Зоригтой залбирлуудЗагвар

Bold Prayers

7-с 4 дахь өдөр

Хугачигдсан, Асгагдсан

Хугачиж өгөөч гэж гуйх нь ямар утгатай болохыг та мэдэх үү? Төгс Бурхан гэм нүгэлтэй зохисгүй бидэнтэй илүү ойртохын тулд гэм зэмгүй Өөрийн Хүүгээрээ биднийг солилцсон. Тиймээс “намайг хугачаач” хэмээх бидний залбирал аюултай биш гэж үү? Учир нь энэ бол бидний төлөө хугачигдсан Есүст өгөх цорын ганц оновчтой хариулт юм.

Сүүлчийн зоог дээр Есүс дотныхоо найз нөхдөдөө талх авч хугалаад дамжуулан өгөхдөө үүнийгээ Түүний бие хэмээсэн. Дараа нь дарс авч аягалахдаа Түүний цус хэмээсэн. Одоо бид үүнийг ариун зоогийн ёслол гэдэг. Есүс цааш үргэлжлүүлэн Түүнийг дурсан санаж үүнийг үйлдээрэй гэж захисаны дагуу бид үйлддэг. Гэхдээ Тэр зөвхөн талх хуваагаад, дарс аягалдаг үйлдэл нь чуулганы уламжлалын нэг болгохыг хүсээгүй. Тэр магадгүй бид хүмүүсийн төлөө хугачигдаж, асгагдаасай гэж хүссэн байх. Тэр биднийг Өөрийнхөө хийсэн зүйлийг хийгээрэй гэж хэлсний учир нь тийнхүү үйлдэхийг биднээс хүссэн!

Үүний тухай бод. Христийг дагах гэдэг нь Түүнтэй адил болох аялал юм бол нөхөрлөл нь Христийн хийсэн зүйлсийн бэлгэдэл төдий зүйл биш харин бидний одоо ч хийж байгаа зүйлсийн үлгэр жишээ байх ёстой. Биднийг хугачаач хэмээн Бурханаас гуйх нь эрдмийн зэрэг цолтой Христитгэгч нар л хийдэг залбирал биш юм. Эндээс жинхэнэ Христитгэл амьдрал эхэлдэг. Хугачлалгүйгээр аврал үгүй.

Марк ном дээрх ариун зоогийн талаарх хэсгээс хэдэн эшлэлийн өмнө нэгэн эмэгтэйн түүх гардаг. Тэрээр үнэтэй анхилуун үнэт тостой савыг хагалан Есүсийн хөл дээр асгадаг. Тэр анхилуун үнэртэн нэг жилийн цалинтай тэнцэхүйц үнэтэй бөгөөд тэр эмэгтэй эрчүүдийг урхиддаг байсан ажлынхаа хөлсөөр үүнийг авсан. Тэр агшинд эмэгтэй өөрийн өнгөрснийг хугачин, Есүсийн хөлд мөргөж ирээдүйгээ асгасан. Өнөөдөр бид мөн адил ийнхүү үлдэх ёстой.

Залбирал: Есүс ээ, Та миний төлөө хугачигдсан. Би мөн Таны төлөө хугачигдах нь зохистой. Есүс, Би Таны хөлд өөрийн бэлэг авьяас, чадвар, өмч хөрөнгө, ажил амьдралаа асгахыг хүсч байна. Энэ бүгдийг хийхэд Таны тусламж надад хэрэгтэй. Та намайг хугалж өгөөч. Амен.

 

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Bold Prayers

Бурхан үргэлж сайн, гэхдээ энэ нь Тэрээр үргэлж аюулгүй байна гэсэн үг биш юм. Life.Church-н энэхүү Библи уншлагын төлөвлөгөөгөөр намайг судлаач, намайг илгээгээч, намайг чөлөөлөөч гэсэн гурван зоригтой залбирлын талаар судлах болно. Өнөөдөр үүнийг уншихаар зориглож, амьдарлаа аймаар-сайн" уруу эргүүлээрэй.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: www.life.church