Өөрчлөгдсөн амьдралаар амьдрах нь: Хэн болохоо хүлээн зөвшөөрөх ньЗагвар

Living Changed: Embracing Identity

6-с 3 дахь өдөр

Харьцуулалтын хавхнаас зайлсхийх

"Хэрэв би түүн шиг туранхай байсан бол аль хэдийнээ гэрлэчихсэн байх байсан," "Хэрвээ би түүн шиг ухаантай байсан бол тушаал аль хэдийнээ дэвшсэн байх байсан" эсвэл "Яагаад миний хүүхдүүд түүний хүүхдүүд шиг аашилж аягладаггүй юм бол?" гэж бодох үе танд гарч байсан уу? Өөр хэн нэгэнтэй адилхан биш учраас ялагдсан мэт танд санагдах үе гарч байсан бол магадгүй та харьцуулалтын хавханд орсон байж болох юм.

Намайг бага байхад хөвгүүд үргэлж л эгчтэй минь харьцуулдаг байв. Тэд намайг байдаг л нэгэн, харин эгчийг минь "дур булаам" нэгэн гэдэг байв. Үүнийг сонсох үед бүхий л зүйл надаас булаагдах мэт санагддаг байлаа. Хүлээн зөвшөөрөгдөхийг би юунаас ч илүүтэйгээр хүсдэг байсан ч үүний оронд татгалзал намайг байнга шархлуулдаг байв. Би бага идэж, үсээ цайвар өнгөөр будуулан, хувцсаа төгс хослуулан өмссөн хэдий ч эгч шигээ нэгэн хэзээ ч болохгүй бас хэзээ ч хангалттай нэгэн байж чадахгүйгээ мэддэг байсан.

Хожим нь, Rocky Mountains дээр зогсож байхдаа ямар гайхалтай үзэсгэлэнтэй болоод сүр жавхлантай болохыг хараад үнэхээр алмайрсан. Тэр л мөчид, Тэр эдгээр уулсыг бас намайг бүтээсэн гэдгээ Бурхан зүрхэнд минь шивнэсэн. "Чи бол эдгээр уулсаас хамаагүй үзэсгэлэнтэй нэгэн." гэж зөөлнөөр шивнэн хэлж байлаа. Энэ сүр жавхлант байгалийн гоо үзэсгэлэнг бүтээсэн тэр л Бүтээгч эхийн минь хэвлийд намайг урлан шагласан бөгөөд миний шүүмжлэх тэдгээр өвөрмөц онцлогуудыг надад өгсөн гэдгийг өөрийн болгоход надад тийм амар байгаагүй. Тэр л үедээ, хэрэв Тэр намайг үзэсгэлэнтэй гэж хэлж байгаа бол би үүнд итгэж эхлэх цаг болсон гэдэг шийдвэрийг гаргасан.

Бид хангалттай биш гэдэгт бидний ихэнх маань итгэж үнэмшсэн байдаг. Туранхай, эрүүл саруул, хүчтэй, ухаантай, хөгжилтэй—гээд юу байхыг хүснэ хамаагүй—бид хэзээ ч хангалттай байж чаддаггүй. Бодит байдал дээр өнгөц байдал дээр юуг харж байгаагаараа л бид өөрсдийгөө харьцуулдаг бөгөөд заримдаа амар хялбар мэт харагдах амьдрал дандаа тийм байгаад байдаггүй. Тэр хооллох буруу зуршилтай S размерын эмэгтэйтэй бид өөрсдийгөө харьцуулж байж болох юм. Хамт ажилладаг эмэгтэйгээ бид бүх зүйл нь төгс нэгэн гэж бодох хэдий ч үнэндээ түүний гэрлэлт нь нуран унаж буй байж болох юм. Бид хэн нэгний гаднаа төгс мэт харагдах гэр бүлтэй байсан ч болоосой гэж бодож болох ч үнэндээ тэд сэтгэл гутралд буйг нь ухаараагүй байж болно. Үнэндээ бидний дундаас төгс нэгэн гэж нэг ч байдаггүй.

Бид өөрсдийгөө бусадтай харьцуулахаа болих хэрэгтэй. Хэрэв биднийг яг адилхан байгаасай гэж Бурхан хүссэн бол хүн төрөлхтөнд бүгдэд нь таарахуйц төгс хэвийг бүтээх байсан. Үүнийхээ оронд, Тэр бид бүгдийг онцгойгоор бүтээсэн. Үүнийг зөв ойлгох нь үнэхээр чухал учир нь өөрсдийгөө үзэх үзэл маань бусадтай хэрхэн харьцахад маань нөлөөлөн, хэлбэржүүлдэг. Энэ нь бидний гаргах шийдвэрт нөлөөлдөг. Энэ нь амьдралыг маань удирдаг чиглүүлдэг. Бид өөрсдийгөө бусадтай харьцуулах үед Бурханаас бидэнд өгөгдсөн амар тайван, баяр хөөр, итгэлтэй байдлаа алддаг. Гэсэн ч бодол санаагаа бид Христэд дуулгавартай байлган, Библи дээр бидний талаар Бурхан юу гэж хэлдэгтэй зэрэгцүүлэх үед амьдралд маань зориулсан Түүний зам мөрийг бид олдог. Бидэнд өгөхөөр Түүний хүсэх амьдрал бол үнэхээр бүрэн дүүрэн амьдрал мөн.

Үйлдэл хийх алхам:

Та өөрийгөө аймшигтай болоод гайхамшигтайгаар бүтээгдсэн нэгэн гэж хэзээ ч тунхаглаж байгаагүй бол одоо тунхагла. Хэрэв та энэ үнэн дотор өдөр бүр амьдрахаа мартсан бол ахин эхэл. "Би хангалттай нэгэн биш," "Би түүн шиг харагддаг байсан ч болоосой" эсвэл "Бурхан надад үүнийг өгсөн байсан ч болоосой" гэсэн сөрөг бодлуудаа Христийн дуулгавартай байдалд олзол тэгээд ингэж бодохоо боль. Та бол үзэсгэлэнтэй онцгой бүтээл, Бурханы гарын ур мөн Тэр хэзээ ч алдаа гаргадаг Нэгэн биш. Та бол Түүний дүр төрхөөр бүтээгдсэн нэгэн. Та бол асар их үнэ цэнтэй нэгэн. Үүнд итгэхийг сонго.

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Living Changed: Embracing Identity

Хэн байхыг маань хэлэх асар олон дуу хоолойн дунд хэн болохоо хаана оршин байхын төлөө тэмцэлддэгт гайхах зүйл огт үгүй. Бурхан биднийг ажил мэргэжил, гэрлэлтийн байдал эсвэл алдаануудаараа тодорхойлогдсон байгаасай гэж хүсдэггүй. Түүний үзэл бодол амьдралд маань хамгийн дээд эрх мэдэл маань байгаасай гэж Тэр хүсдэг. Та хэн болох мөн Христ дотор хэн болохыг Библид юу гэж хэлдэг талаар суралцахад энэ зургаан өдрийн төлөвлөгөө танд туслах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Өөрчлөгдсөн эмэгтэйчүүд үйлчлэлд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.changedokc.com