Уучлах яагаад тийм хэцүү байдаг вэ?Загвар

Why Is It So Hard to Forgive?

5-с 5 дахь өдөр

Петр Есүсийг үгүйсгэсэн нь

Есүс хамгийн анх Петр гэдэг нэртэй хүнд, "Ир, Намайг дага" гэж хэлжээ. Тэр ямар нэгэн онцгойлох зүйлгүй, энгийн л загасчин хүн байв. Гэсэн хэдий ч, Петр Есүсийн дагалдагч нараас хамгийн үнэ цэнэтэй дагалдагч нарынх нь нэг болсон. Тэр удирдагч байсан нь гарцаагүй, нэр нь дурдагдах үед бараг дандаа шахуу хамгийн эхэнд нэр нь дурдагддаг байсан, Есүсийн "дотоод хүрээллийн" нэг хэсэг нь байв. 

Петр аливааг шулуухан хэлдэг хүн байсан ба тиймээс ч тэр Матай 26:33-г тунхаглажээ, "Танаас болж бүгд бүдэрлээ ч би хэзээ ч бүдрэхгүй." Гэсэн хэдий ч Петр үгээ хэлэх, ертөнцийн Аврагчийн найз болохоо тунхаглах цаг ирэх үед тэр юу ч хэлж чадахгүйд хүрсэн. Тэр зүгээр дуугаа хураагаагүй, тэр Есүсийг бүр мөсөн үгүйсгэн, Түүнийг таньдаг эсвэл дагалдагч гэдгээс өөрийгөө бүр мөсөн салгажээ. 

Энэ бол үнэхээр уучилахын аргагүй зүйл биш гэж үү? Худал хэлэх, хуурах эсвэл хулгай хийх замаар гэм хийх нь буруу зүйл боловч Есүс Христийг үгүйсгэх нь буцаахын аргаүй зүйл аж. Гаргаж хэлсэний дараа эдгээр үгсийг эргүүлэн амандаа хийх ямар ч аргагүй. Тахиа донгодсоны дараа Петр юу хийснээ гүнээр ухаарсан ба дэндүү ихээр гашуудан уйлжээ. 

Гэвч Бурхан болоод хүний биеэр төрсөнийхөө хувьд—Есүс—Петрийн хийх зүйлийг Өөрийнхөө дагалдагч болгон түүнийг дуудахаасаа ч өмнө мэдэж байсан. Үйлдлийнх нь ухаарал түүнд тодорхой болох үед Петрийн мэдрэх гүн зовлон шаналалыг ч Есүс сайн мэдэж байв. Петрийн амьдрал дахь энэ алдаа нь түүнийг дэлхий дээр өөрчлөлтийг авч ирэгч, ертөнцийн төгсгөл хүртэл сайнмэдээ тараагч болгох гол хүчин зүйл нь болно гэдгийг Есүс мэдэж байлаа. Есүс эдгээрийг мэдэж байсан хэдий ч, Түүнийг л сонгожээ. Хожим нь Тэр Петрийг уучлаад зогсолгүй, түүнийг тушаалд нь эргүүлэн тавьсан.

Эргүүлэхийн аргагүй тийм зүйлийг та амьдралдаа үйлдсэн байж болох юм. Хэлсэн эсвэл хийсэн зүйл чинь ертөнцийн Бурхан хэзээ ч уучилшгүй боловуу гэсэн бодлыг төрүүлэхүйц баргар бөгөөд сэтгэлээр унагаахуйц шийтгэлийг хүлээх байсан. Сайнмэдээ гэвэл—ийм л учраас Тэр Есүсийг илгээсэн юм. 

Өмнө нь амьдарсан бүхий л хүмүүсийн болоод дэлхийн гэм бүхлээрээ, Тэр Өөрийгөө загалмай дээр цөхрөнгүйгээр өлгөх үед Аврагч дээр маань тохогдсон. Бурханы хэмжүүрийн төгс байдлын эсрэг байх муухай бодол бүр маань, жигшүүртэй үйлдэл эсвэл үзэн ядсан үг маань Аврагчийн маань биеийг даган урссан цусаар төлөгджээ. Мөн Тэр эцсийн амьсгалаа авч, энэ дэлхийгээс явах үед эдгээр гэм бүр Түүнтэй хамт одсон. 

Зөвхөн таны амьдралд нөлөөлөөд зогсохгүй бусдын амьдралд асар том нөлөө үзүүлсэн гэм ба буруу сонголтуудынхаа талаар тунгаан бодох үедээ Есүсийн талаар ч бас бодоорой. Гэмдээ нэвчихийг минь Тэр мэдэж байсан хэдий ч энэ ойлголттой байсан атлаа ч Тэр бидний төлөө нас барсан. 

Хэрэв төгс Бурханы Хүү биднийг уучилж чадах бол бусдыг уучлах арга замыг бид олохгүй гэж үү?

Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Why Is It So Hard to Forgive?

Хүн бүрт уучлал хэрэгтэй байдаг. Гэвч бид энэ нь ихэнхдээ бодит байдал дээр итгэл доторх өсөлтөд маань зайлшгүй шаардлагатай зүйл атал уучлал бол сонголт мэтээр хандах гээд байх нь элбэг байдаг. Энэ 5-өдрийн төлөвлөгөөгөөр үүнийг өөрсөддөө хүлээн авахын хажуугаар бусдад үзүүлэх явцдаа уучлалын талаарх өөр өөр библийн түүхээс найдвар болоод үнэнийг олж авах болно.

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, нийтэлсэн болно.