Зоригтой залбирлуудЗагвар

Bold Prayers

7-с 1 дахь өдөр

Тэр аюулгүй юу? Үгүй, гэхдээ Тэр Сайн.

Цасан шуургатай шөнө хоёр урсгалтай уулын хурдны замаар хамгаалалтын дуулга, гэрэлгүй мотоциклоор давхих аюултай юу хэмээн түүний насны нэгэн бүсгүй асуулаа. Тийм ээ энэ аюултай. Гэхдээ залбирал? Том өрөөндөө тухлан суугаад залбирч байгаа эмээгийн хийдэг зүйл биш гэж үү? Аюултай залбирал гэдэг нь ямар утгатай вэ?

Арслан, шулам ба хувцасны шүүгээ хэмээх Си Эс Льюисийн уран зөгнөлт зохиол дээр хүүхдүүд амьтад хүний хэлээр ярьдаг өөр нэгэн ертөнцөөр аялдаг. Бяцхан охин Сусан ноён Минжнээс арслан Асланы талаар чухал асуултыг асуудаг. Хэрэв та мэдээгүй бол, энэхүү зохиолын дүр болох Аслан Бурханы чанарын тусгал болон гардаг. Харилцан яриа Асланы тухай нэг иймэрхүү өрнөнө.

Сусан: Тэр аюулгүй юу? Би өмнө нь арслантай уулзаж байгаагүй болохоор үнэхээр сандарч байна.
Ноён Минж: Аюулгүй? Аюулгүй гэж хэн хэлсэн бэ? Мэдээж тэр аюултай. Гэхдээ тэр бол сайн. Би чамд түүнийг хаан гэдгийг хэлсэн билүү?

Бид аюултай Хаанд үйлчилдэг, гэхдээ тэр сайн. Бид залбирах үед бидний залбирал аюултай байх ёстой. Яг л Бурхан шиг аюултай, том, сайн байх ёстой. Бид бохирдсон байдалтай эсвэл бохирдсон зүйлсийнхээ жагсаалтыг аваад Бурхан дээр очих үед Түүний бидний төлөө юу хийдгийг харж болно. Хэрэв бид Түүний төлөө юу хийж чадахыг асуувал? Энэ аюултай байх болно.

Жинхэнэ залбирлын зорилго бол бидний тав тухтай бүсээс гардаг. Тав тухтай бүс гэж юу бэ? Энэ нь эцэс төгсгөлгүй тойрон эргэлдэх бидний хүсэл, хэрэгцээний миний-тойрог юм. Энэ нь бид хаан, хатан нь болсон бидний хаанчлал юм. Залбирал бол биднийг миний-тойрог гэсэн циклээс гаргаж, Түүний хаанчлал, хүслийг биелэх тухай юм. Залбирал нь Тэр бол Хаан гэдгийг ухаарсан ноён Минж шиг байхыг хэлнэ.

Залбирал: Тэнгэрлэг Ааваа, Та цаг хугацаа, орон зай хийгээд намайг бүтээсэн. Залбирлыг Танаас илүү мэддэг юм шиг амьдарч байсныг намайг уучлаач. Намайг аюултай залбирдаг нэгэн болгож өгөөч. Аав аа, миний хүсэл Таны зүрхний хүсэлтэй адил болох болтугай. Таны хаанчлал иртүгэй, Таны хүсэл тэнгэр дэх шиг газарт биелэх болтугай. Амен.

[Follow along with Dangerous Prayers messages, discussion guides, and more.]

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Bold Prayers

Бурхан үргэлж сайн, гэхдээ энэ нь Тэрээр үргэлж аюулгүй байна гэсэн үг биш юм. Life.Church-н энэхүү Библи уншлагын төлөвлөгөөгөөр намайг судлаач, намайг илгээгээч, намайг чөлөөлөөч гэсэн гурван зоригтой залбирлын талаар судлах болно. Өнөөдөр үүнийг уншихаар зориглож, амьдарлаа аймаар-сайн" уруу эргүүлээрэй.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: www.life.church