Зоригтой залбирлуудЗагвар
Би энд байна. Намайг илгээгээч!
Өнөөдрийн аюултай залбирал бол “намайг илгээгээч” гэсэн залбирал. Бид бүгд 60 секунд Сахарын халуун цөлд байснаас зөөлөн буйдан дээрээ тухлахыг илүүд үзнэ. Эсвэл үгүй байж болохын. Үнэндээ бид “намайг илгээгээч” гэж залбирахаас санаа зовдог учир нь Бурхан таньж мэдэхгүй алс холын улс орон уруу цөлчих бий гэхээс айдаг, бүү ай. Бурхан таныг алс холын газар уруу илгээхгүй.
Бидний ихэнх маань үүнд бэлэн биш байдаг. Би Бурханы өмнөөс ярьж чадахгүй ч эхлээд хэлэхэд хөршүүдтэйгээ гудамжны төгсгөлд уулзахад түшлэгтэй сандал тэнд байвал их баяртай байх болно. Сүүлийн өгүүлбэрийн дахин уншаад Бурханы тэвчээрт талархъя.
“Намайг илгээгээч” юу гэсэн утгатай вэ гэхээр эхний өдөр бидний ярьж байсан миний-тойрог гэдгийг орхих тухай юм. Энэ залбирал нь бидний хүслээс илүү Түүний хүслийг Бурханаас гуйх тухай юм. Бурхан Өөрөө бэлэн болсон гэх хүртэл таныг ямар нэг газар уруу илгээхгүй, энэ та өөрийгөө бэлэн гэж мэдрэх тухай биш юм. Дагалдагч нарыг харцгаая. Тэд загасчнаас-пастор болсон, эхний хэдэн жил тэд нялцгай, нялх зүйлсийг ярьж үйлддэг байсан. Петр гэхэд Христийг үгүйсгэхээсээ өмнө нэгэн цэргийн чихийг тасдаж орхисон байх жишээтэй. Тэгээд хэдэн долоо хоногийн дараа тэр эр зоригтойгоор хэдэн мянган хүний өмнө ярьж, тэднийг удирдан Христийн чуулганыг эхлүүлсэн.
Өнөөдөр Исаиа(NIV) 6:8-аар залбирч урам зориг авья. Түүний үгийг Түүний хүмүүст хэн дамжуулах вэ гэж асуух Эзэний дуу хоолойг эш үзүүлэгч Исаиа сонсон. Исаиа Би энд байна. Намайг илгээгч! хэмээн хариулсан. Исаиа Бурханаас өгөгдсөн зөн хараатай болсон. Есүс биднийг бүх хүмүүст хүрэх Түүний элч байгаасай хэмээн хүсэхдээ энэ дэлхий дээрх сүүлийн үгээ хэлсэн. Агуу тушаал бол бидний илгээлт юм. Бид залбирахдаа “намайг илгээгээч” гэдэг, бид шинэ тушаал асуух шаардлагагүй-Түүний аль хэдийн бидэнд өгсөн тушаалыг хүлээн авах хэрэгтэй. Петр шиг бид алдаа гаргаж болно, гэхдээ бид аль хэдийн илгээгдсэн. Явцгаая!
Залбирал: Есүс ээ, Петр загасчин байсан, би жирийн нэг________. Гэхдээ би Таны намайг дуудсан Агуу Тушаалыг хүлээн авч байна. Надад Ариун Сүнсээрээ дамжуулан эр зориг, хүчийг өгөөч. Та намайг хаана бай гэж хүсч байна? Би бэлэн байна. Амен.
Энэ төлөвлөгөөний тухай
Бурхан үргэлж сайн, гэхдээ энэ нь Тэрээр үргэлж аюулгүй байна гэсэн үг биш юм. Life.Church-н энэхүү Библи уншлагын төлөвлөгөөгөөр намайг судлаач, намайг илгээгээч, намайг чөлөөлөөч гэсэн гурван зоригтой залбирлын талаар судлах болно. Өнөөдөр үүнийг уншихаар зориглож, амьдарлаа аймаар-сайн" уруу эргүүлээрэй.
More