Амийг өгүүлэх ньЗагвар

Speaking Life

6-с 1 дахь өдөр

Хэлний хүч 

Амилуулах болоод үхүүлэх хүч хэлэнд минь оршдог! Та үүнд итгэдэг үү? Хэдийгээр хэл өчүүхэн эрхтэн ч агуу яриаг өгүүлж чаддаг. Өчүүхэн оч бас жижиг зүйл хэдий ч том ойн түймрийг асааж чаддаг. Хөлөг онгоцны залуур мөн адил жижигхэн хэдий ч том усан онгоцыг чиглүүлж чаддаг. Биеийн маань бүхий л эрхтнүүдээс, хэл бол хамгийн хүчирхэг эрхтэн бөгөөд таны ертөнцийг галдан шатаадаг эсвэл эцэж цуцсан сүнсэнд чинь амийг үлээдэг. Сонголт нь таных.

Үг бидэнд хэлэхдээ, бидний үгс хуйхлах гал мэт, дотнын нөхдийг салгах, уурыг өдөөх, үл бүтэх хүнийг өдөөж байдаг гэдэг. Үүний эсрэгээр, амийг өгөх үгсийг хэл маань ярьдаг…үгс бол мөнгөн хээ угалзны дундах алтан алим мэт, амьдралыг тэтгэгч хур бороо мэт эсвэл сүнсийг тэтгэх зөгийн бал мэт гэж Үгэнд мөн хэлжээ. Үгс сайн эсвэл муу нөлөөг үзүүлдэг.

Бидний хэл ба үг ашиглах чадвар нь Бурханаас өгсөн онцгой, нөлөө бүхий бэлэг юм. Сургаалт үгс номыг унших үедээ хуудас бүрээс үгийн хүчийн тухай эшлэлүүд тодорхой харагдаж байгааг бид анзаарах ёстой. Бидний үгс нураах бас босгон барих хүчтэй болохыг Сургаалт үгс 12:6 бидэнд заадаг. Бид хэлэх үгээ бусдыг босгон барихад ашиглаж байна уу эсвэл нураахад ашиглаж байна уу? Хэлийг чинь хэн удирдаж байна вэ? Амнаас минь бусдыг гомдоохуйц зүйл гарах үед бид хэнийг буруутгадаг вэ? Хэлнээс минь юу гарч байгааг хянахын тулд ухамсарт шийдвэрийг гаргах нь маш чухал.

Хүчирхэг, эерэг, сайхан үгс нь эдгээн бас барьж босгодог учраас эдгээр үгсийг бид харамгүй өгдөг байх ёстой. Үнэний хамт өгүүлэх үед үгс маань амьдралыг өөрчлөх чадвартай аж. Түр зогсоод, бусадтай хэрхэн харилцдаг талаараа бодоод үз. Агуу байдалд хүрэхэд нь бусдыг та үгсээрээ урамшуулдаг уу? Зовж буй хүнийг үгсээрээ та дэмжин, тусалдаг уу? Өөрийнхөө хүүхдүүдийг та үгээрээ тэжээн тэтгэн, зоригжуулдаг уу?

Харамсалтай нь үзэн ядалт, айдас, уур хилэн, эргэлзээ, урам хугаралт, дургүйцэл зэрэг сэтгэл хөдлөлүүд үгсээр минь мөн илэрхийлэгдэн бас тэтгэгддэг. Бичигдсэн ч бай эсвэл хэлсэн үгс ч бай хамаагүй эдгээр нь эрүүл орчин, харилцааг ч бас эвдэн, нураах хүчтэй аж.

"Амнаас чинь ямар ч ялзарсан үг бүү гараг. Харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулах тустай үг хэл. Тэгвэл энэ нь сонсож буй хүнд нигүүлсэл өгнө." хэмээн Ефес 4:29-д дурдсан уриалгыг би олон жилийн өмнө хүлээн авч билээ. Ямар хүчирхэг заавар вэ. Энэ нь хэлээ захирах бодит ажил хэрэг болох боломжтой. Гомдоохуйц үгсийн элсэн цөлөөр туулсан хүнийхээ хувьд энэхүү амьдралыг өгөхүйц адал явдалд аялахаар би сэтгэл догдлон байлаа. Хэлнээсээ эхлээд өөрийнхөө ертөнцөд амийг өгүүлэхийг би хүсэж байлаа.

Хэлэнд минь амилуулах эсвэл үхүүлэх гайхалтай хүч оршдог болохоор юу хэлж байгаа болон яаж хэлэх вэ гэдэгтээ бид анхаарал хандуулах ёстой. Хэлж буй үгээ бод. Үг чинь бүхнийг өөрчилж болно шүү! 

Эргэцүүлэл:

Жижиг. Хурдан. Амархан. Үгийнхээ нөлөөлийн талаар бодож үз. Нураагч бус харин амилуулагч үнэнийг улам илүүгээр, хэрхэн өгүүлэх боломжтой вэ?

Залбирал:

Эзэн минь, миний хэл ба хэлж буй үгэнд хүч байдгийг дээд зэргээр анхаардаг болоход минь туслаач. Үхлийг бус амийг өгүүлэхэд минь туслаач.

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Speaking Life

Үг, үг, үг-хүчирхэг үгс! Босгон байгуулдаг эсвэл нураагч үгс. Амийг өгөгч үг эсвэл үхлийг авч ирэгч үгс. Сонголт нь биднийх. Үгэнд минь орших чухал хүч чадлыг тогтооцгооё.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Роксанн Паркст талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: http://www.roxanneparks.com/home.html