Өөрчлөгдсөн амьдралаар амьдрах нь: Хэн болохоо хүлээн зөвшөөрөх ньЗагвар

Living Changed: Embracing Identity

6-с 1 дахь өдөр

Дотоод харилцан яриагаа өөрчлөх нь

Өөрийгөө танилцуулаач гэж таниас хүсэх үед юу хамгийн түрүүнд санаанд тан ордог вэ?

Миний доторх харилцан яриа Бурханы хэн байхаар бүтээсэн тэр эмэгтэйг дандаа бодитоор тусган харуулаад байгаагүй. Дотоод харилцан яриаг минь өөрчлөх Түүний тусламжгүйгээр хариулт маань иймэрхүү байх байсан боловуу: "Би 45 настай, хоёр хүүхэдтэй ээж, өмнө нь байсан шигээ залуу сайхан байхаа больсон нэгэн бөгөөд үүнийг маань нотлохуйц саарал үс, үрчлээ надад бий. Би хэтэрхий их уурлан хашхирдаг хэдий ч гэрлээд бараг 25 жил болж байгаа. Эмчийн маань хэлсэнчлэн би хэт тарган. Гүйхдээ би бараг амьсгалж чадахгүй болдог, бууцайны оронд би чихэр, чипсийг илүүд үздэг. Би чуулганыхаа пастор ч би шаардлагад огт нийцэхээргүй нэгэн бөгөөд үйлчлэлдээ үр нөлөөтэй байхад маань өнгөрсөн маань саад болдог."

Энэ хариулт гэрлэлтийн байдал, жин, хүйс, нас, ажил, дэлхийн надад хэлэх зарим худлуудыг илэрхийлэх хэдий ч миний үнэхээр хэн болохыг маань огтхон ч тодорхойлдоггүй. Миний талаарх эдгээр зүйлийн зарим нь үнэн хэдий ч тэд бол үнэхээр чухал зүйлс биш. Тэдгээр нь зүгээр л нөхцөл байдлууд бөгөөд харин миний хэн болох маань биш.

Үнэн гэвэл, юунаас ч чухал нь би бол Бурханы хүүхэд гэдэг мөн. Би зорилготойгоор зорилгын төлөө бүтээгдсэн. Би бол үзэсгэлэнт гарын бүтээл, ертөнцийг Бүтээгчийн гарын ураар шаглагдан бүтээгдсэн нэгэн. Одоо би үүнийг мэддэг болсон хэдий ч эхнийхээс хоёрдахь хариултад хүрэх шилжилт нэг шөнийн дотор болчихоогүй.

Эмэгтэйчүүдийн үйлчлэлд дуудагдсан болохоо анх мэдрэх үедээ үнэхээр сайхан мэдрэмж надад төрж байлаа. Миний хувьд энэ нь үнэн болохыг мэдрэхгүй байхдаа тайзан дээр зогсоод, эмэгтэйчүүдэд тэд бол Бурханы дүр төрхөөр үзэсгэлэнтэйгээр бүтээгдсэн гэж хэлэх үнэхээр хэцүү байсан. Тэр намайг харах үедээ юуг олж хардаг болохыг харахад минь туслаач хэмээн би Бурханаас гуйсан ба харааг минь өөрчлөх Түүний чадварт би найдвараа тавьсан.

Олон жил бууж өгөх ба найдах дадлага хийсний дараа одоо би өөрийгөө үзэсгэлэнтэй нэгэн гэж харах чадвартай болсон. Энэ нь толинд тусах тусгалаас хамааралтай зүйл биш. Энэ нь дотоод амар тайван ба Тэр алдаа гаргадаггүй гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс урган гардаг зүйл юм. Тэр намайг бүтээж, үзэсгэлэнтэй хэмээн дууддаг нь л надад хангалттай.

Биднийг Бурхан хэн гэж хэлдэгийг өөрийн болгох нь итгэлтэй байдлыг маань өөрчилдөг. Тэр бол сайн Нэгэн бөгөөд, Түүний төлөвлөсөнчлөн бид бүтээгдсэн гэдгээ мэдэх нь амийг өгөхүйц зүйл мөн. Биднийг яг л байгаагаар минь Тэр ямар ихээр хайрладаг болохыг бид ойлгох үед өөрсдийгөө хамаагүй дээр хайрлах боломж бий болдог. Дотоод харилцан яриагаа өөрчлөх нь агшин зуурын зүйл биш, мөн үүнийг бид өөрсдийнхөө хүчээр хийж огт чадахгүй. Бид Түүнээс тусламж гуйх хэрэгтэй.

Үйлдэл хийх алхам:

Хэн болох дээрээ та тэмцэлдэж буй бол Тэр таныг хэрхэн хардагыг харуулж өгөхийг Бурханаас гуйн залбир. Өөрийнхөө талаар итгэсээр ирсэн худлуудыг тогтооход туслахыг Түүнээс гуйн залбир, тэгээд тэдгээр худлуудаа Түүний үнэнээр орлуул. Хэр удаан хугацаа шаардлагатай байна, хэдэн удаа ч бай та өөрийгөө үнэ цэнтэй, үзэсгэлэнтэй, чадвартай ба хайрлахуйц нэгэн гэдэгт итгэх хүртэл чинь Тэр таны хамт байх болно. Есүсийг хэр удаан дагасан болохоос үл хамааран дотоод харилцан яриа чинь таны талаар Түүний хэлэх зүйлд хүрэхгүй байгаа л бол тэнд хийх ажил байна гэсэн үг. Түүнд хандан, Христ дотор хэн болохоо үнэхээр өөрийн болгоход тан туслахыг Бурханаас гуйн залбир.

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Living Changed: Embracing Identity

Хэн байхыг маань хэлэх асар олон дуу хоолойн дунд хэн болохоо хаана оршин байхын төлөө тэмцэлддэгт гайхах зүйл огт үгүй. Бурхан биднийг ажил мэргэжил, гэрлэлтийн байдал эсвэл алдаануудаараа тодорхойлогдсон байгаасай гэж хүсдэггүй. Түүний үзэл бодол амьдралд маань хамгийн дээд эрх мэдэл маань байгаасай гэж Тэр хүсдэг. Та хэн болох мөн Христ дотор хэн болохыг Библид юу гэж хэлдэг талаар суралцахад энэ зургаан өдрийн төлөвлөгөө танд туслах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Өөрчлөгдсөн эмэгтэйчүүд үйлчлэлд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.changedokc.com