Марк 14:22-26

Марк 14:22-26 АБ2013

Тэднийг зооглох зуур Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд —Май. Энэ Миний бие гэв. Тэр аяга авч, талархал өргөөд, тэдэнд өгөхөд бүгд түүнээс уулаа. Есүс тэдэнд —Энэ нь олны төлөө урсах, гэрээний цус минь юм. Үнэнээр Би та нарт хэлье. Би усан үзмийн дарсыг Бурханы хаанчлалд шинээр уух өдрийг хүртэл дахин уухгүй гэв. Магтуу дуулсныхаа дараа, тэд Чидун уул өөд явцгаав.