Амийг өгүүлэх ньЗагвар
Үгээр амьдрахуй
Дайсан бидэнд худал хэлдэгээс хойш, бид түүнд буцаагаад үнэн бас хүч чадлаар ярих шийдвэр гаргах хэрэгтэй! Бид сөрөг бодол, үгсийн түрлэгийг эргүүлэх үйлдлийн алхмуудыг хийх хэрэгтэй! Бид хүчээр дүүргэгдсэн ҮГЭЭР АМЬДРАХ хэрэгтэй. Тэгээд бид тэдгээр үгс бидний зүрх сэтгэл, бидний бодолд хүрэх хүртэл ахин дахин ярих хэрэгтэй.
Миний тухай Бурханы хэлдэг зүйлс бол миний талаарх хамгийн үнэн юм…би юу гэж бодох, мэдрэх бас бусад хүмүүс юу гэж хэлэх, бодох, хийх биш. Бид худал итгэл, худал хуурмагаар үнэхээр хөдлөх чадваргүй болсноосоо болж мянган бээрээр Бурханы тансаг төлөвлөгөөг алдсаж ч болно. Бурханы Үгээс суралц. Өөрийн итгэлээр ярь тэгээд Бурханаас аливаа үл итгэх зүйлдээ тусламж гуйн залбир.
Бид бүгд сөргөөр өөртэйгөө ярьдаг зуршлаа хаях гэдэг шинэчилсэн амлалт гаргах хэрэгтэй. Яг л хортой муу зуршил шиг, та энэ зангаа зогсоохоор шийдэж чадна. Сөргөөр өөртэйгөө ярьдаг зангаа бүрэн хаяхад магадгүй цаг хугацаа, цөхрөлтгүй зан, анхаарал бас хүч шаардаж болох юм, яагаад гэвэл бидний олонхид энэ зан үнэхээр гүн гүнзгий ужгирсан учраас, бараг л хоёр дахь төрөлхийн чанар гэмээр болсон байдаг. Та энэ зангаа гаргаж байгаагаа ухаарах үедээ, өөрийгөө сатааруулах хэрэгтэй гэдгээ ойлгох хэрэгтэй тэгээд таны бодол үүнийг хамтдаа зогсоох болно. Энэ зангаа ухамсарлаж байгаа нь таны хаях түлхүүр юм.
Бид өөрсдийн үг болон бодлынхоо хяналтыг авах үед, бид амьдралаа буцааж авдаг! Би таныг өөртэйгөө ярьдаг өдөр тутмын нотолгооныхоо листийг бичих чалленжид дуудаж байна…үгээр амьдрахуй. Энэ дасгал нь өөрсдийн бодлоо, дараа нь өөрсдийн үгсээ хяналтанд авах чухал алхам болно. Өдөр тутмын нотолгоог бичсэнээр өөрсдийн амьдралдаа буцаад үнэнээр бас хүч чадлаар ярих практик хийх цаг юм.
Нэгдүгээрт, өөртэйгөө ярьдаг эсвэл сөрөг бодлуудаас тан таны бодолд байнга орж ирдэг эсвэл давамгайлдгаас нь эхлээрэй. Өөрийнхөө итгэж байгаа худал зүйлүүдийг жагсаан бичээрэй. Ямар сөрөг үнэн таныг доош нь татаж байна вэ мөн хамгийн сайхан амьдралаар амьдрахад тань юу саад болж байна вэ? Хэрвээ бидний бодлууд, өөртэйгөө ярьдаг зан эсвэл үг Бурханы үнэнтэй зэрэгцэхгүй байгаа бол, бид тэднийг тодорхойлох хэрэгтэй.
Хоёрдугаарт, тэгээд тэдгээр сөрөг бодол, худал хуурмагийн эсрэг ерөндөг болгон бичээсийг хай. Эдгээр сүнслэг үнэнүүд таныг тэдгээр худал хуурмаг, хүлээс/зуршлаас чөлөөлөх болно. Өөрийн бодол болоод үгсээ Бурханы үнэнд олзлуул! Бурханы Үгтэй зэрэгцэх үгсийг сонгоорой
Сүүлд нь, эдгээр бичээсийг судал, өөрийн амьдралаа буцаагаад ярьж, тунхаглах санал нийлсэн эерэг мэдэгдэл бичээрэй. Эдгээр нь ҮНЭНтэй зэрэгцэх эерэг нотолгоонууд юм. Өөрийн жагсаалтаа гаргаарай. Та амьдралдаа арай дээр үр дүн, бас Бурханы алдар цууг авч ирэхийн тулд ямар нотолгоонуудыг ярьж чадах вэ?
Өдөр бүр эдгээр нотолгоонуудыг ярих нь хэлээ хянах замаар амьдралаа хянаж эхлэхэд туслана. Өөрийнхөө амьдрал эсвэл нөхцөл байдлын талаар Бурханы Үгнээс бусдаар ярихаас татгалзаарай. Нотолгооны таны өөрийн ярих үгсийн хүч чадал болон бичээсээр дамжуулж амьдралынхаа эрх мэдлийг атгаарай. Эдгээр нь таны АМЬДРАХ ҮГС юм.
Эргэцүүлэхүй:
Бурханы Үгтэй зэрэгцдэггүй ямар бодлууд, худал хуурмагууд таны толгойд эргэлдэн байна вэ? Тэдгээр бодлуудыг солих амь өгдөг үнэнг сонгох талаар эргэцүүлэн бодоорой.
Залбирал:
Эзэн минь, миний тухай Таны үнэнээр би амьдарч бас ярихыг хүсэж байна. Ихэнхдээ, би үгүйсгэл болоод мөрөн дээрээ дэлхийн ачааг үүрэх занганд орсон мэт мэдэрдэг. Надад Таны амийг өгөгч үнэнг хайхад туслаач бас өдөр бүр тэдгээр үнэнүүдийг бясалгахад туслаач.
Энэ төлөвлөгөөний тухай
Үг, үг, үг-хүчирхэг үгс! Босгон байгуулдаг эсвэл нураагч үгс. Амийг өгөгч үг эсвэл үхлийг авч ирэгч үгс. Сонголт нь биднийх. Үгэнд минь орших чухал хүч чадлыг тогтооцгооё.
More