгөөний тухай
Үг, үг, үг-хүчирхэг үгс! Босгон байгуулдаг эсвэл нураагч үгс. Амийг өгөгч үг эсвэл үхлийг авч ирэгч үгс. Сонголт нь биднийх. Үгэнд минь орших чухал хүч чадлыг тогтооцгооё.
More