Уучлах яагаад тийм хэцүү байдаг вэ?Загвар
Иосеф
Хуучин гэрээний хамгийн эхний ном болох Эхлэл номонд Иосефийн түүх гардаг. Тэр бол Иаковын хүү бөгөөд яваандаа Бурхан түүний нэрийг Израильболгон өөрчилжээ. Иосефийн амьдрал бэрхшээлээр дүүрэн байсан учир нь түүнийг 17 настай байхад ах нар нь боолоор худалдсан.
Иосеф Египетэд ирсэнийхээ дараахан хамгаалагчдын захирагч Потифарт боолоор зарагдав. Эхлэл 39-р бүлэгт ингэж хэлжээ, "Эзэн Иосефтой хамт байсан учир түүний бүх ажил үйлс бүтэмжтэй болж байлаа." үүнд Потифарт үйлчлэх багтсан юм. Яваандаа Иосеф Потифарын гэрийн даамал болж, эзэмшиж байсан бүхнээ Потифар түүний гарт өгчээ.
Потифарын гэрийн ихэнх зүйл амжилттай байгаа мэт харагдах боловч Потифарын эхнэр асуудал үүсгэжээ. Тэр Иосефийг өөртэйгөө унтаач хэмээн шалсаар байсан хэдий ч тэр цэвэр байдлаа хадгалсаар байлаа. Үнэндээ, Эхлэл 39:10-т ингэж хэлдэг, "Тэр эмэгтэй өдрөөс өдөрт Иосефыг ятгасаар байсан боловч тэрээр өөртэйгөө унт гэснийг нь ч, хамт бай гэснийг нь ч сонссонгүй." Харамсалтай нь, огт хийгээгүй зүйлийнхээ төлөө дараагийн арван жилийг Иосеф шоронд хоригдов.
Иосефийн өсвөр насанд харуусал, бэрхшээл зонхилсон хэдий ч тэр шаргуу хөдөлмөрлөхөө эсвэл цэвэр ариун нэгэн байхаа хэзээ ч зогсоогүй. Эдгээр зан чанарууд нь магтагдан сайшаагдах хэдий ч Иосефийн амьдралаас бидний суралцахуйц бас биширэхүйц зүйл бол ах нараа уучлах чадвар нь аж. Тэд түүнээс уучлахын аргагүй урвасан хэдий ч тэр уучлалыг болоод бүхэл бүтэн цогцыг олж харахыг сонгов.
Эхлэл 50:20-д Иосеф ингэж хэлдэг, "Та нар намайг хорлох гэсэн боловч Бурхан өнөөдрийнх шиг үй олон хүний амийг аврахын төлөө түүнийг сайнаар эргүүлсэн юм." Иосеф 17 настай байхдаа боолоор худалдагдсан, ирээдүйнх нь хэсэг бүрийг Бурхан хэрхэн сайнаар эргүүлэхийг тэр мэдээгүй байв. Иосеф хорсол, уур хилэнгээр дүүрэн байж болох байсан ч тэр байгаа газартаа, нөхцөл байдалдаа шаргуу хөдөлмөрлөсөөр байлаа. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өөрийнх нь амьдралд эдгээр үйл явдлууд яагаад өрнөсөн болохыг ухаарчээ.
Хүнд хэцүү зүйлтэй хүн бүр л амьдралдаа нүүр тулж байсан. Зарим нь хэн нэгний үйлдлийн улмаас, зарим нь биднээс өөрсдөөс маань болсон аж. Ямар үл хүсэх нөхцөл байдалд байгаагаас үл шалтгаалан Бурхан эдгээрийг бусдын төлөө ашиглах боломжтой нь гарцаагүй.
Дахин хэнд ч итгэж чадахгүй гэж бодохуйцаар хэн нэгэн таниас маш гүн гүнзгийгээр урвасан байж болох юм. Хэн нэгэн хүн нас барсанаас болж найдварыг тань ууршин замхарсан байх. Эдгээр нь тийм ч таатай зүйл биш хэдий ч эдгээрээр хэрхэн алхах, эдгэрэх маань зөвхөн өөрсдийн маань бус харин хэн нэгний эдгэрлийг ч мөн тайлах түлхүүр байж болно.
Хэн нэгэн таныг өвтгөсний төлөө хорсолыг хураан, уучилвал зохих хэсэг амьдралд тань байна уу? Үүнийг илчилж өгөхийг Бурханаас гуйн залбир. Цаг нь ирэхэд, хэн нэгний тусын тулд өвдөлтийг тань хэрхэн чөлөөлөхөө Тэр харуулах болно.
Энэ төлөвлөгөөний тухай
Хүн бүрт уучлал хэрэгтэй байдаг. Гэвч бид энэ нь ихэнхдээ бодит байдал дээр итгэл доторх өсөлтөд маань зайлшгүй шаардлагатай зүйл атал уучлал бол сонголт мэтээр хандах гээд байх нь элбэг байдаг. Энэ 5-өдрийн төлөвлөгөөгөөр үүнийг өөрсөддөө хүлээн авахын хажуугаар бусдад үзүүлэх явцдаа уучлалын талаарх өөр өөр библийн түүхээс найдвар болоод үнэнийг олж авах болно.
More