МАРK 14:22-26
МАРK 14:22-26 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэднийг зооглох зуур Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд —Май. Энэ Миний бие гэв. Тэр аяга авч, талархал өргөөд, тэдэнд өгөхөд бүгд түүнээс уулаа. Есүс тэдэнд —Энэ нь олны төлөө урсах, гэрээний цус минь юм. Үнэнээр Би та нарт хэлье. Би усан үзмийн дарсыг Бурханы хаанчлалд шинээр уух өдрийг хүртэл дахин уухгүй гэв. Магтуу дуулсныхаа дараа, тэд Чидун уул өөд явцгаав.
МАРK 14:22-26 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэднийг зооглон байх зуур Есүс талх аваад ерөөсний дараа, хуваан тэдэнд өгөөд, —Үүнийг ав. Энэ бол Миний бие гэв. Тэр аяга авч, талархал өргөөд, аягаа тэдэнд өгөв. Тэд цөмөөрөө түүнээс уулаа. Есүс тэдэнд —Энэ бол Миний гэрээний цус бөгөөд олны төлөө урсах болно. Үнэнээр Би та нарт хэлье. Би Бурханы хаанчлалд дахин шинээр дарс уух тэр өдрийг хүртэл усан үзмийн дарс дахин хэзээ ч уухгүй гэж айлдав. Магтуу дуулсныхаа дараа, тэд Чидун уул өөд явцгаав.