Амийг өгүүлэх ньЗагвар

Speaking Life

6-с 3 дахь өдөр

Амь өгүүлэхүйг сонгох нь 

Бидний юу хэлэх нь чухал. Үг бол хүн төрөлхтөнд байдаг ер бусын, хамгийн хүчирхэг хүч. Бусдыг босгон байгуулах эсвэл тэднийг нураан сүйрүүлэхийн аль нэгд бид энэ хүчийг ашиглахаар сонгох чадвартай. Хэн нэгнийг өвтгөхөд цөөн үг л хэрэгтэй.  Тэдгээр шархнууд эдгэрч болох боловч хэзээ ч алга болдоггүй сорвийг үлдээдэг. Бидний үгс туслах эсвэл хор хүргэх, эдгээх эсвэл өвтгөх, өргөх эсвэл нураах, босгон байгуулах эсвэл нураан сүйтгэх, гомдоох эсвэл найзлах, хүлээн зөвшөөрөх эсвэл холдуулах, тайтгаруулах эсвэл шүүмжлэхийн аль алийг чадах асар их хүчтэй . 

Бидний ирээдүйн эрүүл энх, сайн сайхан байхуйд гэрт яригдаж байгаа үгс нь гүн гүнзгий, мэл гайхшируулам нөлөө үзүүлдэг. Эцэг эхчүүд хүүхдүүдээ өөрсдийн үгээр байлгах гэж хэл амаараа дайрснаар хүүхдүүдээ бүхэлд нь сүйрүүлдэг. Мөн хүүхэд тэсрэх бөмбөг шиг бүхэл бүтэн гэр бүлийг сүйрүүлэх үгсээр эцэг эх рүүгээ дэлбэрдэг байна. Бид хариу үйлдэн улмаар нөхцөл байдалд үнэхээр хорон үгсээр хариулахдаа, хүлээн авч байгаа хүний сүнсийг сүйрүүлэм нөлөөлөл нь тэсвэрлэхийн аргагүй байдаг. Нөхцөл байдал ямар ч байсан эерэг замаар өөрсдийгөө илэрхийлэхэд хяналт, хүч бас туйлын чигч байдал шаардах хэдий ч өөрсдийн бодол болоод мэдрэмждээ гадны дуу хоолойг оруулах нь маш амархан байдаг. Ялангуяа стресстэй байгаа үедээ ярихаасаа өмнө түр зогсоод гүн амьсгалаарай. Эцэг эх болохынхоо хувьд, хүүхдүүдэд төрсөн цагаас нь эхлээд тэдний амьдралд амийг өгүүлдэг байх хэрэгтэй.

Хань ижлүүд бие биедээ хэлж байгаа үгсийнхээ хүчийг заавал эргэцүүлж бодох ёстой. Бидний ажил, дэлхийн мэдээ, хүүхдүүд, амьдрал энэ бүгд ихэнхдээ залхмаар байдаг. Бид нар гэрлэлт ба өөрсдийн гэр орноо санаа зовнил, айдас, сэтгэлийн шархаар бус, амь өгөгч итгэлээс ирдэг эерэг урамшуулан зоригжууллаар босгон байгуулах хэрэгтэй. 

Жойс Лэндорф Хизерли Тагтны хүмүүс(Balcony People) номдоо ингэж бичжээ. Зарим хүмүүс зоригжууллаараа танд эрч хүч өгч, таныг хөгжөөн дэмжсэнээр тэд амьдралын тань 'тагт'-н дээр байдаг. Зарим нь яг эсрэгийг үйлдэж таны амьдралын 'зоорин давхар'-т байдаг. Энэ ном бол 'тагтны хүн' болох тухай юм. Та тагтны хүн үү? Эсвэл зоорин давхрын хүн үү?

Биднийг үгсийн хүч чадлыг дутуу үнэлдэг байлгах нь Сатаны төлөвлөгөө юм. Түүний төрөлхийн чанар сүйрүүлэх тул, таны үгсийг үргэлж эсрэг чиглэл рүү урсгахаар ажилладаг. Түүнийг битгий амжилтанд хүргэ! Тэр таны үгсийг утга учиргүй, хүч чадалгүй үгс биш болохыг мэднэ. Бурхан Өөрийн үгээр газар дэлхийг бүтээж байхдаа харуулсан шиг, үгэнд бүтээлч хүч чадал бий. Одоо бидэнд энэ дэлхий дээр яг ижилхэн зүйлийг хийх эрх мэдэл байгаа.

Таны үгс ямар гайхалтай хүчтэй болох талаар бясалган бодоорой. Өөрийн ертөнцийг хуваалцах…гэр бүл, найзууд, хөршүүд, өнгөрч яваа үл таних хүний амьдралыг өөрчилж нөлөөлөх хүч чадал танд бий.  Үгийг ашиглан урамшуулан барьж байгуулах эсвэл нурааж сүйтгэх нь таны сонголт. Нэг л хэлсэн бол таны үг буцаагдахгүй гэдгийг санаарай.

Үг хэлэндээ сайн анхаар.

Амь өгүүлэхүйг сонгоорой!

Эргэцүүлэл:

Таны үг бүр заах, өргөх, нураах, сүйрүүлэх хүч чадалтай гэдгийг эргэцүүл. Та бусдад амийг өгүүлэх талаар хэрхэн илүү их хичээл зүтгэл гаргаж болох вэ?

Залбирал:

<1>Өө Эзэн минь, амнаас гарах үг бүрээ хянан захирахад минь надад туслаач. Бусдын зүрх сэтгэлд амь өгөгч үнэн үгс өгүүлэхийг надад заагаач.

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Speaking Life

Үг, үг, үг-хүчирхэг үгс! Босгон байгуулдаг эсвэл нураагч үгс. Амийг өгөгч үг эсвэл үхлийг авч ирэгч үгс. Сонголт нь биднийх. Үгэнд минь орших чухал хүч чадлыг тогтооцгооё.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Роксанн Паркст талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: http://www.roxanneparks.com/home.html