Эхлэл 41:14-32

Эхлэл 41:14-32 АБ2013

Тэгээд Фараон зарлага явуулж, Иосефыг дуудуулав. Тэд түүнийг гяндангаас даруй гаргажээ. Иосеф сахлаа хусаж, хувцсаа солиод, Фараон дээр орж ирэв. Фараон, Иосефт —Би нэг зүүд зүүдэллээ. Гэтэл түүнийг тайлж чадах хүн нэг ч байсангүй. Чамайг зүүд тайлж чаддаг гэж би сая сонслоо гэв. Иосеф, Фараонд —Энэ бол би биш, харин Бурхан Фараонд сэтгэлийг амраах хариу өгнө гэв. Фараон, Иосефт —Харагтун, би зүүдэндээ голын эрэг дээр зогсож байх юм. Тэгтэл, харагтун, тарган сайхан долоон үхэр голоос гарч ирээд, нугад бэлчиж байлаа. Тэдний хойноос туранхай, маш муухай долоон үхэр гарч ирлээ. Би тэдэн шиг муухай үхрүүдийг Египетийн нутагт хэзээ ч үзээгүй билээ. Тэр туранхай муухай үхрүүд түрүүчийн долоон тарган үхрийг идчихлээ. Тэд түүнийг идсэн боловч юу ч идээгүй юм шиг урьдын адил муухай хэвээрээ л байлаа. Тэгээд би сэрлээ. Би эргэж унтав. Харагтун, нэг ишнээс долоон өтгөн, сайхан тариан түрүү ургахыг зүүдэндээ харав. Тэгтэл, харагтун, түүний дараа дорнын салхинд хатаж гандсан, хорчгор нарийхан долоон түрүү гарч ирэв. Тэгээд тэр нарийхан түрүүнүүд долоон сайхан түрүүгээ залгичихав. Би зүүдээ мэргэ төлгөчдөд хэлсэн боловч түүнийг надад тайлж чадах хүн нэг ч байсангүй гэв. Иосеф, Фараонд —Фараон таны зүүд чинь нэг л юм байна. Бурхан Өөрийн хийх гэж байгаа зүйлийг Фараонд үзүүлжээ. Долоон сайхан үхэр бол долоон жил, долоон сайхан түрүү нь бас долоон жил юм. Эдгээр зүүд нь нэг юм. Тэдний хойноос гарч ирсэн долоон туранхай, муухай үхэр нь долоон жил юм. Мөн дорнын салхинд хатаж гандсан, хорчгор нарийхан долоон хоосон түрүү нь өлсгөлөнгийн долоон жил юм. Бурхан үйлдэх гэж байгаа зүйлээ Фараонд үзүүлсэн гэж Фараонд миний хэлсэн үг бол энэ юм. Харагтун, Египетийн нутаг даяар маш өнтэй сайхан долоон жил болж, дараа нь ган зудтай долоон жил залгаж, Египетийн нутагт өнтэй сайхан байсан бүхэн мартагдаж, нутаг орныг өлсгөлөн туйлдуулах болно. Энэхүү өлсгөлөн нүүрлэсний дараа маш хүнд хэцүү болох учир тэр нутагт өнтэй сайхан байснаас танигдах юм юу ч үгүй болно. Фараон та тэр зүүдийг хоёр дахин зүүдэлсэн нь Бурханаас энэ нь тогтоогдсон гэсэн үг бөгөөд Бурхан үүнийгээ даруй үйлдэх болно.

Эхлэл 41:14-32-д зориулсан видео