Амийг өгүүлэх ньЗагвар

Speaking Life

6-с 2 дахь өдөр

Юу боддог талаараа тунгаан бод

Бидний бодол санаанд амилуулах хүч оршдог. Бодол санаа маань чухал шүү. Сургаалт үгс 23:7 (АБ 2013) эшлэлд, "Тэрээр хоолойд торох хялгас мэт агаад, “Уу! Ид!” гэж тэр чамд хэлэвч Үнэндээ зүрх нь чамайг гээгүй байдаг." гэж хэлжээ. Бидний бодол санааны бялхлаас үгс урсан гардаг учир юу бодож байгаа маань чухал байдаг. Зүрхэн дэх бодол, хандлага маань бидний жинхэнэ хэн болохыг хэлбэржүүлдэг. Тэдгээр нь бодол санааг, улмаар үгсийг, яваандаа үйлдлийг маань хэлбэржүүлдэг аж. Бидний юу хэлэх чухал хэдий ч бидний юу боддог нь үүнээс ч илүү чухал. Юу нь сайшаалтайг бод, тэр ч бүү хэл тунгаацгаа гэж Бичээс бидэнд хэлдэг. Бид үнэхээр энэ дуулгавартай байдалд хөрөнгө оруулалт хийж, үүнийг хамгийн нэгдүгээрт тавьдаг билүү?

Үгс маань хэрхэн бидний бодол санаа, сэтгэл хөдлөлийн илэрхийлэгч болохыг судалсан олон ном байдаг. Бодолдоо юуг оруулж буй нь юу бодоход нөлөөлдөг. "Орох хог хог болж эргээд гардаг уу?" Тийм бол, эрүүл мэнд, амьдралын сайн сайхан байдал маань үүний дагавар бүтээгдэхүүн учраас бодол санаагаа бид хамгийн чухал зүйлээ гэж үзэх ёстой. Дайсан бодол санааг маань бүхий л төрлийн хог, утга учиргүй төсөөллүүдээр дүүргэхийг хүсдэг. Юу боддог талаараа хамтдаа тунгаан бодоцгооё. 

Сэтгэцийн Хэл Шинжлэлийн Программ нь бидний тархи (сэтгэц) бодол санаатай, хэл (хэл шинжлэл) үгтэй, дотоод зан араншин нь гадаад зан араншин эсвэл үйлдлүүдтэй (программчлах) ямар бодит холбоотой болохыг нотолдог. Ийм бодол санааны судлал нь бодол санаа амьдралд хэрэгжихээрээ эерэг амьдралын хэв маягыг бүрдүүлдэг гэж үздэг.

Бид хайж байсан зүйлээ олсон болохоор, юуг харж байгаа талаараа бид үнэхээр тунгаан бодвол зохино. Ийм нэгэн түүх байдаг…нэг элсэн цөл дээгүүр тас, эрээн далт бяцхан шувуу хоёр нисч байжээ. Тас үхдэл, ялзралыг идэхээр хайж байв. Тас үхдэл, ялзралаа оллоо. Үүний эсрэгээр эрээн далт бяцхан шувуу цэцгийн шүүснээс амийг хайж байв. Эрээн далт бяцхан шувуу амийг олжээ. Тэр хоёр хоёулаа хайж байснаа олсон. Юуг хайж, юуны талаар бодох, бодол санааныхаа цонхоор юуг нэвтрүүлэх дээрээ маш болгоомжтой бай. Бодол санааны бялхлаас үгс урсан гардаг. 

2 Коринт 10:5 эшлэлд "Бурханы мэдлэгийн эсрэг босогч алив бардамналыг устгаж, бодол бүрийг Христийн дуулгаварт олзолдог." гэж хэлдэг. Бодол санаагаа хянасан, олзолсон байдалтайгаар амьдрах боломж бий! Ийнхүү үйлдэх боломжийг бидэнд олгохын тулд Бурхан Ариун Сүнсийг бидэнд өгчээ. Бодол санаагаа олзлох гэдэг нь энгийнээр бол өөрийнхөө болоод амьдралын талаар юу бодож байгаагаа хянах гэсэн утгатай.

Бүхий л ивээл ерөөл, Хайрын Бурхан Аавын зан чанар, байгальд үзэгдэх Түүний бүхий л гоо үзэсгэлэнгийн талаар бид тунгаан бодох үед тэдгээр тогтвортой үнэнд үндэслэн амьдардаг. Гэсэн хэдий ч өөрсдөдөө байхгүй зүйл, дэлхий ертөнцөд юу нь болохгүй байгаа талаар бид бодох үедээ сэтгэлийн хямрал, түгшүүртэй тэмцэлддэг. Бодол санаанд чинь тулаан өрнөж байгаа. Хамгийн хүчирхэг бодол руу амьдрал чинь үргэлж чиглэх болно. Тэгэхээр амьдрал өгөгч үнэнээр бодол санаагаа зэвсэглэ!

Эргэцүүлэл:

Өдрийн туршид бодол санаагаа шинжлэн харахад зориулан цаг гарга. Амьдралыг өгөгч бөгөөд эерэг байна уу? Эсвэл сөрөг байна уу? Өдөр бүрийн бодол санааны тань эх булаг юу вэ?

Залбирал:

Эзэн минь, бодол санаа миний үгийг удирдах үед үүнийг ухааран ойлгодог байхад минь надад туслаач. Амийг өгөгч бодлууд хэлийг минь амийг өгөгч үг рүү удирддаг байхыг би хүсэж байна. Миний бодол санаанд Таны Үнэний Үгс хэрэгтэй байна. Таны үнэнтэй зөрчилдөгч бодлуудыг олзлоход минь надад туслаач.

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Speaking Life

Үг, үг, үг-хүчирхэг үгс! Босгон байгуулдаг эсвэл нураагч үгс. Амийг өгөгч үг эсвэл үхлийг авч ирэгч үгс. Сонголт нь биднийх. Үгэнд минь орших чухал хүч чадлыг тогтооцгооё.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Роксанн Паркст талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: http://www.roxanneparks.com/home.html