Өөрчлөгдсөн амьдралаар амьдрах нь: Хэн болохоо хүлээн зөвшөөрөх ньЗагвар
Түүний Төлөвлөгөөний хэсэг болох сонголтыг хий
Бидэнд өгсөн шошготой санал нийлэх эсвэл хангалттай гэдэгтээ итгэхгүй байх үедээ Бурханы бидэнд өгөхийг хүсдэг сайхан амьдралаар амьдарч чадахгүй алдахад хүрдэг. Тэр хүн нэг бүрийг чанар, хүч ба авьяасын онцгой найрлагын хамт бүтээсэн бөгөөд эдгээрээ Түүний хаанчлалын төлөө ашиглахыг сонгоосой гэж Тэр найддаг. Гэсэн хэдий ч, итгэлгүй байдал дээрээ хэт анхаарсан байх үед тэдгээр сөрөг бодлууд ба сэтгэл хөдлөлүүд бидэнд зориулсан Түүний зорилгоос биднийг сатааруулах нь амархан байдаг.
Олон жилийн өмнө, хамрагдахыг хүссэн эмэгтэйчүүдийн Библи судлалынхаа талаар би олж сонссон. Би хэт бүрэг ичимхийгээсээ болоод бараг л яваагүй. Библийн талаар юу ч мэддэггүйгээсээ болоод хэлэлцүүлэгт хэрэгцээтэй нэг ч зүйлийг авч ирж чадахгүй, илүүдэл жинтэй, гэртээ хүүхдүүдээ хардаг ээж тэдэнд хэрэггүй хэмээн би өөртөө хэлсэн. Яагаад ч юм, айдсаа ялан дийлээд явж очсон. Тэр үргэлж л ийнхүү үйлддэгчлэн, миний дотор өөрчлөлтийг эхлүүлэхдээ бууж өгөх бяцхан алхмыг минь Бурхан ашигласан. Өөрийнхөө үнэ цэнээ мөн өөрийнхөө арай дээр дүр төрхийг олж харахад минь Тэр надад тусалсан.
Тэр үедээ миний ухаараагүй байсан зүйл бол Өөрт нь найдахыг Бурхан надаас хүсэж байсан ба тэгснээрээ хожим нь өөр бусад эмэгтэйчүүдэд үүнийг хийхэд нь би туслах боломжтой болохын тулд байсан. Итгэлгүй байдлаа Түүний өмнө бууж өгөх үедээ л би дуудлага дотроо алхан орох боломжтой болсон. Үнэндээ, тэр Библи судлалаас би бусдад зааж эхэлсэн тэр л сэдвээ суралцсан. Тэр өдөр явахгүй байх боломжийг би айдастаа олгосон бол амьдрал болоод үйлчлэл маань огт өөр харагдах байсан юм. Тэр ч бүү хэл мөнх амьдрал огт өөр харагдах байсан.
Христ дотор хэн болохоо мэдэх нь бидэнд Бурханаас ирэх итгэлтэй байдлыг өгдөг. Төгс бус байдал итгэлгүй байдлыг минь алга болоход нь тусалдаг учраас биш харин мөхсөдөлд бидний хүч төгс болгогддог болохыг бид ухаардаг учраас аж. Үнэндээ, биднийг төгс байлгах шаардлага Бурханд байдаггүй. Үнэ цэнгүй, шаардлага хангаагүй, чадваргүй мэт мэдрэх хүмүүсийг ашиглахдаа Тэр бол мэргэшсэн Нэгэн. Библи даяар, Өөрийнхөө хүслийг биелүүлэхэд өөр өөр арьс өнгө, хүйс бас настай төгс бус хүмүүсээр дамжуулан Тэр ажлаа хийсэн байдаг. Түүний нүдэнд биднийг шаардлага үл хангах хүн болгох зүйл гэж нэг ч байдаггүй. Зөвхөн бид л өөрсдийгөө тоглолтоос хасдаг. Бурханаар өөрсдийгөө тодорхойлуулж, Түүний төлөвлөгөөний нэг хэсэг болохыг эсвэл бусдаар өөрсдийгөө тодорхойлуулж, мөнхийн мөнхөд нөлөө үзүүлэхүйц боломжийг алдах эсэхээ бид сонгох болно.
Үйлдэл хийх алхам:
Өөрийнхөө талаар итгэсээр ирсэн худлууд амьдралд тан зориулсан Бурханы зүг чигийг сонсоход тан саад болж байгаа байж болох талаар бодоход хэдэн хормыг зарцуул. Эргэн тойрныхоо хүмүүсийн үзэл бодол, шаардлагыг та юунаас ч илүү сонсдог уу эсвэл зүрхэнд тан Бурхан юу гэж хэлж буйг та юунаас ч илүүтэйгээр сонсдог уу? Хэн болох тан буруу зүйл дээр байрлуулагдсанаас болоод амьдралд тан зориулсан Бурханы зорилгыг анзааралгүй бүү өнгөр. Зүрхэнд тан булагдсан худлуудыг үндсээр нь тасчин хаяхыг Бурханаас гуйн залбир. Эмтэрсэн зүйлсийг эргүүлэн барьж босгох боломжийг Түүнд олго. Тэгээд Түүний хаанчлалыг өсгөхөд та хэрхэн туслах боломжтойг харуулахыг Түүнээс гуй. Түүний зүрхэнд та онцгой байр суурийг эзэлдэг бөгөөд Түүний төлөвлөгөөнд та асар чухал үүргийг гүйцэтгэдэг.
Энэ төлөвлөгөөний тухай
Хэн байхыг маань хэлэх асар олон дуу хоолойн дунд хэн болохоо хаана оршин байхын төлөө тэмцэлддэгт гайхах зүйл огт үгүй. Бурхан биднийг ажил мэргэжил, гэрлэлтийн байдал эсвэл алдаануудаараа тодорхойлогдсон байгаасай гэж хүсдэггүй. Түүний үзэл бодол амьдралд маань хамгийн дээд эрх мэдэл маань байгаасай гэж Тэр хүсдэг. Та хэн болох мөн Христ дотор хэн болохыг Библид юу гэж хэлдэг талаар суралцахад энэ зургаан өдрийн төлөвлөгөө танд туслах болно.
More