Зоригтой залбирлуудЗагвар

Bold Prayers

7-с 2 дахь өдөр

Намайг судлаж, зүрхийг минь мэдээч

Та үүнийг уншиж байхдаа сэтгэл догдлон эрэл хайгуул хий. Та өөрийгөө хүрээлэн буй тойргоос гарах ёстой. Бүхнийг бүтээгч, Мастерт бүрэн захирагдаж, аймшигтай-сайн амьдралыг хүс. Та Бурханы зүрхийг даган мөшгөх зүрх сэтгэлтэй бай. Давид хаан шиг.

Давид хаан Дуулал (NIV) номын 139 бүлэг дээр нэгэн алдартай аюултай залбирлаар залбирсан байдаг. Тэр Намайг судалж, зүрхийг минь мэдээч... Энэ яагаад аюултай залбирал гэж? Бурхан Давид хааны зүрх сэтгэлээс зарим муу зүйлсийг олсон учраас тэр асуудалд орсон уу? Үгүй ээ, Бурхан үргэлж бүгдийг мэддэг. Тэр Давид хааны зүрхнээс ямар нэг шинэ зүйлийг олсон бус. “Намайг судлаач” гэдэг залбирал нь Бурханы биднээс олох зүйлс нь аюултай бус, харин Түүний бидэнд илчилж буй зүйлс нь аюултай юм.

Үл хөдлөх хөрөнгө зуучлагчтай хамтран байшингаа зарах гэж байна гээд бодоод үзье. Үл хөдлөх хөрөнгө зуучлагч ирэхээс өмнө та байшингаа гялалзтал цэвэрлээд, тэд байшинг хурдан зарна гэж найддаг. Харин үүний оронд тэд ногоон хилэн буйдангаа гаргаж хая, нохойны хэвтэр хэсгийн халтартсан буланг цэвэрлэ, бяцхан тэнгэр элчтэй зургийг хананаасаа авч болох уу гэж асуудаг. Бурханыг эрэн хайхад бидэнд яг л үүнтэй адил зүйл болдог. Тэр ирснээр бидний харж чадахгүй байгаа бүх хогийг харах мэлмийг нээж өгдөг. Яг л үл хөдлөх хөрөнгийн зууч шиг. Гэр орноо цэвэрлэх үү эсвэл хогнуудаа хадгалаад үлдэх үү гэдэг шийдвэрийг бид өөрсдөө гаргадаг.

Зөвхөн хог хаягдалтай байна гэдэг биднийг яллахгүй. Давид хаан алуурчин, хүчирхийлэгч гэдэг нь батлагдсан үүний дараа ч Бурхан түүнийг Миний зүрх сэтгэлийн хүн гэж дуудсан. Тиймээс, илчлэгдэх вий гэсэн айдсаасаа салцгаая. Бурхан бидний зүрх сэтгэлд буй бүх зүйлсийг мэддэг. Бурханыг мэдэх нь ямар утгатайг харуулж өгөөч гэж Түүнээс гуйцгаая. Бурханы зүрх сэтгэлийг эрэлхийлж, хог хаягдлаа гаргаж хаяцгаая ингэснээр бид агуу ашгийг хүртэх болно.

Залбирал: Ариун Сүнс минь, миний амьдралд Таныг гомдоодог хог хаягдлыг надад харуулж өгөөч. Энэ нь Таныг гомдоодог шиг намайг гомдоохоор муудсан хог шиг үнэртэж байна. Аав аа, энэ хог хаягдлыг Таны надад амласан дүүрэн амьдралаар солиход минь туслаач.

   
Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Bold Prayers

Бурхан үргэлж сайн, гэхдээ энэ нь Тэрээр үргэлж аюулгүй байна гэсэн үг биш юм. Life.Church-н энэхүү Библи уншлагын төлөвлөгөөгөөр намайг судлаач, намайг илгээгээч, намайг чөлөөлөөч гэсэн гурван зоригтой залбирлын талаар судлах болно. Өнөөдөр үүнийг уншихаар зориглож, амьдарлаа аймаар-сайн" уруу эргүүлээрэй.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: www.life.church