Өөрчлөгдсөн амьдралаар амьдрах нь: Хэн болохоо хүлээн зөвшөөрөх ньЗагвар
Бидний дор нь амьдрах шошгууд
Хэн ч шошго зүүхдээ дуртай байдаггүй. Учир нь шошгууд ихэнхдээ хэт ерөнхийлсөн, хориглосон, үнэн бус байдгаас юм. Тэдгээр нь таамаглалын иж бүрдлийн хамт ирдэг нь асар их сөрөг байж болох ба тэдгээр нь хамгийн муу чанарууд эсвэл хамгийн том алдаануудыг маань тодруулах нь элбэг байдаг. Шошгууд ялгаатай байдал, өсөлт эсвэл чөлөөлөлтөд зай огт гаргадаггүй. Зарим хүмүүс бидэнд шошго зүүлгэхийг хичээж байх үед тэдгээрийн дор амьдрахгүй байхыг сонгох эрх мэдэл бидэнд байдаг.
Дөнгөж 20 хүрээд байх үедээ хээгүй гэдэг шошгыг би зүүсэн байв. Бие махбодоороо би бахархдаг байсан бөгөөд намайг хөвгүүд анзаарч харахад би үнэхээр дуртай байлаа. Хайрлагдах зохистой нэгэн гэж би өөрийгөө хараагүй учраас асар олон буруу шийдвэрүүдийг гаргасан юм. Намайг эдгээхийг бас намайг бүрэн бүтэн болгохыг Есүсээс гуйх надад юунаас ч илүү хэрэгтэй байх үед би хэсэгхэн хугацаанд үзэсгэлэнтэй бас дур булаам мэдрэмжийг мэдрэх л хангалттай санагдахуйцаар тийм эмтэрсэн байсан юм.
Есүсийг дагаж эхэлснийхээ дараа ч хүртэл би үнэ цэнтэй нэгэн гэдэгт итгэхтэй үргэлжлүүлэн тэмцэлдсээр байв. Шинэхэн ээж болохынхоо дараа их сургууль төгсөөгүй учраас авах юм нэг ч үгүй, хэт тарган, хэн ч биш гэдэгтээ би санаа зовж байсан. Ням гарагийн сургаалууд намайг урамшуулсан хэдий ч өдөр бүрийн амьдралдаа Бурханы үнэнийг би тэр бүр авч ирж чаддаггүй байлаа. Одоо эргээд харахад, надаас хэзээ ч залхаагүйнх нь төлөө би Түүнд үнэхээр талархдаг. Өөрийгөө чадвартай нэгэн гэж бодоогүй үед минь ч хүртэл Өөрийнхөө хаанчлалын төлөө хийх зүйлсийн боломжуудыг Тэр надад өгсөөр байлаа.
Бусад хүмүүсийн бидэнд зүүлгэсэн шошгыг хүлээн зөвшөөрсөн ч бай эсвэл өөрсдөдөө тэдгээр шошгуудыг зүүлгэсэн ч бай бид бүгд л шошго зүүдэг. Ихэнхдээ бид тэдгээр шошгод өөрсдийгөө хязгаарлах мөн бид бол ердөө л хангалттай нэгэн биш гэж хэлэх боломжийг олгодог. Ердөө л. Өөрсдийгөө тодорхойлох үедээ бид энэхүү өчүүхэн хэдий ч чухал үгийг нэмдэг ба шошгод өөрсдийгөө шаардлага хангахгүй нэгэн болгох боломжийг олгодог. Магадгүй та асар олон хүмүүсийг хэлэхийг нь сонсож байсан тэр ч бүү хэл та өөрөө ч үүнийг өөртөө хэлж байсан байх. "Би ердөө л ахлах сургуулийн сурагч" эсвэл "Би ердөө лдонтогч нэгэн."
Үнэн гэвэл, та зүгээр л нэг нас, эрхлэх ажил, оношилсон онош, гэрлэлтийн байдал, тэмцэлдээн эсвэл өнгөрсөн биш. Тэдгээр шошгууд нөхцөл байдал, улирал эсвэл хүнд хэцүү байдлыг тан тодорхойлогч байж болох хэдий ч таныг хэн гэж Бурхан хэлж байна энэ л таны жинхэнэ хэн болохыг тодорхойлдог. Өөр юу ч биш шүү.
Та бол үзэсгэлэнтэй, чадвар чадамжтай, бас үнэ цэнтэй нэгэн. Та Христ дотор цоо шинэ болгогдсон хүн. Бидэнд айдсын бус, харин хүч, хайр ба биеэ захирах сүнсийг өгсөн. Бидэнд хүчийг өгөгч Христээр дамжуулан бид давуулан биелүүлдэг. Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн Түүний бүтээл мөн. Та бол хайрлагдсан. Та бол сонгогдсон. Та бол хангалттай нэгэн.
Үйлдэл хийх алхам:
Библи дээр Бурхан таныг хэн гэж хэлэхтэй зөрчилдөн зүүж буй шошгуудынхаа талаар бод. Амьдралын тан ямар хэсэг танд ичгүүрийг мэдрүүлж байна вэ? Хамгийн том итгэлгүй байдал тан юу вэ? Үүнийг тан хэн нэгэн олж мэдэхээс айснаасаа болоод өнгөрсөн үеийнхээ юунаас та нуугдахыг хичээдэг вэ? Ямар шошго таныг доош нь татаж буйг харуулахыг мөн хэн болохоо библийн дагуух үнэнтэй нийцүүлэхэд тан туслахыг Бурханаас гуйн залбир.
Энэ төлөвлөгөөний тухай
Хэн байхыг маань хэлэх асар олон дуу хоолойн дунд хэн болохоо хаана оршин байхын төлөө тэмцэлддэгт гайхах зүйл огт үгүй. Бурхан биднийг ажил мэргэжил, гэрлэлтийн байдал эсвэл алдаануудаараа тодорхойлогдсон байгаасай гэж хүсдэггүй. Түүний үзэл бодол амьдралд маань хамгийн дээд эрх мэдэл маань байгаасай гэж Тэр хүсдэг. Та хэн болох мөн Христ дотор хэн болохыг Библид юу гэж хэлдэг талаар суралцахад энэ зургаан өдрийн төлөвлөгөө танд туслах болно.
More