Өөрчлөгдсөн амьдралаар амьдрах нь: Хэн болохоо хүлээн зөвшөөрөх ньЗагвар

Амьдралд минь байх эрх мэдэл
Бага байхад минь эцэг эх маань биднээс дээгүүр эсвэл бидний өмнөөс шийдвэр гаргах эрх мэдэлтэй байдаг байсан. Тэр ч бүү хэл өсөж торниод бие даах үедээ ч хүртэл бид хууль дүрмийг даган мөрдөх ёстой хэвээрээ л байдаг. Ажил дээр, харилцаанд мөн соёлд маань биднээс хүсэн хүлээх зүйл гэж байдаг. Энэ нь тэнцвэрийг нь олоход асар их зүйл хэдий ч эцсийн дүндээ амьдралд маань хэний үзэл бодол хамгийн дээгүүрх эрх мэдэлтэй гэдгийг шийдэх сонголт гэж бидэнд байдаггүй.
Бага байхад минь аав минь намайг "яс томтой" гэж дууддаг байсныг би санадаг. Тэр намайг гомдоохыг хүсээгүй ба тэр надад маш их хайртай гэдгийг би мэддэг байсан. Гэсэн ч түүний гомдом үг хатгахаа огтхон ч зогсоогүй. Би үүнийг үнэхээр ноцтойгоор хүлээж авсан ба олон жилээр эдгээр үгсийг зүрхэндээ цуурайтуулах боломжийг олгосон. Энэ нь би хэзээ ч жижигхэн болж чадахгүй мөн хэзээ ч хангалттай нэгэн болж чадахгүй гэдгийг надад байнга сануулсаар ирсэн юм.
Магадгүй та ч бас гэр бүлийн гишүүний болгоомжгүйгээр хэлсэн үгсээс болж гомдсон байж болох юм. Ямар ч боломжгүй нэгэн гэж ээж чинь танд хэлсэн эсвэл эгч чинь чамтай байхыг хэзээ ч хүсдэггүй байсан байж болох юм. Сайн ажиллаж байгаагаа мэдрэхийн тулд магадгүй та боссынхоо сайшаалын үгсээс хамаардаг байж болох юм. Магадгүй хэт ахадсан эсвэл хангалттай бус гэдгээ сошиал медиагаар өөртөө хэлүүлэх боломжийг олгож байгаа байж болох юм. Хэн болох бас хэн байх ёстой дээрээ та хэнд эрх мэдэл олгож байна вэ? Бурхан ба Түүний Үгс амьдралын тан эцсийн эрх мэдэл нь байх ёстой.
Матай номоос Есүсийг Сатан хэрхэн сорьсон талаар бид уншдаг. Түүний Хэн болох руу дайрах замаар диавол Есүсийг сорихыг хичээдэг. "Чи Бурханы Хүү мөн аваас" гэж тэр хэлдэг. Есүсийн хариулт надад үнэхээр таалагддаг! Тэр Өөрийгөө өмөөрч эсвэл мэтгэлцэхийг хичээгээгүй. Тэр Хэн болохоо мэддэг: Бурханы Хүү, Хаант суудлын Өв залгамжлагч, Хаадын Хаан ба Эздийн Эзэн! Тактикаасаа бууж өгөхөөсөө өмнө диавол Есүсийн Хэн болохыг ахин хоёр удаа асуусан болохыг анзаараарай. Учир нь Сатан тийм ч санаачилгатай нэгэн биш. Тэр нэг л тактикаараа ирсээр бас хуяг дуулган дахь сул дорой цэгийг маань олж харахаар хайхдаа ижилхэн худлаараа дайрсаар л байдаг. Тийм учраас бид яг л Есүс шиг сэрэмжтэй байж, хамгийн агуу зэвсгээрээ эргүүлэн тулалдах ёстой.
Ариун Сүнсний сэлэм хэмээн Бичээсийг тодорхойлсон байдаг. Бидний зүг нисэн ирэх худлуудыг тасчин хаяхад бид үүнийг ашиглах үедээ бид өөрсдийнхөө хэн болох дээрх эрх мэдлийг Бурханд өгч байгаа бөгөөд дайсны төлөвлөгөөг хүчгүй болгоход тус дэм үзүүлж байгаа хэрэг аж. Бид өөрсдийнхөө хэн болохыг ажил мэргэжил, өнгөрсөн, гэрлэлтийн байдал, хүүхдүүд, бусад хүмүүс бидний талаар юу гэж хэлдэг эсвэл чуулгандаа юу хийсэн дээрээ ч хүртэл байрлуулах ёсгүй. Хариулт нь оршин буй хотод, шүүмжлэгчдэд эсвэл соёлд маань байдаг юм биш. Өөрсдийнхөө талаар юунд итгэдэг дээрх эрх мэдэл зөвхөн Бурханд байх ёстой. Бидний хэн болох маань зөвхөн Түүнд л оршин байх ёстой.
Үйлдэл хийх алхам:
Есүсийн өгөх дохиог анхааран хар. Сатаны сорилтод өгсөн Түүний хариултыг өөрийнхөө тулааны төлөвлөгөө болго. Хэн байхын тулд бүтээгдсэнд тан эргэлзэх боломжийг түүнд олгох замаар дайсанд байр бүү өг. Дайсны худлууд, дэлхийн шударга бус хүсэн хүлээлт ба өөрийнхөө сөрөг ярианы эсрэг хэрхэн Ариун сүнсний сэлмийг далайхад суралц. Та бол Тэнгэр дэх Эцэгээрээ хайрлагдсан, үнэ цэнтэй, энхрийлэгдсэн нэгэн. Зүрхэндээ нутагших боломжийг олгосон худал хуурмаг зүйлсийг энэ нь орлуулах хүртэл үүнийг ахин дахин тунхагла. Та бол Түүний хайртай хүүхэд.
Энэ төлөвлөгөөний тухай

Хэн байхыг маань хэлэх асар олон дуу хоолойн дунд хэн болохоо хаана оршин байхын төлөө тэмцэлддэгт гайхах зүйл огт үгүй. Бурхан биднийг ажил мэргэжил, гэрлэлтийн байдал эсвэл алдаануудаараа тодорхойлогдсон байгаасай гэж хүсдэггүй. Түүний үзэл бодол амьдралд маань хамгийн дээд эрх мэдэл маань байгаасай гэж Тэр хүсдэг. Та хэн болох мөн Христ дотор хэн болохыг Библид юу гэж хэлдэг талаар суралцахад энэ зургаан өдрийн төлөвлөгөө танд туслах болно.
More