Уучлах яагаад тийм хэцүү байдаг вэ?Загвар

Why Is It So Hard to Forgive?

5-с 1 дахь өдөр

Уучлал гэж юу вэ мөн энэ нь яагаад тийм хэцүү зүйл вэ?

Дөнгөж төрсөнийхөө дараад бидэнд суралцах зүйл асар олон байдаг. Ярьж, алхаж, бичиж бас өөр маш олон зүйлийг сурах шаардлага бидэнд гардаг. Гэвч буруу зүйлийг хэрхэн үйлдэхийг хэн ч бидэнд заадаггүй. Хэрхэн хувиа хичээсэн байх, бусдыг гомдоох эсвэл харилцааг бусниулах талаарх хичээлд суух шаардлага огт байдаггүй. Бид төрсөн мөчөөсөө л эхлэн Бурханд хэрхэн дуулгаваргүй байхыг, Түүний болоод бусдын эсрэг хэрхэн нүгэл үйлдэхийг сайн мэддэг. 

Энэ нь Бурханы бидэнд санал болгох уучлал хүн нэг бүрт хэрэгтэй гэсэн үг аж. Өнгөрсөн, одоогийн болоод ирээдүйн--бүхий л нүглийг маань биднээс бүр мөсөн авч хаях--арга замыг Бурхан өгдөг гэдэг бол үнэхээр гайхалтай мэдээ. Загалмай дээрх Есүсийн үхлээр дамжуулан бидэнд өгөгдсөн авралын нигүүлсэлд бид за гэж хэлэхэд л хангалттай. Биднийг гэсэн Бурханы хайр бол үнэхээр агуу бөгөөд Өөрийнхөө хайрыг бидэнд асган цутгахдаа Тэр үнэхээр харамгүй Нэгэн. Биднийг уучлах бол Түүний биднийг хайрлах арга замуудын нэг юм. Энэ бол үнэхээр энгийн боловч зуурч авахад тийм ч амархан зүйл биш. 

Тэгэхээр, уучлал гэж юу вэ? 
Энэ бол сонголт.
Энэ нь гомдол бүхий мэдрэмжээ тавьж явуулахыг хэлдэг.
Энэ нь өс хонзон авах хүслээ бууж өгөхийг хэлдэг. 

Уучлах нь яагаад тийм хэцүү байдаг вэ? 
Өвдөлт маань хүртвэл зохих шүүлтээ огт аваагүй мэт бидэнд санагддаг.
Өвдөлтийг зогсоож чадахгүй байдал маань улмаар бодол санаанд маань довтолж эхэлдэг.
Бусдын нүгэл биднийхээс хамаагүй агуу мэт бид сэтгэж эхэлдэг.

Бид уучлагдах үед юу болдог вэ?
Бид хүртэх зохисгүй бэлгээ хүлээн авдаг.
Бусдад бид энэ бэлгийг хүртээх завшааныг хүртдэг.
Дахин эхлэх боломж бидэнд олгогддог. 

Бусдыг бид уучлах үед юу болдог вэ? 

Уур уцаартай зүрх сэтгэлтэй болохоос бид аврагдсан.
Оюун бодолд маань амар тайван өгөгдсөн. 
Бид Бурханд дуулгавартай байна.

Уучлал гэж юу бишболох талаарх нэг зүйлийг бид мэдвэл зохино. Хэн нэгэн биднийг шархлуулах үед тэднийг уучлах гэдэг бол тэд хийсэн зүйлийнхээ хариуцлагыг үүрэхгүй эсвэл тэдний хийсэн зүйлийг тоохгүй өнгөрнө гэсэн үг биш. Өвдөлт хэзээ ч болоогүй мэт дүр эсгэнэ, тэдний хийсэн зүйлийг зөвтгөнө эсвэл бид үүнийг үнэндээ мартаж болно гэж бодно гэсэн үг биш шүү. Уучлал нь энгийнээр бол бид үүнийг тавьж явуулж, урагшилж, амьдралыг маань удирдах боломжийг үүнд олгохгүй байна гэсэн үг. 

Бид үл уучлалыг зүрхэндээ үндэслэх мөн гашуун үр жимс болж ургах боломжийг олгох үедээ зүрхэндээ эрх чөлөөг хэзээ ч бүрэн утгаар нь мэдэрч чаддаггүй. Итгэл дотроо өсч, төлөвшихийн тулд бусдад бид уучлалыг үзүүлэх хэрэгтэй.

Энэ төлөвлөгөөний дараагийн дөрвөн өдрийн туршид үүнийг өөрсөддөө хүлээн авахын хажуугаар бусдад үзүүлэх явцдаа уучлалын талаарх өөр өөр библийн түүхээс найдвар болоод үнэнийг олж авах болно.

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Why Is It So Hard to Forgive?

Хүн бүрт уучлал хэрэгтэй байдаг. Гэвч бид энэ нь ихэнхдээ бодит байдал дээр итгэл доторх өсөлтөд маань зайлшгүй шаардлагатай зүйл атал уучлал бол сонголт мэтээр хандах гээд байх нь элбэг байдаг. Энэ 5-өдрийн төлөвлөгөөгөөр үүнийг өөрсөддөө хүлээн авахын хажуугаар бусдад үзүүлэх явцдаа уучлалын талаарх өөр өөр библийн түүхээс найдвар болоод үнэнийг олж авах болно.

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, нийтэлсэн болно.